Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Ядаргаа арилгахНакамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв. Ядаргаа нь хүн бүхэнд илэрч байдаг нэг төрлийн физиологийн үзэгдэл юм. Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун ус ваннд ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Харин дэглэм журам муутай амьдрал, амьдралын хэвшлээс болоод ядаргаа удаан үргэлжилвэл архагшдаг. Энэ нь хэдийгээр өвчин биш ч ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт илүү өртөх магадлалтай болдог. Ядаргааг арилгахад зөгийн бал зэрэг шингэц сайтай чихэрлэг бүтээгдэхүүн, мандарин, лемон, үмэ зэрэг витамин В1, В2 С их агуулагддаг жимс, хоол хүнс хэрэглэж дулаан амрах нь чухал. Ядаргаа архагшин улмаар хэт ядаргаа буюу ядаргааны туйлд хүрдэг. Мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдах, амьсгал давчдах, бие хөрөх эсвэл хөлрөх, суулгах, өтгөн хатах, нойргүйдэх, тайван бус байдалд автах зэрэг олон шинж тэмдэг илэрч болно. Ихэд хүндэрсэн тохиолдолд зүрх болон тархины өвчний суурь болж, гэнэтийн үхэлд хүргэх нь ч бий. Хар гүнжидтэй чихэр Хар гүнжидэд В1 В2, Е витамин агуулагддаг ба ядаргаа гаргах, биеийн чалх, биеийн эсэргүүцэл сайжруулах, хөгшрөлтийн эсрэг, судас хатуурахаас сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Мандарины жүүс Мандаринд витамин В1, С ихээр агуулагддаг тул ядаргаанаас сэргийлэхэд үлэмж тустай. Мандарин 2 ширхэгийг хальсалж, машинаар жүүс хийнэ. Жүүсээ зөөлөн галаар халаагаад халуун дээр нь ууна. Сармис, зөгийн балны холимог “дарс” 10 орчим сармисыг хальслаад шилэн саванд хийнэ. Сармисаа далд ортол зөгийн бал хийнэ. 2-3 сарын дараа уухад бэлэн болно. Орой унтахдаа 2 халбага орчмыг ууна. Мөөгний цай Модны мөөг нь витамин В 1 В 2 Д болон минералаар баялаг бөгөөд хоолны дуршлыг нэмэгдүүлэх, биеийн чалх, тамир тэнхээг сайжруулах, ядаргаа арилгахад сайн нөлөө үзүүлдэг. Цагаан гааны шөл Цагаан гаа олон төрлийн ач холбогдолтойг дээр нэгэнт өгүүлсэн. Цулхирын нухаш Цулхир ядаргаа, биеийн эсэргүүцэл муудахад хэрэглэхэд үр дүнтэй. Солонгос лууван буюу хүн орхоодойтой цай Мэдрэл тайвшруулах, биеийн эсэргүүцэл, чалх сайжруулах, ядаргаа арилгах, амархан ядрах зэрэгт уухад тустай. Хатаасан хүн орхоодойн үндэс 2-6 граммыг нунтаглан нүдээд 600 мл усаар тал болтол нь буцалгана. Бага зэргийн зөгийн бал нэмж болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:![]() Товч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |