Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай(Бушийн хэлэх үгийг хэрхэн бэлтгэдэг хийгээд түүний рейтингийг өсгөсөн нууцын тухай, Peter Feaver гэж хэн бэ)
Иракт их хэмжээний цөмийн зэвсэг байгаа гэх мэдээлэл алдаа байсан нь нотлогдож, Америкийн нас барсан цэргийн тоо 2000 давсан ийм нөцөл байдалд тайлбар өгөх улс төрийн хариуцлага хүлээсэнгүй хэмээх шүүмж дээр хар салхины гамшигт авч буй арга хэмжээний болхи байдал бүүр ч нэмэрлэж, өнгөрсөн жилийн сүүлээр Бушийн засаглалын рейтинг нэг хэсэгтээ навс унаж, аюулын харанга буюу дөнгөж 30%-д хүрсэн билээ. Гэвч саяхны судалгаагаар дундаж хэмжээ буюу 40 гаруй % болтлоо сэргэжээ. Нефтийн үнэ өссөн нь бага зэрэг аминд нь орсон байж магадгүй юм. Гэвч үүнээс илүүтэйгээр Ерөнхийлөгч Буш өөрөө Иракт авч явуулсан арга хэмжээнд алдаа дутагдал байсныг зарим талаар хүлээн зөвшөөрч, үүн лүгээ зэрэгцээд ирээдүйн Иракийн сэргээн босголтын стратегийг дахин танилцуулж мэдээлнэ гэсэн нь түүний рейтенгээ өсгөх стратегийн гол цөм байлаа гэж судлаачид хүлээн зөвшөөрч байна. Өнгөрсөн оны сүүлээр Рамсфельд, Райс нар Ирак болон ойрхи дорнодод хандаж хэвлэл мэдээллийн хүчит цохилтуудаа эхэлсэн билээ. Нөгөө талаар Буш Ерөнхийлөгч өөрөө 11 сарын 30-нд Мериланд муж дахь тэнгисийн цэргийн офицерүүдийн сургуулийн сонсогчдод хэлсэн үгнээс эхлээд томоохон телевизүүдэд ярилцлага өгөх зэргээр “ил гарсан” явдал юм. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь судлаачдын үзэж буйгаар Иракийн бүх нийтийн сонгуулийн дүнг хүлээн аваад буюу 12 сарын 18-ны өдөр хэлсэн Бушийн үг болоод байна. (http//www.whitehouse.gov/news/releases/2005/12/20051218-2.html үзнэ үү) Үүний дараагаар Бушийн рейтенг 2-3 пойнтоор өсчээ. Үүнээс харвал эдийн засгийн өсөлт гэхээс илүү хэлсэн үгнийх нь утга агуулга хүмүүст илүү хүрсэн нь тодорхой байна. “ Зорилго”, “амжилт” хоёр санал асуулгыг савлуулж байдаг Ийнхүү олон нийттэй харилцах стратегийг гардан хийгч гол хүнийг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас Америкийн үндэсний аюулгүйн зөвлөлд (NSC)тусгай зөвлөхөөр ажиллах болсон Дьюкийн Их сургуулийн профессор Петер Фивор (43 настай) –ийг гэж судлаачид үзэж байна. Тэрээр тэнгисийн цэргийн бэлтгэл офицер бөгөөд Харвардын Их сургуулийн тэтгэлэгээр докторын зэрэг хамгаалсан , цөмийн зэвсгийн civilian control, civil and military чиглэлээр голлож ажилладаг нэлээд нэрд гарсан хүн юм. 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цэргийн талаар илүү туршлагатай Керригээс цэргийнхний саналыг илүү их татсан нь үүнтэй холбоотой ч байж магадгүй. Тэрээр 2001 онд америкийн цэрэг ба иргэний ухамсрын ялгааны талаар санал асуулга дээр тулгуурлан “Soldiers and Civilians:The Civil-Military Gap and American National Security” ном бичжээ. Мөн энэхүү судалгаан дээр тулгуурлан Ирак дахь америкийн цэргийн нас барагчдын тоо олон нийтийн анхаарлын бай болоод байсан 2004 онд дайнд нас барагчдын тоо хийгээд цэргийн ажиллагаа явуулсныг зөвтгөгчдийн харилцаа хамаарлын тухай судалж хэвлүүлжээ. (Choosing Your Battles: American Civil-Military Relations and the Use of Forse) П. Фивор Америкийн ардчилсан намаас угшилтай эрдэмтэн хэдий ч өнгөрсөн хавар Бушийн засаглалынханд лекц уншиж, Кондализа Райс амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээгүй ажээ. П.Фиворын судалгааны үр дүнг хамгийн товчоор илэрхийлвэл “Америкийн ард түмэн Иракийн дайныг дэмжих үү үгүй юү гэдгээ дайнд нас барагчдын тоо олон байна уу цөөн байна уу гэдэгтэй хялбархан харьцуулах учиргүй юм. Хэрвээ улс орны удирдагч хүн энэ дайны шинж чанар, зорилгыг тодорхой болговол нас барагчдын тооноос үл хамаараад дэмжлэг авах боломж байна” гэж үзсэнд оршиж байна. Цэргийнхэн хийгээд цэрэг армитай шууд хамааралтай хүмүүс бодитой цэргийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг, харин ард иргэд цэрэг армийн хүмүүнлигийн оролцоог илүүтэй дэмждэг гэсэн судалгааны дүгнэлт хийжээ. Цагаан ордныхны анхаарлыг илүүтэй татсан зүйл юу байсан бэ гэвэл цэргийн ажиллагааны үеэр нас барагчдын тооны тухайд авч хэрэгжүүлсэн бодлоготой хамааруулахуйц дүгнэлт анализ гаргасан явдалд байлаа. Фивор ард иргэдэд цэргийн үйл ажиллагааг дэмжихийг шургуу шаардахын дээр нийт америкийн иргэдийг хэд хэдэн груп болгон хувааж тэдэнтэй харьцах мэдээллийн стратегийг онолын хувьд боловсруулсан юм. Судалгаанаас харахад АНУ-ын иргэдийн 30-35% дайны ялалтад итгэж , цэргийн зардал, нас барагчид, хохиролыг тэр бүр тоохгүй байдаг, цэргийн үйл ажиллагааг дэмждэг байр сууриндаа хатуу зогсож байдаг бөгөөд үүнийг тэрээр хатуу хулсны груп, харин хүн амын 10-30% -ийг эзлээд байгаа дайныг болон цэргийн үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэгч хэсгийг хатуу хадан груп гэж хувааж үзжээ. Мэдээллийн стратегийн үзүүрийг чиглүүлэх гол субьектаар засаг захиргааны зүгээс ямарч мессеж явуулсан үзэл бодлын хатуу байр сууриа өөрчилдөггүй дээрх 2 групээс бусад хэсэг гэж тооцжээ. Харин Ерөнхийлөгч эдгээр групын чухам аль хэсгийнхэнд үгээ илүүтэй хүргэх ёстой вэ. Хамгийн ихээр бодоход л 20 гаруй %-ийг эзлээд байгаа бас нэг груп бол нас барагсад, шархдагсдад зовиногсдын груп юм. Ийм хэсгийнхнээс цэргийн ажиллагааг дэмжих эсэх тухай санал асуулга явуулахад нас барагсдын тооны талаар яригдахгүй бол “дэмжинэ” гэж хариулах бөгөөд энэ талаар яригдаад эхэлвэл “үгүй” гэх магадлал өндөр юм. Нөгөө талаар “ үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд яагаад заавал хохирол үзэх ёстой гэж” хэмээн цэргийн үйл ажиллагааны зорилгыг тодорхой болгож, тэдэнд зөв дамжуулж чадвал тэднээс дэмжлэг авах боломж байна гэж тооцжээ. Тийм болохоор нас барагсдын тоо төдийгүй уг ажиллагааны зорилгыг тодорхой болговол санал нэлээд савлах нь тодорхой гэж тэд үзжээ. Бас нэг груп бол 15-40 орчим %-ийг эзэлдэг ялагдлыг үл хүсэгчдийн груп байв. Тэдний онцлог бол энэ дайнд ялах, амжилт гаргахыг л хүсч буй. Энэ нь талаар болвол маш их паникт орох аюул бий ажээ. Фивор энэ судалгаан дээрээ тулгуурлан Ерөнхийлөгч Бушийн хэлэх үг ямар байх ёстойг тооцоолжээ. Нас барагсад, шархдагсдад зовиногсдын групд уг цэргийн үйл ажиллагаа нь АНУ-ын ард түмний хувьд ямар их утга учиртай гэдгийг шургуу тайлбарлаж, (жирийн ард иргэдээс илүү цэргийн нас барагчдын тоонд эмзэглэж байгаа цэргийн албан хаагчид, тэдний холбоотнуудад уг ажиллагааны зорилгыг тодорхой ухамсарлуулах) түүний тулд тодорхой хэмжээний хохирол амсахыг үгүйсгэхгүй гэдгийг ойлгуулна. Харин ялагдлыг үл хүсэгчдийн групийнханд Ирак дахь цэргийн ажиллагаа ном ёсоороо урагшилж байгааг танилцуулж, амжилтанд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг товойлгож өгөх явдал чухал гэж үзжээ. Петер Фиворын орон зай нийтийн анхаарлыг татах болсон нь Бушийн хэлсэн үгтэй олон талаараа төсөөтэй нэгэн өгүүлэл цагаан ордны веб сайтад тавигдаж уг өгүүллийн зохиогчоор feaver-p хэмээх нэр тавигдсан нь олон нийтийн хараанаас мултраагүйгээс эхтэй ажээ. 12 сарын 18 –нд Бушийн хэлсэн үгэнд Фиворын нөлөө их байгаа аж. “Цэргийн ажиллагааны эхэн үеийн олон нийтийн мэдээллийн тухайд алдаа дутагдал их байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд надад уг дайны тушаалыг өгсөн хариуцлага бүрнээ бий” хэмээн хариуцлагаа ухамсарласан төлөв байдлаа даруухан илэрхийлжээ. Нас барагсад, шархдагсдад зовиногсдын групийнханд хандаж дайны зорилгыг “ америкийн ард түмний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө” хэмээн тодорхой өгүүлж, “ манай улсад ялах, ялагдах хоёрхон зам байна. Ялахын хэрэгцээ, шаардлага өмнөх үе үеийн Ерөнхийлөгчид, улс төрийн намуудын хүсч хүлээж байснаас илүү чухал боллоо яагаад гэвэл ялагдлын барьцаа бол америкийн ард түмний аюулгүй байдал учраас тэр” гэжээ. Ялагдлыг үл хүсэгчдийн групийнхэнд хандаж “ 3 хоногийн өмнө хэдэн арван сая Иракчууд сонгуульдаа саналаа өгөхөөр ирцгээлээ. Эдний дотор өмнөх сонгуулийг бойкотлосон сунитууд байсан юм. Бид Иракт ялалт байгуулах бололцоотой төдийгүй бодит байдал дээр ялалт байгуулсаар ч байна” гэжээ. Үүний дараа ард иргэдийн анхаарлын төвд байдаг чухал сэдвийн нэг нийгэм эдийн засгийн голлох арга хэмжээ болох нийгэм хамгааллын сэдвээр үг хэлсэн билээ. Үүндээ ямар стратеги барьсан нь сонирхол татаж байна. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |