Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд

22:00 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон руу довтлох Америкийн дайралт эхлэхийн урд шөнө  хүртэл Германы сонин сурвалжлагч нэрээр Токиод тагнуул хийж байсан Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргегийн тухай монголчууд бид маш сайн мэддэг билээ. 

Харин зуун жилийн өмнө буюу Япон-Оросын дайн (1904.2-1905.9 сар) –ы үед Францын сонины нэгэн сурвалжлагч Хаант Оросын өмнөөс Японд тагнуул хийж байсан тухайд тэр бүр мэдэхгүй.Энэ тухай Оросын түүхч Дмитрий Павлов Японы Foresight сэтгүүлд бичсэн байна. Дмитрий Павлов Москвагийн Улсын Их сургуулийг түүхийн мэргэжлээр төгсч “Орос-Японы дайн”, “Меньшевик”, “Оросын анхдугаар хувьсгал” зэрэг олон бүтээл бичсэн хүн ажээ.Японд ч нэлээд нэрд гарсан нэгэн бололтой.

Мөнөөх франц сэтгүүлч Японы санхүүгийн ертөнц хийгээд цэрэг армийн дээд командлалд мэдээлэгчээ шургуулж, мэдээлэл гартаа хийж  Оросын талд дамжуулж байжээ. Түүнийг Фигаро сонины Токио дахь тусгай сурвалжлагч Balais хэмээх бөгөөд түүний тухай саяхан Москва дахь Хаант Оросын гадаад харилцааны сурвалж бичгийн хүрээлэнд хийсэн судалгаагаар ил гаргаж тавьсан байна.

Түүний талаар оньсого таавар мэт зүйл цөөнгүй ч Орос-Японы дайны үеийн Оросын том тагнуул гэдэг нь тодорхой болсон байна. Уг судалгаагаар тэр үед Оросын “Шанхайн тагнуулын сүлжээ”-ий үйл ажиллагаа ч ил тодорхой болсон байна. Оросын сар тутмын “Родина” сэтгүүл өнгөрсөн онд  Орос-Японы дайны сэдвээр тусгай дугаар  гаргасан бөгөөд Япон Манжуурт хятад монголчуудыг ашиглаж хүчирхэг мэдээллийн сүлжээ байгуулж  байсныг бас

“ хаант Орос ялагдсаны гол шалтгаан бол мэдээлэл цуглуулах, анализ хийх тал дээр алдаж “ байж гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ Оросууд бас зүгээр сууж байсангүй.

Дайны эхлэл үед Оросын дипломатууд Токиог орхиж явсны дараа Шанхайд Японы талаар мэдээлэл цуглуулах товчоо нээж, 1904 оны 4 дүгээр сард Алексеевээс (Ази Номхон далайн ерөнхий командлагч ) Сеүлийг орхиж гарсан Павловт (Солонгост сууж байсан элчин сайд)  Шанхайн товчоонд Япон Солонгосын талаар нууц мэдээлэл цуглуулж байх тушаал өгч байжээ.

Японы цэргийн стратеги, хөрөнгө санхүүгийн байдал, гадаад харилцаа зэрэг Оросуудад  аль болох “хужир” болох мэдээлэл бүгдийг цуглуулах заавар өгчээ.

Павлов Шанхайд байрлаж байсан Францын сэтгүүлчийг түшиж тагнан турших бүлгийг байгуулсан байна. Орос- Японы дайны дараа дэлхийн их гүрнүүд төвийг сахихаа тунхаглаж байсан ч Англи Америк улсууд Японтой харилцаагаа үргэлжлүүлж, харин 1890 –ээд оны үеэс Оростой холбоотон байсан Франц нууцхан мөр нийлүүлж байжээ.

Шанхайгийн холбоотнууд голдуу Оростой хамаатай банкинд ажиллж байсан хүмүүс бөгөөд тэд эдийн засгийн мэдээллийг голлохоос Японы засгийн газартай холбоо хэлхээ маруухан байж.

Шанхай тэр үед нэлээд интернациональч маягийн хот байсан тул Япон-Оросын мэдээлэл цуглуулах, боловсруулах томоохон талбар болж байсан байна.

Харин Япончууд Шанхайд Консулын газар, цэрэг арми, Мүцүи Бүссан,

Ёокохама Шёокин банк, Нихон фүсен зэрэг дээр төвлөсөн мэдээллийн сүлжээг хөл дээр нь босгосон байлаа. Тэд албан бус маягаар ажиллаж байсан ч цуглуулсан мэдээллээ чанд боловсруулан Токио руу илгээж байжээ. Японы Шанхайд суугаа консул Котаки Масүносүкэ Павловын тагнуулын үйл ажиллагааг мэдээд сөрөг тагнуул шургуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн бололтой юм. Тэгтэл Шанхайд суугаа Францын консул өөрийн найз сэтгүүлч Balais-ыг Павловтай танилцуулсан байна.Фигора сэтгүүлийн Токио дахь тусгай төлөөлөгчөөр томилогдсон тэрээр Токио руу мордохдоо Шанхайд түр буусан бололтой. 1904 оны 6 дугаар сарын 13 –ны өдөр хоёулаа уулзсан бололтой юм. Францын консул Balais-ыг Оросын Засгийн газрын нууц албанд ажиллахаа сайн дураар илэрхийлж  байгааг дамжуулаад “нийтэч, үнэнч шударга, найдвартай хүн  ” гэж магтсан байна. Мань эр ч тэр дороо ам өчгөө өгч гэрээ хэлэлцээр маягийн юм байгуулаад Орос-Японы дайны үеийн Хаант Оросын хамгийн том гүйцэтгэгч ажилтан тодорсон түүхтэй ажээ.

Павлов түүнээс авсан мэдээллээ Петрбург руу илгээж  заримдаа бүр эзэн хаан 2 дугаар Николайд илтгэдэг байжээ. Бас Бээжин дэх  Оросын Элчин сайдын яам руу ч илгээх үе байжээ. Павлов мөн Ази Номхон далайн ерөнхий командлалын төв штаб байрладаг Хоотэн (одоогийн Шин ёо, япон дуудлагаар) рүү морз цохидог байлаа. Павлов хятадууд болон гадаадынхнаас болгоомжлон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд мэдээлэх бичигтээ нууц нэр тавьдаг байжээ. Нууцын өндөр зэрэглэлтэй үйлддэг байсан тул Павлов явуулсан ирүүлсэн мэдээний нууцлалд ихээхэн цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулдаг байлаа. Зөвхөн 1904 онд Шанхайн тагнуулын сүлжээ 700 гаруй цахилгаан илгээж 650 гаруйг хүлээн авсан байх юм. Эдгээрийн ихэнхи нь өдгөө хаант Оросын гадаад харилцааны архивт хадгалагдаж байна. 1904 оны 6 дугаар сараас эхлэн  Balais-ын мэдээ  Ёокохамагийн боомтоос Францын усан онгоц хөлөглөн, консулын дипломат шууданд шураглаад Шанхай руу “нисч” байжээ.

Сэтгэгдэл үлдээх

19:52 , 2011-05-22 .. Бичсэн: Зочин
тэврэлт

15:16 , 2010-10-26 .. Бичсэн: Зочин
зүрх өвдөх зүрх өвдөх

20:30 , 2010-04-07 .. Бичсэн: Зочин
ярзайтал инээх

17:53 , 2008-10-30 .. Бичсэн: galbaatar
гайхалтай тагнуулч байна шүү.

эсүүл тагнуулч хүн ийм л байх ёстой байдаг байх, би саяхан монголын тагнуулын төв газар нээлттэй өдөрөө хийхэд нь орж үзлээ, тэнд ийм мэдээлэл байналээ, Япон, хятадад монголчууд тагнуул хийж, түүнийгээ Богд хаанд мэдээлдэг байсан гэж.

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax