Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Бөөлжих, бөөлжис цутгах

21:21 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Бөөлжих, бөөлжис цутгах олон шалтгаан байх боловч голдуу хоолны хордлого, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, хоол боловсруулах эрхтний хямралын улмаас болох нь олонтоо.

Бөөлжих,бөөлжис цутгах шинж тэмдэг илэрвэл өвчний улмаас уу, аль эсвэл ахуйн шалтгаанаас уу гэдгийг ялгаж салгах нь чухал. Хэтрүүлж идэх, шартах үед аль болох хурдан бөөлжиж гаргах нь тустай. Харин бөөлжис цутгах, бөөлжихөөс гадна гэдсээр өвдөх, толгой өвдөх, халуурах, нүд бүрэлзэн толгой эргэх зэрэг шинж  хавсран илэрвэл  түгжрэл, ходоодны хавдар, элэг цөсний өрөвсөл зэрэг өвчин байх магадлал буй тул аль болох хурдан хугацаанд эмчид хандах хэрэгтэй.   

Цагаан гааны ханд

Цагаан гаа бактерыг устгах өндөр үйлчилгээтэй тул бөөлжис цутгахыг намдааж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг талтай.

10 гр орчим цагаан гааны үртсийг 400 мл усанд хийн тал болтол нь буцалгаж хөргөөнө. Өдөрт 1-2 удаа 1 халбагаар ууж хэрэглэнэ. Уухдаа бага зэрэг зөгийн бал хийж болно.

Улаан шош(түрэг шош)-ны шөл

Улаан шошийг хоолны хордлого, хэт идэх, шартахаас үүдэлтэй бөөлжис цутгах, бөөлжихөд хэрэглэхэд тустай. 10 гр улаан шошийг 200 мл усанд хийж тал болтол буцалгаад  өдөрт 2-3 удаа хуваан ууна.

Жууцайн ханд

Жууцайнд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах үйлчилгээтэй арилийн хүчил их хэмжээгээр байдаг. Бөөлжис цутгах, суулгах, гэдэс өвдөх үед ч хэрэглэхэд тохиромжтой.

Жууцайг хэрчиж буцалган хөргөнө. Хоолны 2 том халбага жууцайн шүүсэн дээр 1 халбага цагаан гааны шүүс, 3 халбага сүү нэмж хийгээд ууж хэрэглэнэ.

Шошны шөл

Шошинд витамин А, С ихээхэн агуулагддаг тул ходоод муутай хүнд болон суулгах, бөөлжис цутгах үед байнга хэрэглэж байх нь тустай. 160 гр шошийг 600 мл усанд чанаж бага зэргийн давс хийж буцалгана. Өдөрт 1 стакан орчмыг идэхэд тохиромжтой.

Шарсан сармис

Сармис нь эрдэс витаминаар баялаг, бактер устгах чадвартай тул үрэвслээс үүдэлтэй бөөлжис цутгах, бөөлжихийг эмнэхэд тустай. Ходоодны шархтай хүн хэрэглэхэд зохимжгүй. 1 далбаа сармисыг хайруул дээр шарж  бага зэргийн зөгийн бал хийгээд зажилж иднэ.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax