Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Хоолны хордлого

9:28 PM , 2007-9-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Хоол хүнстэй хамт бактер, хорт бодис ходоодонд орсноос хоолны хордлого үүсдэг. Гол шинж нь гэдэс хүчтэй базалж, суулгах, бөөлжих нь нэгэн зэрэг илэрдэг. Хоолны хордлого болоход юуны өмнө аль болох түргэн хугацаанд хордуулагч зүйлийг гаргах нь чухал. Давстай ус ууж, долоовор, ядам хуруугаараа хэлний угийг хөнгөн түлхэж бөөлжих хэрэгтэй. Үүний дараа аль болох тайван хэвтэж, суулгалт намдах хүртэл ус шингэнийг сайн ууж, хоолоо сойх нь чухал.

Хоолны хордлого хоол хүнс ялзарч муудахад амархан зуны эхэн сараас намрыг дуустал гарах нь олонтоо. Голдуу ялзарч муудсан мах, загас, өндөг, мөөгнөөс болгоомжлох хэрэгтэй.Хоолны хордлогоос сэргийлэхийн тулд хүнсийг зөв орчинд хадгалах, бактерийн эсрэг үйлчилгээтэй цагаан гаа, цагаан лууван, үмэ, шарилж, улаан шошийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь чухал.

Улаан шошны шүүс

Хордлогын үеэр бөөлжье ч гэсэн бөөлжиж чадахгүй тохиолдолд улаан шошийг нүдэж нунтаглаад 5 гр орчмыг 1 стакан халуун усанд хийж ууна.

Хулууны шүүс

Хулуунд шээс хөөх гайхамшигтай үйлчилгээ бий. Хоолны хордлого тайлахад шээс хөөх зүйлийг аль болох хийх хэрэгтэй. Хулууг хэрчиж марьланд боогоод шүүслэнэ. Шүүсийг цаг тутам уух нь сайн.

Шарилж?(полынь), цагаан гааны холимог шүүс
Хатаасан шарилж 2 гр, цагаан гаа 5 гр-ыг 150 мл усанд хийж тал болтол нь буцалгана. Өдөрт 3 удаа ууна.

Зөгийн балтай ус

Зөгийн бал бактер устгах гайхамшигтай чадалтай. Хоолны хордлого үүсгэгч салмонелла бактерийг ч устгах чадалтай гэж эрдэмтэд нотолжээ.30 гр зөгийн баланд 200 мл ус хийгээд өдөрт 1 удаа ууна. 

Перилла-гийн шүүс

Периллад перила альдахед ихээхэн агуулагддаг тул үжрэл ялзралаас сайн хамгаалдаг. Япончууд түүхий загас идэхдээ байнга тавьдаг  бөгөөд энэ нь чимэглэхээсээ илүү дээрх шалтгаантай холбоотой юм. Периллаг сайтар угааж  30 гр-ыг 18 гр цагаан гаатай хольж, чихэр өвс 6 гр-ыг нэмээд 600 мл усыг тал болтол буцалгаад ууна.  1 удаад 150 мл уух хэрэгтэй. Мөн периллаг дангаар нь зажилж идсэн ч болно.


Сэтгэгдэл үлдээх

eruul mendiin hicheel

8:58 PM , 2019-11-6 .. Бичсэн: Зочин
Thanks

10:02 PM , 2012-11-13 .. Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү баяртай байна гоё шүү

сандарсан хун

6:19 PM , 2010-6-9 .. Бичсэн: Зочин
маш их баярлалаа

4:05 AM , 2010-3-10 .. Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд

idiomatic-dormant