Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Толгой өвдөх

21:20 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Ихэнхдээ ханиад, томуу тусах, өрөвсөлт өвчнүүдийн үед толгой өвдөх нь олонтоо байдаг. Түүнээс гадна шартах, нойр муутай хонох, стресс, ажлын их ачааллаас болж өвдөх нь ч бий. Толгой өвдөхдөө бүхэлдээ өвдөх, таллаж өвдөх, дүүрч өвдөх , толгой хүндэрч өвдөх зэрэг янз бүр байдаг. Гэнэт өвдөн бөөлжис цутгах шинж тэмдэг хавсарч илэрвэл эмчид яаралтай үзүүлэх нь зүйтэй.  Ханиаднаас үүдэлтэй толгой өвдөлт ханиад илааршингуут аяндаа намддаг. Ийм үед дээр өгүүлсэн жүүс, шүүс, хандыг хэрэглэх нь зүйтэй.

Балжингарма цэцгийн цай

Балжингарма цэцэг толгойны өвчин намдаах толгой эргэхэд  болон тархины цусан хангамжийг сайжруулах, цусны даралт  бууруулахад сайн гэж япончууд үздэг.

Балжингарма цэцгийг 5 ширхэгийг авч угаагаад дэлбээгээр нь хэсэглэж хүйтэн усаар дахин зайлна. Самбайнд боогоод усыг шавхан хатаана. Хатсан цэцгээ аяганд хийж халуун ус хийн хандалж ууна. Бага зэргийн зөгийн бал нэмж хийж болно.

Гүргэмтэй цай (шафран теа)  

Гүргэмийг эрт дээр үеэс тархи толгойны өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд тустай гэж үздэг.

Гүргэмийн цэцгийг болонгуут болцрууны улаан толгойтой нь авч хатаана. 10 орчим ширхэгийг халуун усанд дэвтээн хандалж өдөрт 3-аас доошгүй ууж хэрэглэнэ.

Цагаан луувангаар жин тавих

Цагаан лууванг үрж шүүстэй чигээр нь марьланд боож толгойдоо жин тавихад толгойн өвчин намддаг гэлцдэг.


Сэтгэгдэл үлдээх

13:31 , 2010-10-18 .. Бичсэн: Зочин
гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 32 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax