Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 2

20:43 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

БУСДЫН ДЭВЖЭЭНД ТУЛАЛДВАЛ ЯЛДАГГҮЙ

Коизүми Жюн Ичиро Ким Чен Ир нарын Япон  - Хойт Солонгосын дээд хэмжээний уулзалтаас 1-р сарын дараа буюу 2002 оны 10-р сарын 15-ны өдөр хохирогч 5 хүн Зэн Никкюүгийн онгоцоор буулаа. 24 жилийн дараа эх орондоо хөл тавьж буй нь тэр юм. Тэр үед бидний шаардаж байсан зүйл бол тэр 5 хүнийг ямар ч байсан эх оронд нь эргэж ирүүлэх асуудал байлаа. Тэр тухай, Хойт Солонгосын талаас эхэндээ тэд эх орондоо буцах хүсэл байхгүй, тэдний гэр бүлийнхнийг Японоос Хойт Солонгост дуудаж ирүүлье гэсэн санал тавьж байв.

Гэвч 5 хүнийг гэр бүлийнхэнтэй нь уулзууллаа ч гэсэн нөгөө талын хатуу хяналт доор уулзах тул тэд өөрсдийн үнэн сэтгэлийн үгийг хэлэх хэлэх боломж байхгүй. Мөнөөх “гэр бүлийн нийгэмлэг” ч Хойт Солонгос явахын эсрэг байв.  Тэглээ ч гэсэн Хойт Солонгосын тал тэдэнд Япон явах хүсэл сонирхол байхгүй. Тэдний хүсч байгаа нь гэр бүлийнхнээ Хойт Солонгост ирэхийг л хүсч байна гэж зүтгэсээр л байв. Гэвч бидний шургуу оролдлогын үр дүнд хойт Солонгосын тал “Хоёр долоо хоног орчим бол Японд очиход болох юм гэж тэд хэлж байна” гэж зөлөрч удалгүй эх орондоо ирэх болсон юм. Эх орондоо буцаж ирсний дараа гэр бүлийнхний зүгээс маш шургуу сэнхрүүлэг хийж байлаа. Түүний үр дүнд  хохирогч 5 хүн “Хойт Солонгост буцахгүй хүүхдүүдээ буцаж ирэхийг Японд хүлээе” гэж эрслэн шийдсэнээ Засгийн газрын хэрэг эрхлэг газрын ажилтан Накаяма гуай бид хоёрт дуулгахаар ирсэн юм.

Би “энэ хүмүүсийн санаа зоригийг илэрхийлэх гэхээс илүүтэйгээр төр улсын шийдэл болгон асуудал тавьж, 5 хүнээ буцаахгүй гэдгээ илэрхийлэх нь зүйтэй юм. Чөлөөтэй санал бодол, шийдвэр гаргах тийм орчныг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг байх ёстой” гэж үзэж байсан.

Хэвлэл мэдээлэл, улс төрчдийн зүгээс 5 хүнийг Хойт Солонгост нь буцаах нь зүйтэй гэсэн бодол давамгайлж байлаа. Тэднийг буцаавал ирээдүйд эх орондоо буцаж ирэх баталгаа байхгүй байсан.

10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хоёр хоног Засгийн газар дахь миний өргөөнд цуглаан хийлээ. Янз бүрийн л санаа бодол гарч байв. “Тэдний санаа бодол маягаар илэрхийлэх нь зүйтэй” эсбөгөөс “хувь хүний санаа бодол гэхээс илүү төр улсын саналаар буцаахгүй гэх юм бол хувь хүний саналыг үл тоомсорлож байгаа нь хачин хэрэг гэж хэвлэл мэдээллийнхэн шүүмжлэх биз ээ. Гэр бүл салгах юм бол хариуцлагын асуудал ч гарч таарна” гэсэн хүчтэй эсэргүүцэх хүн ч байлаа. Гэвч бид тэдний үр хүүхэд Хойт Солонгост үлдсэн болохоор тэдний шийдвэрийг гадагш нь гаргах ёсгүй гэж үзэв.

Юутай ч хохирогсод Хойт Солонгос хэмээх төр улстай тэмцэж  байхад тэдний төрөлх эх орон болох Японы Засгийн газар төр улсын хүлээх хариуцлагаас зугтаахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Эцэст нь миний шийдвэрээр “Японы төрийн хүсэлтээр 5 хүнээ буцаахгүй” гэсэн шийдвэр гаргалаа. Гагцхүү Ерөнхий сайд Коизүмигийн зөвшөөрлийг авч байж Засгийн газрын шийдвэр болох билээ.

Япон – Хойт Солонгосын Пхенъяны тунхаглал ёсоор нээгдэх Япон – Хойт Солонгосын харилцааг сэргээх хэлэлцээний өдрийг 12-р сарын 29-ний өдрөөр тогтсон байлаа. Засгийн газар “5 хүнээ буцаахгүй” гэсэн чиглэлээ Хойт Солонгост уламжилсан нь хэлэлцээ эхлэхээс 5 өдрийн өмнө байв.

Тэр өдөр нэгэн сонины сурвалжлагч “Абэ гуай, Япон улс анх удаа гадаад харилцааны субъектив эрхээ атгаж байх шиг байна” гэж хэлснийг тодхон санаж байна. Үнэхээр тийм юм. Үүний зэрэгцээ 2004 оны 5-р сард  Чимүра гуай нарын гэр бүлийн 5 хүүхэд эх орондоо эргэн ирж 7-р сард Сога Хитоми гуайн нөхөр Жэнкинс, түүний 2 хүүхэд буцаж ирэх хүртлэх бүтэн 2 жил төсөөлж байсанчлан хохирогсдын хувьд мэдээж хэрэг, Нагояма зөвлөх бид 2-ын хувьд ч хэцүү бэрх, барагдахгүй өдрүүд байсан юм. Бүтэн жил ч болж магадгүй гэж би тэдэнд хэлж байсан. Хойт Солонгос тэдний үр хүүхдийг осолд орсон, өвдөөд байгаа тул хурдхан буцаж ир гэх мэтээр элдэв хэл яриа зохиож тэднийг дарамтлахгүй гэх баталгаа байхгүй байлаа. Накаяма зөвлөх тэр байдлыг тэдэнд тайлбарлаж, тэд ч тун сайн ойлгож байв. Түүний дараа 8 хүн буцаж ирсэн нь үр хүүхдээ санагалзах эцэг эхийн хайрын ялалт гэж хэлэхэд болно.

ХУЛГАЙЛАГДСАН 8 ХОХИРОГЧ АМЬД БАЙНА

2002 оны 9-р сарын 17-ны өдөр Коизүми Ерөнхий сайдтай хамт Хойт Солонгост айлчилсан бидэнд  “Ёкода Мэгүми гуайтай нийлээд 8 хүн нас барсан “ гэсэн мэдээллийг сонсох үеийн шокийг би ердөө ч мартаж чаддаггүй юм. Бидний хичээл зүтгэл юу болж байна вэ? Хүн хулгайлсан асуудлыг шийдэх гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлсөн явдал ийм л үр дүнд хүрэх байсан гэж үү. Өр өвтгөсөн бодол зүрхийг минь ёворч байлаа. Үдээс өмнөх уулзалтыг дуусгаад би Коизүми Ерөнхий сайдад ингэж хэллээ. “Ким Ир Чен ерөнхий нарийн бичгийн дарга хулгайлагдсан иргэдийн асуудалд төр улсын оролцоогоо хүлээн зөвшөөрч, уучлал гуйхгүй юм бол Пхенъяны тунхаглалд гарын үсэг зурах эсэхийг эргэж нэг харвал яасан юм бэ? гэж би бодож байна” гэлээ.Ерөнхий сайд шууд хүлээн авч толгой дохиж байв. Японд буцаж ирсний дараа миний бие хохирогсдын гэр бүлийнхэнтэй уулзаж, Пхенъянд болсон уулзалт, арга хэмжээний тухай мэдээлсэн бөгөөд энэ үед тэд “Хохирогч 8 хүн нас барсан гэдэг баталгааг өгсөн үү” гэж лавласан юм. Үнэндээ баталгаа нотолгоо байхгүй байв. Тэр үед Засгийн газарт Хойт Солонгосын албан ёсны

 уулзалт дээр 5 хүний амьд байгааг зарлаад үлдсэн 8 хүн нь нас барсан гэж байгаа бол үнэхээр нас барсан байлгүй дээ гэх уур амьсгал давамгайлж байлаа. Гэсэн ч дараагаар нь судалгааны группынхны гаргаж ирсэн баримтыг судлан үзэхэд нас барсан он, сар, өдрүүд нэг л биш байснаас эхлээд янз бүрийн асуудлууд гарч ирсэн юм. Ерөөс 8 хохирогчийг амьд байж магадгүй гэж үзэн харилцах ёстой биш үү гэж үзэх болсон нь энэ үеэс юм.

Ялангуяа Ёкода Мэгүми гуайн яс хуурамч болох нь батлагдсанаас хойш нас барсан гэдэг баталгааг гаргаж ир гэсэн байдлаар хандвал хохирогсдод улам аюул занал дагуулах бус уу гэж үзэхэд хүргэсэн юм. Одоо манай улс “Хохирогч 8 хүний амьд эсэх дээр тогтож байж харилцана” гэсэн гэрээ хэлэлцээний нөхцлийг тавьж байгаа нь үүнээс эхтэй билээ.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax