Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Цөсний чулуу

21:40 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Цөсний хүүдий болон цөсний гуурсанд чулуу үүсэхийг цөс чулуужих гэдэг. Цөсөнд чулуу үүсэхэд гэдсээр хүчтэй хатгуулан өвддөг. Хэт идэх, архи дарс хэтрүүлэн хэрэглэх, бие ядрах зэргээс болж өвдөх нь бий ч гэнэт хүчтэй хатгуулан өвдөх нь энэ өвчний гол шинж тэмдэг юм.Цөсний чулуу нь дунд, хижээл насныханд, тарган хүмүүст мөн хэт идэх, хөдөлгөөн багасах, дэглэм журамгүй хооллолтоос болох ба эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд өргөн тохиолддог.

Цөсний чулууг найрлагаас нь холестролоос үүдэлтэй, билирубинээс үүдэлтэй гэж 2 ангилна.Цөсний чулуунаас сэргийлэхэд юуны өмнө өөх тос багатай, тосонд шарсан, хуурсан, түлэгдсэн хоол, хүнс аль болох хэрэглэхгүй байх нь чухал.

Мөн архи дарс, кофе, хийжүүлсэн ундаа, халуун ногоо аль болох бага хэрэглэх нь зүйтэй.Ялангуяа өлөн элгэн дээрээ архи, дарс, кофе хэрэглэхгүй байвал зохино.

Холестролоос үүдэлтэй чулуу нь  хоол хүнсний дэглэмтэй холбоотой ч билирүбинээс үүдэлтэй чулуу нь элэг болон 12 хуруу гэдсийг холбож, элгэнд боловсрогдсон цөсийг 12 хуруу гэдэс рүү хүргэх цөсний хоолой үрэвссэн,  вирүсээр халдварлагдсан эсвэл цөсний гүйдэл удааширсан зэргээс үүсдэг.

Холестролоос үүдэлтэй цөсний чулуунаас хамгаалахын тулд өндөгний шар, загасны түрс, амьтны элэг зэрэг дотор эрхтэн, хавч зэрэг далайн амьтан, могой загас зэрэг холестрин өндөртэй хүнснээс зайлсхийх нь чухал. Аль болох бага идэхийг хичээх хэрэгтэй.Мөн майнеоз, янз бүрийн амтлагчууд, янз бүрийн бэлэн хоолыг өдөр тутам хэрэглэх нь зохистой хооллолт биш юм. Харин мөөг, пүнтүүз, төмс, улаан төмс, шош, дүфү, ногоон навчит ногоонуудыг хүнсэндээ өдөр тутам хэрэглэх нь зүйтэй.    


Сэтгэгдэл үлдээх

цөсний чулуу

12:41 , 2012-10-29 .. Бичсэн: Зочин
манай нөхөр өлөн дээрээ архи уудаг тэрнээс болж цөс нь чулуужсан гэсэн үг үү? Цөсний чулуутайгаас үүдэн олгой үрэвсэж болдог уу?

14:47 , 2009-10-12 .. Бичсэн: хүслээ (зочин)
Хүслийнжигүүрийн утас 99078279 шоо smug

15:46 , 2008-01-03 .. Бичсэн: Зочин
Хуслийн жигууртэй яж холбоо барих вэ би тэр жорийг мэдмээр байна 99086141руу залгана уу not talking

Сэтгэгдэл

17:08 , 2007-09-25 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Хэрэв цөсөнд чинь чулуу үүсээд үнэхээр өвтгөөд хэцүү болгоод эмчид хандахаар хагалаад авна гээд байгаа бол надруу хандаж болно шүү. Надад Дээд тал нь 1,5 см диаметрийн хэмжээнээс доош хэмжээтэй бол хагалуулахгүйгээр туулгах жор байгаа шүү. Би болон миний эргэн тойрны маш олон хүн туршаад чулуунуудаа гаргасан. амжилттай болсон шүү. nerd

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax