Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Нойргүйдэл

21:29 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Нойргүйдлийн шалтгаан олон байх авч мэдрэлийн ядаргаа, оюуны хэт алжаал, ажлын ачаалал, дарамт, стересс зэргээс голдуу үүсдэг. Ажил амралтаа зөв зохицуулж, ядаргаа тайлах, мэдрэл тайвшруулах төрлийн хоол хүнс хэрэглэх нь чухал.

Харин нойргүйдэл удаан хугацаагаар үргэлжлэх  юм уу сэрэнгэ байна уу, унтаж байна уу гэдгээ өөрөө ялгаж салгахгүй байдал удаан үргэлжилвэл тархины судас хатуурах өвчин байх магадлалтай тул эмчид үзүүлэх нь зүйтэй. Мөн унтахын өмнө цай, кофе зэрэг мэдрэл өдөөгч бодисын агууламжтай ундааг хэрэглэхээс аль болох зайлсхийх нь чухал.Мөн өргөст хэмх, улаан лооль, баклажан зэрэг сэрүүн чанарын ногоог хэрэглэхгүй байвал зохино.Харин хушга, сармис, сонгино, перилла зэрэг мэдрэл тайвшруулах чиглэлийн хүнс хэрэглэж байвал сайн.

Периллатай архи

Периллад ментол ихээр агуулагдах ба тайвшруулах нөлөөтэй.

100 гр периллыг сайтар угаан бүтэн өдөр өлгөж хатаана. Цагаан ликёр 1,8 литрийг 200 гр мөсөн чихэр хийгээд периллаг холиод хүйтэн газар 3 сар орчим хадгална. Периллийн навчийг авч гаргаад уг дарсаа өдөр бүр унтахын өмнө 1-2 хундагыг цэвэр усаар даруулан ууна.

Олсны үрний шүүс

Олсны цэцгийг эрт цагаас хятадууд мэдрэлийн ядаргаа болон тайвшруулах,  нойргүйдлийг эмчлэх зорилгоор өргөн хэрэглэдэг байжээ.10 гр олсны үрийг 540 мл усанд тал болтол нь буцалгаад өдөрт 3 удаа хоолны дундуур ууна.3 хоног хүртэл хэрэглэж болох ба удаан үргэлжлүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хушганы нухаш

Хушганд витаминВ1 ихээр агуулагддаг тул мэдрэлийн ядаргаа, нойргүйдэлд үлэмж тустай. Хушганы үр,хар гүнжид, ялам модны навч тус бүр 30 гр-ыг холин сайтар нухна. Үүнийгээ өдөрт 2 удаа талхан дээр юмуу будаан дээр тавьж иднэ.

Сармистай дарс

Сармис нь ядаргаа, биеийн чалх сайжруулдагаар алдартай. Ялангуяа витамин В1 их хэмжээгээр агуулагддаг тул цусны эргэлтийг сайжруулж, биеийг дулаацуулан нойр хүргэх үйлчилгээтэй.Мэдрэлийн ядаргаанд сайн гэдэг. 300 гр орчим арилгасан сармисыг үрүүлээр үрж бэлтгэнэ. Шилэнд хийгээд 1.8 литр орчмын цагаан ликёр юм уу япон сакэ хийж 10 хоног сэрүүн газар хадгална. Өдөрт 2-3 удаа хундагаар ууна.

Цоохор майлзны(сельдерей) шүүс

Цоохор майлзад тайвшруулах чанар бүхий алубиол агуулагддаг. 2 ширхэгийг үрүүлээр үрж, халуун ус хийнэ. Бага зэргийн зөгийн бал нэмээд халуун дээр нь унтахын өмнө ууна.

Нойргүйдэлд тустай ургамал, ногоо олон байх боловч дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг сонгины тухай өгүүлье. Сонгиныг идэхгүй дэрэн дороо боож хийгээд хэвтэхэд аяндаа нойр хүргэдэг гэдэг. Мөн жижиглэн хэрчээд тавганд хийж  орныхоо урд тавьсан ч болно.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 23 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax