Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Ходоод цанхайх

21:26 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Ходоод цанхайх нь хоолны шингэц муутай хүмүүст юм уу, их өөх тостой хоол идсэн үед илэрдэг. Идсэн зүйл шингэхгүй ходоод хүнд оргих, бөөлжис цутгах зэрэг янз бүрийн шинж тэмдэгтэй. Тодорхой өвчинтэй шууд холбогдох нь бага боловч сэтгэл санааны байдал томоохон нөлөө үзүүлдэг гэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр бие сэтгэлийн таа тухыг эрхэмлэж, шингэц сайтай хоол хүнс, ходоодонд дарамтгүй хоол тэжээлийг өдөр бүр авч байх нь чухал юм. Хоол боловсруулах хүчил болох diastase ихээн агуулж байдаг цулхир, ходоодны эмний үндэс болдог витаминU-аар баялаг байцаа зэргийг хоолондоо өдөр бүр өргөн хэрэглэх нь зүйтэй. Ходоод муутай буюу стресс ихтэй хүмүүс аль болох биеийн тамир, гимнастик хийж , цэвэр агаарт алхаж, хөдөлгөөнтэй байх нь чухал.

Цулхирын нухаш

Цулхирт amylase, diastase зэрэг хоол боловсруулах елементүүд ихээр хуримтлагддаг тул аль болох түүхийгээр нь хэрэглэвэл сайн. Цулхирыг үрж бага зэргийн амтлаад гоймон юм уу будаан дээр хийж иднэ.

Цагаан гааны цай

Цагаан гаанд халуун бууруулах, үрэвсэл намжаах, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах “ид шид” бий. Цагаан гааг үрж 10 гр-ыг халуун цайнд хийж ууна. Цайнд бус халуун ус хийгээд уусан ч болно.

Байцааны шүүс

Байцаанд ихээр агуулагддаг витамин U ходоод шархлахаас хамгаалдаг.
Байцааны навч 2-3-ыг даавуугаар орооно. Дээрээс нь дарж, шахан шүүсийг нь саванд хийж аваад 20-30 мл-ыг ууж хэрэглэнэ.

Манжингийн жүүс

Манжингийн үндсэнд diastase, навчинд витамин А, С, минерал ихээр агуулагддаг тул ходоод цанхайх үед навчтай нь хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг. Навчтай манжин1-2 ы-г хэрчин луувантай хольж машинаар няцлан, лимоны хүчил бага зэргийг нэмээд ууна.

Мандарины хальстай цай

Мандарины хальсыг хятадууд хатааж, эмийн найрлаганд ихээр хэрэглэдэг. Ялангуяа ходоодны эмэнд оруулдаг байна. Хатаахдаа гэмтэж сэв суугаагүй мандариныг сонгон авч хальсыг нь хуулан аваад хуурай нартай юм уу, салхитай газар дэлгэн 10 хоног хатаана. Хатахаар нь шилэн саванд юм уу даавуу уутанд хийж хадгална. 
Хатаасан мандарины хальсыг жижиглэн хэрчиж хайруулын тавган дээр бага зэрэг шарна.Дараа нь нунтаглан нүдээд цайны жижиг халбагаар 1-ийг аягандаа хийж халуун ус хийнэ. Бага зэргийн зөгийн бал нэмж ууна.

Төмсний шүүс

Төмс ходоодны үрэвслийг дарж, ходоод цанхайхад сайн нөлөө үзүүлдэг.
Шинэхэн төмсийг сайн угаагаад хальсалж үрнэ. Үрсэн төмсөө аль болох хурдан хугацаанд марьланд боож шүүсийг шахан 1 удаа 1-2 халбагаар өдөрт 2 удаа өлөн эсвэл өлссөн үедээ уухад сайн.


Сэтгэгдэл үлдээх

15:05 , 2010-11-15 .. Бичсэн: Зочин
алга ташилт

14:23 , 2010-08-30 .. Бичсэн: Зочин
баяраллаа алга ташилт

16:44 , 2010-01-29 .. Бичсэн: Зочин
rolling on the floor

{ Сүүлийн хуудас } { 26 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax