Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
ШартахНакамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв. Архийг хэтрүүлж хэрэглэх нь элэг, ходоодонд асар муу нөлөөтэй тул аль болох хурдан хугацаанд биеэс хорт бодисыг гаргах нь чухал. Архи нь биенд оронгуут ходоод гэдсээр дамжин элгэнд шимэгддэг. Элэг нь алкаголийг асед алдехид(хорт бодис) болгон задалж, цаашлан нүүрс ус, ус болгон хоргүйжүүлдэг. Гэвч богино хугацаанд их хэмжээний алкагол хэрэглэхэд хоргүйжүүлж амжилгүй аседалдехид биенд үлдэж хоцордог. Тэр нь шартах шинж тэмдэг өгч толгой өвтгөх, бөөлжих, нүд эрээлжлэх, бие эвгүйцэхийн шалтгаан болдог. Шартахын эсрэг хамгийн сайн арга хэмжээ бол ус сайн ууж, шээсээр асед алдехидийг биеэс түргэн хугацаанд гадагшлуулах явдал юм. Мөн шээс хөөхөд нөлөөлдөг өтгөн ногоон цай, өтгөн кофег ууж болно. Мөн жимсэнд агуулагдаж буй чихэр, зөгийн бал цусан дахь хорт бодисыг түрэн гаргахад нөлөөтэй. Архины улмаас цочирсон ходоодыг аль болох витаминлиг хоол хүнсээр дэмнэх хэрэгтэй гэхдээ ходоодонд дарамт багатай хүнс сонгох нь чухал. Элэгний алкагол шүүх чадамж нь 1 цагт япон сакений хувьд л гэхэд дөнгөж 0.3 хувь байдаг гэж үздэг. Үүнийг давсан хэмжээгээр архи хэрэглэвэл уураг тархинаас эхлээд янз бүрийн эд эрхтэнд хор нөлөө үзүүлдэг.Тиймээс богино хугацаанд архи ихээр хэрэглэхгүй байвал сайн.Архи уух үед юм идэж, тайван, бага багаар шимж уувал сайн. Уураг ихтэй хоол хүнс хэрэглэвэл ходоодны салстыг хамгаалах, спиртийг задлах, хүчил нэмэгдүүлэхэд тустай.Мөн цагаан лууван, долоогоно зэрэг шээс хөөх үйлчилгээтэй жимс ногоог өргөн хэрэглэх нь зүйтэй. Цагаан луувангийн шүүс Цагаан лууван нь витамин С-гээр баялаг тул элэгний үйл ажиллагааг сайжруулах, diastese агуулагдах тул хоол боловсруулах болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ мөн шээс хөөх үйлчилгээтэй. Цагаан лууванг сайн угаагаад хальстай нь хамт үрнэ. Марьланд ороож шүүсийг шахаад бага зэргийн зөгийн бал нэмж хийгээд уух нь шартахад нэн сайн болно. Өтгөн ногоон цай Ногоон цайн дахь кофеин нь шээс хөөх үйлчилгээтэйн зэрэгцээ tannin нь толгойн өвчнийг намжаадаг. Мөн ногоон цайнд алкаголын хорыг задлах бодис байдаг нь шартахад нэн тустай юм. Ногоон цайны навч 10 гр-ыг 600 мл усанд хийж тал болтол буцалгаад өдөрт 3 хувааж ууна. Хар шоштой цай Хар шошинд витамин В1 , уураг, сайн чанарын өөх тос агуулагдахаас гадна цусан дахь өөх тосны хүчиллэгжилтээс хамгаалах, өөх тос холлестролоос хамгаалах чадвар байдаг. Сайтар угаасан 15 гр хар шошийг 700 мл усанд хийж тал болтол нь буцалгаад өдөрт 3 хувааж ууна. Архи уухын өмнө уувал бүр сайн. Улаан шош Улаан шош нь хор задлах, шээс хөөх үйлчилгээтэй, шартахад уухад сайн. 30 гр улаан шошийг 400 мл усанд хийж тал болтол нь буцалгаад өдөрт хэд хэд уух хэрэгтэй. Долоогоны шүүс Байгальд хатаасан долоогоны үрийг хятадууд “уулын оточ” хэмээгээд эмийн найрлаганд ихээр хэрэглэдэг байжээ. Шээс хөөх тул шартахад нэн тустай. 5-8 гр долоогоны үрийг 400 мл усанд хийж тал болтол нь буцалгаад өдөрт хэд хэдэн удаа ууна. Цагаан гааны шүүс Цагаан гаанд бөөлжис цутгах, толгой өвдөх, ходоодны үйл ажиллагааг сайжруулах, хоолны дуршлыг нэмэгдүүлэх үйлчилгээ бий тул шартахад тустай. Сүү, сүүн бүтээгдэхүүн Архи ихээр хэрэглэх нь биеийн хүч энергийг шавхдаг. Ялангуяа их хэмжээний алкаголыг цэвэрлэхийн тулд элэг бүр ч их ядардаг. Архи дарс ихээр хэрэглэсний дараа уураг ихтэй хоол хүнс хэрэглэж, ус шингэнийг аль болох ихээр уух нь тустай. Ийм хоёр талын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх хүнс бол сүү юм. Иймд шартсан үед сүүг бүлээтгэн уух нь нэн сайн. Мөн сүүтэй будаа болон бусад төрлийн сүү оролцсон хүнс хэрэглэж болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:Нүүр хуудасТовч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |