Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар

20:12 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

“Либерализм”-ын тухайд

Японд үзэл бодлын байр сууриа илэрхийлэх тохиолдолд “Либерал” (чөлөөт үзэл санаа) хэмээх үгийг нэлээд хэрэглэдэг. Хөнгөхөн асуухад хөнгөхөн хариулчих, дэвшлийн маягийн дүр төрх агуулах ч бодоод үзэхэд үүн лүгээ адил утга санааг нь сайн ойлгохгүйгээр хэрэглэж байгаа үг үгүй байна.

Тухайлбал ЛАН-тай сөргөлдөе хэмээж буй нөхөд ам амандаа “ардчилсан либерал” гэх ба үүнийг англи хэлээр шууд орчуулбал “democratic Liberal” болох юм. ЛАН-ын “либерал ардчилсан”-ыг орчуулбал “Liberal democratic” болно. Үгний байр солигдсон төдийд чухам юу нь өөрчлөгдөж орхив оо.

Ерөөс “либерал” хэмээх үг Европ хийгээд Америкт ухаж ойлгох утга санаагаараа ихээхэн ялгаатай билээ.

Европод монарха засаглалын эсрэг иргэд цус урсган байж эрх чөлөөний эрхээ олж авч ардчилсан системийг бий болгож ирсэн түүхтэй тул адилхан “либерал” байлаа ч бусдын оролцоог зөвшөөрдөггүй эгоизмтай төсөөтэй тийм утгаар хэрэглэгддэг.

Нөгөө талаар америк дахь “либерал” хэмээх ойлголт нь нийгмийн тэгш эрх хийгээд эрх чөлөөний хэрэгжилтэд төр засгийн идэвхтэй оролцоог шаарддаг, өөрөөр хэлбэл “том засаглал”-ыг хүлээн зөвшөөрдөг байр суурь юм.

Америкт феодализмын түүх байхгүй. Төрөлхийн тэгш эрхт нийгэм уугуул зарчим нь бөгөөд тэрхүү систем, эрх хүч нь шинэ твивийг туулж нээсэн Пүритануудын хувь хувийн шийдлүүд дээр үндэслэгдэн бий болсон юм. Тиймээс чөлөөт хийгээд ардчилсан үзэл хоорондоо сөргөлдөх юмгүйгээр хамтран оршин тогтнож чадсан билээ.

Гэтэл төр улсаа байгуулснаас ердөө 150 гаруйхан жилийн дараа 1929 онд дэгдсэн дэлхийн хүчит шуурга Америкт олон сая ажилгүйчүүдийг төрүүлэв. Энэ үед Рузовельт Ерөнхийлөгчийн баримталсан бодлого Нью Дели хэмээх нэрлэгддэг, Засгийн газар эдийн засагт идэвхтэй оролцох тийм бодлого байлаа. Энэ бодлого нь социалист маягийн характер бүхий бодлого байсан тул үр дүн нь том Засгийн газар руу хандахад хүргэсэн юм. Энэ үед уг бодлогыг уухайлан дэмжсэн хүмүүс өөрсдийгөө “либерал” хэмээн нэрлэж эхэлсэн бөгөөд социалист эсбөгөөс түүнтэй ойролцоо бодож сэтгэдэг хүмүүсийг либералист хэмээн нэрлэх болсон билээ.

Хувьсгалт үзэл болон зүүнийхэн ч энэхүү төрөлд багтах нь бий. Иймээс либерал гэдэг Европ, Америкт хоорондоо эрс тэс ялгаатай ойлголт юм. Японд энэ үгийг хэрэглэхдээ будилж үзэгддэг нь эдгээрийг нарийн ялгаж салгаж үздэггүйтэй холбоотой.

“Консервативизм” хэмээх үгийн тухайд

Чи ингэхэд ямар үзэл баримталдаг хүн бэ гэж надаас асуувал миний бие Америк маягийн “либерал” биш юм. “консерватив” бүр цаашлаад “нээлттэй консерватив үзэл” гэж би хариулна.

Би ахлах сургуулийн сурагч байлаа. Улс төрчдийн гэр бүлд төрсөн болохоороо улс төрийг судалсан хүн биш юм би. Англид консерватив нам хэмээх улс төрийн нам байдаг гэдгийг сонсоод ихэд гайхаж байсныгаа тодхон санаж байна.

Юутай ч “нитэй” буюу Японы имперализм, “бэйтэй” буюу Америкийн имперализмын үзэл суртал хүчээ авсан тийм үе байв.

“Чи консерватив маягийн” гэвэл тэр нь дарангуй талын фракц болох бөгөөд “яах ч аргагүй” “мухардмал” гэдэгтэй бараг адилхан утгаар хэрэглэгдэж байв. Гэтэл тэрхүү муугийн төлөөлөл болсон үгээр нэрлэгдсэн нам хүртэл байдаг, тэр нь парламентын үзэл санааны өлгий болсон Англид байж байдаг, тэгээд зогсохгүй 300-гаад жилийн түүхтэй хүчирхэг улс төрийн хүчин байдаг байгаа.

Бага балчир байхаасаа л би өвөг эцгээ “хуучныг баримтлагч эсэргүү”, “улс төрийн нууц ноётон” зэргээр хэлэгдэж байхыг сонсч байсан, “чиний өвөг эцэг дайны тэргүүн зэргийн (А зэрэглэлийн) нүгэлтэн мөн биз дээ” гэж хүртэл хэлэгдэж байсан удаатай болохоор түүнээс улбаалан “консерватив” хэмээх үг харин бүр эсрэгээрээ дотно санагдах болсон ч байж магадгүй л юм.

Миний бие 1954 он буюу Шёовагийн 29 онд төрсөн билээ. Хуучныг заагласан хил хаалт, шинэ үе хоёрын дунд хавчуулагдсан гэх үү дээ, ямартай ч сүүдрийн тусгал багатай үеийн хүн бөгөөд, хойно хожим “гөлгөр үеийнхэн” гэж ч хэлүүлж байлаа. Гэхлээ өвөг эцэг, бас эцэг маань улс төрчид, улс төрчдийн гэр бүлд төрж өссөн болохоор он жил өнгөрөхийн хэрээр үе тэнгийн бусдыг бодвол улс орон, төр улс хэмээх зүйлийг илүүтэй сэрж мэдрэх болсон билээ.

 Япон-Америкийн аюулгүй байдлыг хамгаалах гэрээний эсрэг” хэмээх сэжиг дамжигтай үзлийн  учир шалтгааны тухайд

Миний ахлах сургуульд орсон жил болох  1970 он Вьетнамын дайныг дөрөөлөн оюутны хөдөлгөөн дээд цэгтээ хүрсэн жил байлаа. Үүний өмнөх жил нь Токиогийн Их сургуулийн Их танхимд бүгсэн “Зэн кёотоо” (1968-1969 онд болсон оюутны хөдөлгөөний нэгдсэн нэр, орч) хийгээд түүний эсрэг хүчнийхний хооронд хүчтэй сөргөлдөөн болсоор ирсэн билээ.

Япон-Америкийн Аюулгүй байдлыг хамгаалах гэрээг сунгах асуудлыг тойрсон улс төржилтийн үүднээс шинэчлэгч хүч хийгээд хуучныг баримтлагч хүчний хооронд улаан халз үзэлцэж байсан нь тэр үеийн гол сэдэв болж байв.

Энэ үед Японы Социалист нам, Японы коммунист нам зэрэг сөрөг хүчин цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Япон-Америкийн дээрх гэрээг эсэргүүцэн хориглохыг шаардаж байлаа.

“Япон-Америкийн аюулгүй байдлыг хамгаалах гэрээг сунгах нь манай улсын өөрийгөө хамгаалах цэргийг гадаадад илгээхийг боломжтой болгож байна. Тиймээс Америкийн Вьетнам руу хийж буй дайны ирмэг дээр Япон нэгэнт очжээ. Японы имперализм Америктай үгсэн Ази дахь түрэмгийллээ дахин эхлэх гэж байна” гэж байв. Дэвшилтэт, соёлт эрдэмтэд, тоймчдоос олон хүн дээрх шалтгаанаар уг гэрээг эсэргүүцэж байсан юм.

Япон-Америкийн дээрх гэрээг үргэлжлүүлэх нь зүйтэй  гэж үзэж буй  консерватив Либерал Ардчилсан нам муугийн туйл харин уг гэрээг устгая хэмээх шинэчлэгчид сайны туйл хэмээх янзтай.Үүнийг хэвлэл мэдээллийнхэн ч хүлээн зөвшөөрч тийм аясаар мэдээлэл хөвөрч байлаа.

Үүнийг эсэргүүцдэг нь ЛАН-ын улс төрч миний эцэг, өвөг эцэг нар маань байв. Ялангуяа өвөг эцэг мөнөөх гэрээний эсрэг 1960 оны үймээний үеийн Ерөнхий сайд агаад түүгээр зогсохгүй уг гэрээг дахин батласан толгойлогч этгээд байсан тул тэрээр муугийн туйл, үгээр хэлэхийн аргагүй муу этгээд байсан нь лавтай.

Ахлах сургуулийн хичээл дээр санагдана. Ангийн багш маань мөнөөх гэрээг устгах ёстой гэсэн байр сууриар яриагаа эхэллээ. Ангийн нөхдийн уур амьсгал ч мөн тиймэрхүү байв. Хэдийгээр нэр заагаагүй хэдий боловч шүүмжлэлийн үзүүр над руу л чиглэээд байх шиг санагдаж байлаа.

Миний бие уг гэрээний талаар нарийн тодорхой мэдэхгүй байсан ч энд эднийг эсэргүүцэж чадах нь надаас өөр хүн үгүй. Бүр тэр байтугай эсэргүүцэх нь зүйн хэрэг бус уу гэж бодоод ийм асуулт тавьсан юм.

“Шинэ гэрээнд эдийн засгийн бүлэг байгаа. Уг бүлэгт Япон-Америкийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөндсөн бөгөөд энэ талаар юу бодож байна” гэвэл ангийн багшийн царай хувьсхийн өөрчлөгдлөө. “Киши Шинносүкэ-гийн ач хүү мөн дөө, гэрээний эхийг энэ нөхөр уншсан байхаас зайлахгүй. Дэмий юм ярихгүй байна” гэж бодсон уу царайгаа хувьсхийлгэн ярианы сэдвээ өөр зүйл рүү чиглүүлж билээ.

Үнэнийг хэлэхэд энэ үед би уг гэрээний эх ямар байсныг үнэндээ мэдэхгүй байсан. Гэвч өвөөгөөс тэр гэрээнд Япон хийгээд Америкийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг түргэсгэх гэсэн бүлэг байгаа, энэ нь Японы хөгжилд асар том ач холбогдолтой гэхийг сонсч байсан болохоор тэгвэл тэр асуудал яах ёстой болохыг цохиж үзсэн минь тэр юм.

Ерөөс шинэчлэгч гэх юмуу диктатурын эсрэг хэмээн хашгирдаг хүмүүсийг сэжиг дамжигтай юм даа гэж мэдэрч байсан учраас тэр багшийн мэгдэж байгаа байдал миний хувьд мэдээжийн зүйл байсан.

Аюулгүй байдлыг хамгаалах гэрээг (цаашдаа аюулгүйн гэрээ гэж товчлох) бүгдийг уншиж, Японы ирээдүйд туйлын чухал гэрээ байна гэдэгт итгэх болсон минь оюутан болсон хойноо билээ.

 Жагсагчдаар бүслүүлсэн өвөөгийн гэр

Аюулгүйн гэрээг байгуулахын урьд өдөр буюу 1960 оны 6-р сарын 18-ны өдөр Парламент хийгээд Ерөнхий сайдын өргөө 330 мянган хүн оролцсон жагсагчдаар бүслэгдэв.

Өргөөнд хоригдсон өвөг эцэг маань том авгатай (Сато Энүсэкэ тэр үед Сангийн сайд байсан) хоёулаа дарс шимэнгээ “би ерөөсөө алдаа хийгээгүй, алуулвал харин ч бахтай байна” гээд үхлийг мэдэрч буй мэт, гэрээг үзэглэснээс хойшхи засварын чимхлүүр ажлын үед ч Социалист намаас эхлээд сөрөг хүчин Парламентын дотор ч гадна ч эсрэг тэмцлээ эрс идэвхжүүлж байлаа.

Тэр үед би 6 настай, бага сургуульд арай ороогүй, ах надаас 2 насаар ах  байв. Бид хоёрыг өвөө ихэд эрхлүүлдэг байсан билээ. Өвөөгийн гэр Токиогийн Шибүяа дүүрэгт байсан бөгөөд бид тэднийхээр байнга очдог байлаа.

Харин тэднийх үе үе жагсагчдаар бүслүүлэх болов. “Аюулгүйн гэрээг эсэргүүцэж байна” гэх жагсагчдын дуу цаарайтаж, чулуу болон базаж шатаасан сонин шидэж байлаа.

Тэр үед Парламентын олонхийн танхимын гишүүн байсан эцэг маань ч тэнд хөл хоригдож байсан ба гадаа гарч чадахгүй өвөө маань уйдахаараа биднийг дууддаг байв. Ээж бид хоёр сонины компаны туг хатгасан машинд сууж өвөөгийн гэрт ирлээ. Хүүхэд байсан бид  хоёрт жагсагчдын дуу хоолой алсаас эгээ л баярын жагсаал лугаа адил сонсогдоно. Өвөө аав хоёрынхоо өмнө дүрсгүйтэн “аюулгүйн гэрээг эсэргүүцэж байна”,  “аюулгүйн гэрээг эсэргүүцэж байна” хэмээн  хөлөө хавсарахад аав ээж хоёр “аюулгүйн гэрээг дэмжиж байна” гэж хэл хэмээн тоглох байхын зуур хэлж байсан санагдана.

Өвөө инээмсэглэн таатай нь аргагүй харж суудаг байлаа. Би өвөөгөөс “аюулгүйн гэрээ гэдэг юу вэ” гэж асуулаа . Тэгэхэд өвөө “Аюулгүйн гэрээ гэдэг нь байна аа Японыг Америкаар хамгаалуулах гэрээ юм шүү дээ. Яагаад хүмүүс эсэргүүцээд байдгийг би ойлгодоггүй” гэж хариулж байсныг би бүүр түүр санаж байна.


Сэтгэгдэл үлдээх

hi udriin mend

10:29 , 2008-11-14 .. Бичсэн: Зочин (зочин)
сайн у би либэрал үзэл суртлийн талаар биэ даалт хийж байгаам л даа тгд нэт-ээс таний бичлэгийг оллоо миний уншиж судалснаас гое юм бичжээ гэхдээ та энгийн үгээр товчхөн либэралийн талаар хэлээд өгч тус болооч

Hi

08:24 , 2007-09-26 .. Бичсэн: giichin
Hi! ene udriin mend hurgeye!
uuruu MUST-iin Jargalsaihan mun uu? Ali hotod bdag ve? winking

{ Сүүлийн хуудас } { 42 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax