Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Цээж хорсох, хэхрүүлэх

21:27 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд тал хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Хэхрэх болон гашуун шингэн гарах нь олонтоо. Ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед голдуу үүсдэг. Энэ нь эрүүл хүнд ч тохиолдох нь бий. Улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл ихээр идэх, хэт идэх, хэт уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсэх нь бий. Тиймээс дээрх зүйлийг анхаарч, хоол ундаа зөв тохируулвал санаа зовох зүйлгүй.

Халуун чинжүү, кофе, перц зэрэг ходоод цочроодог хүнсээс аль болох зайлс хийх нь зүйтэй юм. Цагаан лууван зэрэг diastese ихээр агуулдаг хүнсний ногоог хүнсэндээ аль болох өргөн хэрэглэвэл зохино. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно. Мөн архи, тамхи ихээр хэрэглэх нь муу. Цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилвэл эмчид даруй үзүүлэх нь зүйтэй.Ходоод гэдэсний үрэвсэл, ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн шинж илрэх нь бий.
Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь сайн.

Цагаан луувангийн нухаш

Цагаан лууванд diastese ихээр агуулагддаг, гагцхүү буцалгах зэргээр болгоход алга болдог тул аль болох түүхийгээр нь идэх нь сайн. Мах өөх тостой хоолыг шингээхэд ч ач тустай.
Цагаан лууванг хальсалж, үрнэ. Уг нухашыг идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл цуугаар бага зэрэг амталж идэх хэрэгтэй.

Шарсан далайн байцаа

Далайн байцаа цээж хорсоход сайн нөлөө үзүүлдэг. Зөвхөн зажилж идсэн ч болно. Мөн хайруулын тавган дээр шарж идэж болно. Өдөрт 5 гр идэхэд л хангалттай.

Давстай хар гүнжидтэй будааны базмал

Хар гүнжид болон давс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, ходоодны хүчлийн ялгаруулалтыг хэвийн хэмжээнд барьдаг.Хар гүнжид, давс цацсан будааг базан онигири (японы үндэсний хоол, базмал будаа) хийж иднэ. Амандаа удааж,  олон удаа зажилж идвэл илүү үр дүнтэй.

Жууцайны шүүс

1 багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг уувал үр дүнтэй.

Долоогоны жүүс

Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад нэн сайн нөлөөтэй.Ходоодны хүчил багадах, цээж хорсоход сайн.9 сарын үед түүж  хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд тал болтол нь чанаад өдөрт 3 удаа ууна.

Алоэн навчны нухаш

Алоэн навчийг сайтар угаагаад үзүүрийн шөвх хэсгийг өөлнө. Үрүүлээр үрэн марьланд боож, халбагаар өдөрь 3 удаа хоолны өмнө ууна.Алоэ нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах тохиолдол бий тул жирэмсэн эмэгтэйчүүд, сарын мөчлөгний үед уухаас зайлсхийх хэрэгтэй.  


Сэтгэгдэл үлдээх

15:02 , 2011-11-02 .. Бичсэн: Зочин
raised eyebrow raised eyebrow

{ Сүүлийн хуудас } { 25 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax