Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Бяслаг минь хааччихав аа? 4-р хэсэг буюу Төгсгөл

20:51 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
… Лаура нэлээд сайн бизнес эмэгтэй бөгөөд түрүүнээс хойш ам нээлгүй, бусдын яриаг чих тавин сонсож байлаа. Тэгээд “Би энэ үлгэрийн тухай их бодлоо. Яавал Хоом шиг болох бол? Яавал алдаж байгаагаа анзаарах вэ? Яаж өөрийгөө сайжруулж өөрчлөх вэ?” гээд “Хувирал өөрчлөлтөөс айж эмээж буй хүн хэчнээн байгаа бол оо!” гэж асуув.
Хэн ч хариулсангүй тул тэрээр “Гараа өргөөч?” гэлээ.
Нэг хүн гараа өргөв.
“Тийм байдаг юм байж. Үнэнч шударга хүн нэг л болжээ” гээд “Тэгвэл өөрөөсөө өөр хүнийг хувирал өөрчлөлтөөс айж байгаа гэж бодож байгаа хүн гараа өргөе” гэхэд бүгд гараа өргөлөө. Бүгдээрээ инээлдэв.
...


Бяслаг минь хааччихав аа? 3-р хэсэг

20:50 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
Мөнхөд л энэ замаар тойрч гүйх юм биш биз дээ гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирлаа. Урьд өмнө явж байгаагүй хонгилоор урагш явж, булан тойрмогц бяслагийн “N” өртөөн дээр шинэхэн бяслагийг олж харав. Өртөөнд ороод тэр бүр алмайрч орхилоо. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй асар их хэмжээний бяслаг. Түүгээр ч үл барам тэнд хэд хэдэн төрлийн бяслаг байв.
Хэсэгтээ л сэрүүн байна уу, зүүдлэж байна уу гэдгээ мэдэхээ болив. Харин хуучин анд Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёрынхоо барааг харсаны дараа тодорхой мэдлээ.
Үнэрчсаарал угтан толгой дохин, Гүйдэгбор нь гараараа даллав. Хулгануудын...


Бяслаг минь хааччихав аа? 2-р хэсэг

20:39 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
…Яаж ийж чармайж байгаад урагшлая гэвч нэг л мэдэхэд санаа нь зовж эхлэв. Урт хугацааны турш бяслагийн “С” өртөөн дээр гар хоосон хүлээсээр байгаад сул дорой болчихжээ. Хоом сулавтархан инээмсэглээд ингэж бодлоо.
“Хоцорсон ч гэсэн, юу ч байхгүйгээс дээр. Зорилгодоо хүрэхэд удаан хугацаа шаардагдах байх, бас илүү хүнд ч байх. Гэхдээ хэрэв дахин боломж барьж авч чадахгүй бол шууд л орхин явж, өөрчлөлт хувиралтад зохицох нь хавьгүй дээр юм байна” гэж бодлоо.

Хоом хэд хэдэн газраас багахан бяслаг олж байсан ч тэр нь тун удалгүй дуусч байв. Ахиухан бяслаг олоод Хээмд аваачиж өгч, түүнийг эрэлд ...


Бяслаг минь хааччихав аа? 1-р хэсэг

20:31 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
Америкийн нэрт сэтгэл зүйч, доктор Спенсер Жонсоны “Бяслаг минь хаачив?” сэтгэл зүйн тууж дэлхийн олон оронд, тухайлбал Япон улсад 50 шахам удаа дахин хэвлэгдэж “бестселлер” болсон юм.Уг нь энэхүү номыг би аль хэдэн жилийн өмнө орчуулсан билээ. Америкийн ЭСЯ-аар дамжуулан зохиогчийн эрхийг авах санаатай хөөцөлдөж байтал орос хэлнээс хэн нэгэн нь орчуулаад нийтэлчихсэн. Яалтай билээ, аль болох олон хүнд хүргэх гэж блогтоо бичлээ.

Хүний амьдрал гэдэг эрх чөлөөт, ямар ч саад тотгоргүй, алхахад шулуухан, хөгжил цэнгэлтэй, дардан зам бус, алхах хүндээ адармаатай, өөрөө замаа хайхаас өөр аргагү...


Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд