Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 1

20:41 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Миний бие хүн хулгайлсан асуудлыг анх сонсоод...

Хойт Солонгосчууд Японы иргэдийг хулгайлсан асуудалтай анх би тулсан нь 1988 оны намар билээ. Аримото Кэйко гуайн эх эцэг миний эцэг Абэ Шинтарогийн албан өрөөнд түүнийг сураглаж ирснээс анх үүдэлтэй юм. Тэр үед би эцгийн туслахаар ажиллаж байв. Аримото 1983 онд Лондонд суралцаж байгаад алга болжээ. 23  настай байсан байна. 1988 онд тэрээр Пхеньянд амьдарч байсан сураг гарчээ.

Түүнтэй хамт амьдарч байсан бас нэг хохирогч Пхенъянд уулзсан Польш хүнээр захиа дайлгаж тэр нь Хоккайдод суугаа эцэг эхэд нь хүрч тэр захидлын хуулбарыг Аримото гуайн гэрт нь илгээсэн байна. Ингээд анх удаа Хойт Солонгост хулгайлагдсаныг мэдсэн эцэг эх хоёр нь тэр үед Хойт Солонгос улстай харилцаатай байсан Социалист намын нөхдөөс туслалцаа гуйж хатагтай Дой Такакогийн албан өрөөнд очсон байна. Туслах нь хүлээн авсан боловч “хэцүү л юм байна даа” гэхээс өөрөөр хариу хэлээгүй гэх. Тэгээд Аримото гуайн аав ээж цөхрөн эцгийг зорин ирсэн нь тэр ажээ. Нарийн бичгийн дарга Канзака  гуай тэдэнтэй уулзаж Цагдаагийн Ерөнхий газар, Гадаад хэргийн яамаар дагуулж очсон хэдий ч ахиц дэвшил гарсангүй.

Түүнээс хойш 35 жилийн турш Аримото гуайн эцэг ирж очиж байсан ч нөхцөл байдалд тэр бүр ахиц гарч чадаагүй билээ. Төр улс нь өөр нэгэн улсын ард иргэдийг хулгайлах явдал боломжтой гэж үү хэмээн эхэн үедээ би эргэлзэн тээнэгэлздэг байсан ч араас нь шалгахын хэрээр БНАСАУ-ын гэмт хэрэг гэдэгт эргэлзэхгүй болсон юм. Төр улсын эрх мэдлийн улмаас үүссэн гэмт хэрэг үү. Нэн тодорхой гарсан байхад бид түүнийг нь дураар нь тавиад сууж байдаг.

Эцэг маань нас барж, би 1993 оныг сонгуульд өрсөлдөөд яллаа. Парламентын олонхийн танхимын гишүүнийхээ хувьд мөнөөхөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө өөрийн чадах бүхнээ хийе гэж эрэслэн шийдэв. Гэвч ЛАН-ын дотор ч энэ асуудлаар санаа тавих гишүүн цөөхөн, миний санаа бодол хий эргэх төдий байлаа. 1994-1996 он хүртэл ЛАН, социалист намын эвслийн Мүраямагийн Засгийн газрын үе байв. Тэр үеийн уур амьсгал Хойт Солонгосын харилцаанд будааны тусламжийг хэрхэх вэ гэдэг асуудал л гол болохоос бус хулгайлагдсан иргэдийн асуудлыг яах вэ, яаж аврах вэ гэдгийг ярьдаг гишүүн ЛАН-ын дотор хүртэл цөөхөн байсан юм. 1997 онд “Хойт Солонгост хулгайлагдсан хохирогчдын гэр бүлийн нийгэмлэг” /гэр бүлийн нийгэмлэг/ байгуулагдсаны дараа бид гишүүд дэмжигчдийн хамтаар “Хойт Солонгост хулгайлагдсан гэж сэжиглэгдэж байгаа Япончуудад туслах Парламентын гишүүдийн холбоо”-г байгуулав. Хулгайлагдсан иргэдийн асуудалд ийнхүү гэрэл тусч эхэлсэн нь энэ үеэс юм.

Хулгайлагдсан иргэдийн гэр орныхон удаан хугацаанд ганц нэгээр тэмцсээр ирсэн. Японд энэ асуудлаар шуугивал хулгайлагдан хохирч байгаа хүний амь нас баталгаагүй болно гэж эмээн тус тусдаа ганц нэгээрээ мэдээлэл цуглуулахаас хэтэрдэггүй байв. Гадаад хэргийн яам “дипломат шугамаар хүчин чармайлт гаргаж байгаа болохоор чимээгүй байхыг хүсэж байна” гэсэн байдлаар ханддаг байв. Улс орондоо үл тоомсорлогдож байгаа тэд тэсэхгүй болоод өндийж буй нь тэр юм. Бидний улс төрчид түүнд нь хариулах үүрэгтэй.

Миний бие хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэх талаар боссон нь Японы засаглах эрхэнд халдаж, Япон улсын ард иргэдийн амьдралыг үрэн таран хийсэн бодит байдлын мөн чанарт оршиж байв. Тагнуул этгээд манай оронд халдан орж, манай иргэдийг хулгайлж, тэднийг сөрөг тагнуулд ашиглаж байв. Манай улсын аюулгүй байдалтай хамааралтай маш том асуудал юм.

Тэгээд зогсохгүй гадаад хэргийн яамны хэсэг нөхөд хулгайлагдсан иргэдийн асуудлыг Япон – Хойт Солонгосын харилцааг хэвийн болгоход гарз гай учруулна гэхээс өөрөөр авч үзэхгүй байлаа. Нөгөө талын хийсэн дэвжээн дээр нөгөө талын санаанд нийцсэн барилдаан үзүүлэх энэ бол эртнээс нааш өөрчлөгдөөгүй манай гадаад харилцааны арга юуны өмнө Хятадтай, Хойт Солонгостой харилцах дипломат ёсны хэм хэмжээ гээч байв.  Ингэхэд нөгөө талынхаа барьцанд орохыг чармайж сумо барилдвал тэр хэмжээний хариу ирнэ биздээ. Түүнийгээ үр дүнд тооцдог нь дайны дараах манай гадаад харилцааны шинж тэмдэг  байв.

Сэтгэгдэл үлдээх

22:51 , 2009-02-05 .. Бичсэн: xvv
Өө энэ ийм гоё зүйл байсныг уншилгүй өнгөрсөн юм байна... за нөгөөдрөөс тухтай унших юм байна... big grin

{ Сүүлийн хуудас } { 38 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax