Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Халуурах үедХалуурах шалтгаан олон янз байх боловч ихэнхи тохиолдолд ханиад,томуу, томуу төст өвчин зэрэг бактер вирусээр халдварлагдсан өвчний үед халуурах нь олонтоо.Мөн цусны өвчин болон хорт хавдар хүндэрсэн үед халуурдаг.Тиймээс халуурах үед нарийн ажиж байх нь чухал. Ялангуяа өндөр хэмээр халуурах, халуун буухгүй байх тохиолдолд заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Юуны өмнө тайван хэвтүүлж, хөлөргөж бүлээн ус, жүүс, сүү зэрэг шингэн юм сайн уулгавал зохино.Лянхуа цэцгийн үндсээр хийсэн жүүс Лянхуа цэцгийн үндсийг шүүслэж хэрэглэх нь хөлөргөх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиадыг дарахад тустай. Шинэхэн лянхуа цэцгийн үндсийг үрүүлээр үрж, самбай даавуунд боож, сайтар базна. Гарсан шүүсэнд бага зэргийн зөгийн бал нэмээд халуун ус хийж уувал халуун дарахад тустай. Цагаан гааны ханд Цагаан гааг 10 грамм орчмыг үрүүлээр үрж бэлтгэнэ. Халуун ус хийгээд ууж, дулаан хучиж хэвтэхэд хөлөрнө. Сонгины шөл Ханиадны эхэн үед бие зарайж эвгүүрхэх үед уувал тустай. Биеийг хөлөргөж халууныг буулгадаг. Харин нэгэнт өндөр халуурсан үед тохиромж муутай. Сонгиныг жижиглэн хэрчиж, бага зэргийн амтлагч хийгээд халуун ус хийн буцалгаад ууна. Сармисны шөл Сармис 3-4 хумсыг авч цэвэрлэн цагаан гааг үрж нэмээд 200 гр усанд хийж тал болтол нь буцалгаж бага зэргийн зөгийн бал хийж халуун дээр нь оочиж ууна. Хайрсан жүрж Жүржийг сайтар угааж цэвэрлээд хаттал нь арчин халаасан хайруулын тавган дээр тавьж хальсыг нь хар болтол хайрна. Халуунаар нь шүүслэж уух эсвэл хальсыг нь арилган идэж болно. Жууцайны шөл Жууцайнд витамин А, В2 С их хэмжээгээр агуулагддагаас гадна биеийг бүлээцүүлэх, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 33 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:![]() Товч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |