Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-Удиртгал үг

20:03 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэмцдэг улс төрч хийгээд тийм үгүй улс төрчийн тухайд

             Миний бие улс төрч хэмээгдээд 14 жилийн нүүр үзэв.

            Энэ хооронд гайхамшигтэй нөхөд лүгээ учран гайхалтай хүмүүсийн сургаалийн үгийг сонсов оо.

            Улс төрчдийн дотор улс төрийн бодлогыг төдийлөн сонирхдоггүй хүн байхын зэрэгцээ тодорхой бодлогыг нарийвчлан, жижиг сажиг зүйлд хүртэл ач холбогдол өгч байдаг хүн ч буй. Улс төрийн нөхцөл байдалд ханцуй шамлан ордог нэгэн байхад тиймгүй нэгэн нь ч байх.

            Ингэхэд ЛАН-ын дотор “түншмэдийн фракц”, “намын гишүүдийн фракц” гэж хувааж болох бүлэглэл байсан, одоо бол “улс төрийн фракц”, “улс төрийн бодлогын фракц” гэж хувааж болмоор байна. Энэ үүднээс авч үзвэл парламентын залуу гишүүдийн ихэнх нь дан ганц улс төрийн бодлогыг төвлөж эрэгцүүлэх гажуудал нэлээд хүчтэй байна уу даа.

            Цаг үе өөрчлөгдөж байна, гэхдээ миний бие улс төрчдийн тухайд нэг ийм бодол төрдөг юм. Энэ юу вэ гэвэл “тэмцдэг улс төрч” ба “тэмцдэггүй улс төрч” гэж. “Тэмцдэг улс төрч” гэж юуг хэлээд байна вэ гэвэл энд хамгийн түрүүн төр улсынхаа төлөө, ард иргэдийнхээ төлөө бол шүүмжийн үгнээс айлгүй хөдөлж байдаг тийм улс төрчийг хэлж байна. “Тэмцдэггүй улс төрч” таны хэлж буй зөв хэмээн дагалдаж,  ерөөс шүүмжлэлийн байнд өртдөггүй тийм улс төрчийг хэлж байна.

            Миний бие Хойт Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг сөхөхөд “барууны эсрэг” гэгдэх нэр зүүхээс айсан уу, уг хөдөлгөөнд гар бие оролцсон нь цөөхөн хэдэн гишүүд байсан юм. Үнэндээ түүний дараа миний хэдэн нөхөд хэвлэл мэдээллийнхний өмнө чөмгөө дундалсан билээ. “Дэмжиж байгаа шүү” гэх парламентын гишүүд олон байсан ч хамтраад хөдлөх нь цөөхөн байсандаа.

            “Тэмцдэг улс төрч”-ийн тоо цөөхөн байдаг нь харамсалтай нь аль ч үед адил байх юм.

            1939 онд Адольф Гитлерийг хаацайлах болсон Ченберлейн Ерөнхий сайдад хандаж сөрөг намыг төлөөлөн асуулга тавихаар болсон Сенатын гишүүн Гиринвүүд Ерөнхий сайдынхаа өмнө барьц алдаж байлаа. Энэ үед консерватив намын суудлаас “Speak for England” (англи орныхоо тусын тулд үгээ хэлээч!” гэсэн үг цуурайтжээ.

            Гиринвүүд зориг орон Германы дайны эсрэг алдарт үгээ хэлсэн гэдэг.

            Сонгуульд ялсан анхны  өдрөөс эхлэн миний бие ямагт “Тэмцдэг улс төрч” байхыг хүсэж ирлээ. Тэгэхдээ шудран дайрч тулалдах бус. “Speak for Japan…” хэмээх ард иргэдийнхээ дуу хоолойд чихээ сунгах явдал билээ.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 43 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax