Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг | |
Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 3“Japan as number wan” Эцэг маань ч, өвөг эцэг маань ч улс төрч байсан тул миний бие хүүхэд байхын аав шигээ болох юмсан гэж гэнэхнээр боддог байж билээ. Оюутан ахуй цагтаа эцгийн сонгуульд жинхэнэ ёсоор туслалцдаг болж, улс төрийн зам мөрийн хэцүү бэрхийг мэдэх болж билээ. Дээд сургуулиа төгссөн дараа Америкт суралцаж ирээд Кобэгийн металлургийн үйлдвэрт ажилтнаар оров. Түүний дараа Н ью-Йорк дахь салбарт мэргэжил дээшлүүлэхээр томилогдов. Тэр үед ажил төрлөөрөө дамжуулан туршлагатай хүмүүсээс янз бүрийн зүйл сурлаа. Тухайлбал, “Америк хүнтэй харьцахад биеэ тоож болохгүй хэдий ч ердөө ч доош харж дорой дуугарч болохгүй. Нөгөөтал насаар ах байсан ч, зэрэг зиндаа ахиу байлаа ч адилхан байр сууриар эрх тэгш хандах нь зүйтэй”. Тэр үеэс анзаарч мэдсэн юм, мэдээж хэрэг түм түчигнэж, бум бужигнасан америкт өөрөө живэхгүйн тул нэрэлхэх, эмээх зүйлгүйгээр санаа бодлоо тодорхой хэлэх хэдий ч жинхэнэ үг, цаад санаа хоёрыг ялгаж салгахыг ч нэлээд харж байв. Нийтийн эрхийн талаар хэлэлцэх үед либерал маягийн үг яриа ярих хүн хууч хөөрөөд ирэхээр огт өөр юм ярьж жинхэнэ үгээ хэлэх нь бий. Тэхдээ америк хүн нээлттэй, бас чөлөөтэй. Нью-Йоркд ажиллаж дуусаад ирэхэд намайг Хёого мужийн Качогавагийн үйлдвэр хүлээж байлаа. Захиргааны ажил голлож байсан ч ган хайлуулах үйлдвэрлэлийг газар дээр нь очиж ажил байдалтай нь танилцах нь ч байсан. Тэр үед Кобэгийн металлургийн үйлдвэрт QC (чанарын удирдлага)-ийн хөдөлгөөн өрнөж чанар хийгээд ашигт үйлийг яаж өргөх вэ гэдэг асуудал болж байв. Миний бие Нью-Йоркд ажиллаж байхдаа нэгэн томоохон металлургийн үйлдвэрийг үзсэн юм. Тэгэхдээ эмх замбараагүй бохир байдлыг гайхаж, цочирдож билээ. Аль сэлбэг юм бүү мэд, энд тэндгүй унасан байх аж. Тийм атал ажилчид ер тоосон шинжгүй. Бол том хэрэг болно. Тухайлбал ямар чжижиг эд анги ганц ч байлаа унасан бол учир начрыг нь олохоор шагайж байх вий. Энэ зүйл унаж байна гэдэг аль нэгэн механизм, бүтээгдэхүүний эд анги дутагдах болохоор тэр юм. Энэ үеийн Японы өсөлт хөгжилт Япон хүний ажилдаа хандах шаргуу байдлын үр дүн байлаа. Япон маягийн менежмент хүчээ авч “Japan as number ban” гэсэн селлер болж байсан үе билээ. Миний бие ажил мэргэжил болгож улс төртэй хамаарах болсон минь 1982 он буюу эцэг Абэ Шинтаро Накасонэгийн Засгийн газрын Гадаад хэргийн сайдаар томилогдсон тэр үеэс билээ. Тэр үед би Токиогийн Хачижюү Шюү дахь компанийн төв байранд байх импортын хэлтэст шилжин ажиллаж байлаа. Өглөө ажилдаа гарах гэж буй намайг аав зогсоогоод “Миний туслах бол” гэв. -“Хэзээнээс тэр вэ” -“Маргаашнаас” Миний хувьд ажил нь жигдэрсэн компанийн ажилтнаар нэг хэсэгтээ ажиллая гэж бодож байсан болохоор толгой дүүрэх шиг болов. -“Надад ч бас компанийн ажил гэж байна. Үүгээрээ жилд хэдэн арван саяын ажил хийж байна шүү дээ” гэвэл аав үргэлжлүүлж хэлэв. -“Би сайдын туслах болоод тэр өдөртөө л сонины компаниасаа гарч байлаа”. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 40 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас } |
Миний тухай:![]() Товч танилцуулга Бичлэгийн сан Зургийн цомог Миний сонирхолЯпон орны тухайЯпон хүмүүс Миний хийсэн орчуулга Сонирхолтой ном Гадаад харилцаа Дээд боловсрол Өөрийгөө хөгжүүлье Эрүүл мэнд Сүүлийн бичлэгүүдМянганы суутын нутгаарГэнжийн дуулал. 3-р хэсэг. Гэнжийн дуулал. 2-р хэсэг. Гэнжийн дуулал. 1-р хэсэг. Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай Улс төрийн онигоонууд Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж Үүргийн тухай Найзууд |