Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Ханиалгах, цэр гарах

21:33 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Ханиалга, цэр нь ханиад хүрсэн үед ихэвчлэн үзэгддэг. Гуурсан хоолой ямар нэгэн цочрол авсан тохиолдолд эсвэл өрөвссөний улмаас бий болсон шүүрлийг гаргах гэсэн физиологийн реакцийн улмаас үүсдэг. Ерөнхийдөө ханиад намдсан үед намжих боловч удаан хугацаагаар үргэлжлэх, цустай, тод ногоон эсвэл шар  цэр гарах тохиолдолд эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.Ханиалгах, цэр гарах үед үрэвслийг намжаах, бактерийг устгах төрлийн хүнс хоол хэрэглэх нь зүйтэй.   Үүнд зөгийн бал, сонгино, лийрийг хүнсэндээ өргөн хэрэглээрэй.  

Ханиалга, цэр ховхроход муу нөлөө үзүүлдэг зүйл нь мочигомэ (цавуулаг будаа) юм. Мөн гахайн мах, мөөг зэрэг нь сайн биш.

Сонгино, бадам лянхуан үндэс, цагаан лууван, далайн байцаа, зөгийн бал тустай.

Шар манжингийн шүүс

Шар манжинд витамин А,С  ихээр агуулагддаг. Витамин С-д улаан хоолойн салст бүрхэвчийг гэмтэхээс сэргийлдэг чадвар байдаг гэж үздэг байна.

Шар манжинг маш сайн угаагаад хальстай нь үрж, марьланд боогоод шүүслэнэ. Уг шүүснээс 2-3 халбагыг, ёотон 1-2 ширхэгийг хийж, 50 мл халуун ус нэмнэ.Өдөрт 3-4 удаа ууна.

Цагаан луувангийн чихэр

Цагаан лууванд агуулагддаг витамин С-д хоолойн салст бүрхэвчийг бэхжүүлэх, хамгаалах, уушигны халууныг бууруулах,  ханиалга намдааж, цэр ховхлох үйлчилгээ бий. Маш сайн угаасан 200 гр цагаан лууванг хальстай нь 1 см орчим шоо дөрвөлжин хэрчиж, шилэн саванд хийгээд луувангаа далд ортол зөгийн бал хийнэ. Сайтар таглаад хөргөгчинд хийж 1-2 хонуулна. Тунгалаг шингэн үүсэх бөгөөд 1-2 халбагыг ууж болно.

Балжингарма цэцгийн шүүс

Хаврын балжингарма цэцэгэнд каротин ихээр агуулагддаг бөгөөд хүний биенд оронгуут витамин А болон хувирч, салст шингэний ялгарлыг хурдасгадаг. Энэ нь цэр ховхроход нөлөөтэй. Хатаасан балжингарма цэцэг 100-150 гр-ыг 500-600 мл усанд хийж буцалгаад хөргөөнө. 2-3 удаа хувааж ууна.

Алоэтэй “чихэр”

Алоэ нь үрэвсэл намжаах, бактер устгах, ялангуяа удаан үргэлжилж байгаа ханиалга намжаах, мөгөөрсөн хоолойн үрэвслээс үүдэлтэй цэр ховхлох чадалтай  гэдэг. Алоэны 4-5 навчийг авч сайн угаагаад үрүүлээр үрнэ. Марьланд боогоод шүүсийг шахна. Уг шүүсэн дээр 200 мл ус хийж зөөлөн галаар өтгөртөл буцалгана. 1-2 цаг хөргөөгөөд жижиг халбагаар 1-ийг авч иднэ.

Лийрийн шүүс

Лийрэнд хоолой болон уушгийг зөөллөж чийглэх, үрэвслийг намжаах, ханиалга намдаах, цэр гаргах үйлчилгээ байдаг.Лийрийг хальсалж, үрүүлээр үрээд марьланд боож шүүслэнэ. Шүүсийг уулгана.

Таван салааны шүүс

Таван салааг ханиалга намжаах, цэр гаргахад өргөн хэрэглэдэг. Хатаасан 10 гр таван салааг 200 мл усанд тал болтол нь буцалгаж, 3 хувааж ууна.

Сонгино, зөгийн балны шүүс

Урт сонгины зөвхөн цагаан хэсгийг 7 ширхэгийг авч угааж бэлтгэнэ. Үрүүлээр үрэх юмуу жижиглэн хэрчээд сайн нух. Түүнийгээ 60 гр зөгийн бал, 100 мл ус хийж зөөлөн галаар буцалгаад хөргөнө. Өдөрт 2 хуваагаад иднэ.

Мандарины хальсны шүүс

Мандарины хальсанд витамин С ихээр агуулагддаг. Хатаасан 10 гр хальсыг жижиглэн хэрчиж зөгийн бал жижиг халбагаар 1 –ийг нэмээд 600 мл усанд тал болтол буцалгана. Өдөрт 3 удаа халуунаар нь ууна.

Халуун сонгиноор жин тавих

Урт сонгины зөвхөн цагаан хэсэг 10 ширхэгийг 5см орчим урттайгаар хэрчиж зөөлөн галаар бага зэрэг хайрна. Бүлээн болтол нь хөргөөд марьланд боож жин тавина. 1 оройд 2-3 удаа солино. Мөн цагаан гаа бага зэргийг үрж дээр нь нунтаг чинжүү 1 халбагыг 200 мл усанд хийгээд гар халах төдий халаана. Үүндээ алчуур базаж хоолойн тус газар бүлээн жин тавина. Алчуураа хөрөхөөр дахин бүлээн усандаа базаж хоолойн хэсгийг ороон 20 минут орчим жин тавих хэрэгтэй.


Сэтгэгдэл үлдээх

16:17 , 2013-03-19 .. Бичсэн: Jargalmaa
bjaagii_1900@yahoo.com ta ene hayagluu hariuyawuulj tus bolooroi

8sartai huuhded ene arguudaas hereglej bolhuu

02:51 , 2013-03-19 .. Бичсэн: Jargalmaa
tsertei hanialgaad nileed udchlaa 8sartai yumaldaa edgeer arguudaas aliigni hereglewel zugeer we antibiotok ogood nemer boldogguiee

{ Сүүлийн хуудас } { 21 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax