Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд

22:00 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон руу довтлох Америкийн дайралт эхлэхийн урд шөнө  хүртэл Германы сонин сурвалжлагч нэрээр Токиод тагнуул хийж байсан Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргегийн тухай монголчууд бид маш сайн мэддэг билээ. 

Харин зуун жилийн өмнө буюу Япон-Оросын дайн (1904.2-1905.9 сар) –ы үед Францын сонины нэгэн сурвалжлагч Хаант Оросын өмнөөс Японд тагнуул хийж байсан тухайд тэр бүр мэдэхгүй.Энэ тухай Оросын түүхч Дмитрий Павлов Японы Foresight сэтгүүлд бичсэн байна. Дмитрий Павлов Москвагийн Улсын Их сургуулийг түүхийн мэргэжлээр төгсч “Орос-Японы дайн”, “Меньшевик”, “Оросын анх...



Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай

21:54 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

(Бушийн хэлэх үгийг хэрхэн бэлтгэдэг хийгээд түүний рейтингийг өсгөсөн нууцын тухай, Peter Feaver гэж хэн бэ)


Иракт их хэмжээний цөмийн зэвсэг байгаа гэх мэдээлэл алдаа байсан нь нотлогдож, Америкийн нас барсан цэргийн тоо 2000 давсан ийм нөцөл байдалд тайлбар өгөх улс төрийн хариуцлага хүлээсэнгүй хэмээх шүүмж дээр хар салхины гамшигт авч буй арга хэмжээний болхи байдал бүүр ч нэмэрлэж, өнгөрсөн жилийн сүүлээр Бушийн засаглалын рейтинг нэг хэсэгтээ навс унаж, аюулын харанга буюу дөнгөж 30%-д хүрсэн билээ.

Гэвч саяхны судалгаагаар дундаж хэмжээ буюу 40 гаруй % болтлоо сэргэжээ. Нефтийн ...



Улс төрийн онигоонууд

21:53 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны өвдөг шархлан эмчид очжээ. “ Удаан бохирч суухаар л ийм юм болдог юм даа. Та чухам юу хийсэн юм бэ дээ” гэж эмчийг асуухад тэрээр “ 11 сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Бушийг битгий сонгогдоосой гэж бурхнаас гуйсаар байгаад” гэжээ.

 ***                    ***                    ***                    ***                    ***

 Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “ Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсчээ. Санал а...



Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж

21:48 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

Азийн Их сургуулийн профессор Койбүчи Шиничи

Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил тул тэр үеийн хоёр улсын харилцаа, Японы нөхцөл байдлын талаар эргэн дурсаж үзье. Гэхдээ энэ бол эрдэм шинжилгээний илтгэл бус, миний хувийн “сэтгэгдэл”, “дурсамж” болохоор зүйл юм. Үүнийг эхэнд нь тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу.

Миний бие их сургуульд элсэн орсон нь 1963 он, Японд Монголын талаарх сонирхол бага зэрэг нэмэгдэж ирсэн үе хэдий ч Япончуудын хувьд Монгол бас л “холын ертөнц”, “мэдэгдэх төдий улс” байлаа.

Өнөө үед нийгэмлэг, байгууллагууд борооны дараах м...



Монголын нэгэн үзүүрт сэтгэлд хариу баръя

20:52 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

Монгол Улс хүн ам нь 2 сая 500 мянга гаруйхан жижиг улс хэдий ч газар нутаг нь Японоос 4 дахин том, Орос, Хятадтай хил залгадаг геополитикийн чухал байрлалд буй. Энэ улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон улсад 5 өдөр айлчлаж Японтой харилцаагаа өргөтгөх санаа бодлоо шаргуухан илэрхийллээ. Япон үүнд нь хариулах ёстой. Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ оны 1 дүгээр сард Абэ Шинзо Ерөнхий сайдтай утсаар ярьж ирэх жил яригдаж байгаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших төлөвлөгөөнөөсөө татгалзан Японыг дэмжихээ илэрхийлсэн билээ. Ингэснээр Япон 2009 оноос байнгын бус гишүүн орон ...



Хятад, Оросын дунд Америкийн хавчуулж буй “Монгол” хэмээх хавчуурга

20:47 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос

Хятад Оросын дунд хөндөлсөн оршиж, 13-р зуунд Чингис хаан Зүүн Европ хүртэл газар нутгийг эзэлсэн Эзэнт гүрнийг байгуулж байсан Монгол. 2005 оны 11 дүгээр сарын 21-ний үдээс хойхно Ерөнхийлөгч өөрийн онгоцноосоо буухад Ж.Бушийг угтсан нь хэдэн зуун метрийн цаанаас өтгөрөх утаа манан байлаа.

Нисэх онгоцны барилга хийгээд зогсоолдоо эгнэсэн хуучны маягийн нисэх онгоцууд... Энэ бүхэн сүүдэр ший болж, Буш Ерөнхийлөгчийг баярлан угтах киноны цогц мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

Америкийн харилцааны түүхэнд энэ газар нутагт хөл тавьсан анхны Ерөнхийлөгч Ж.Буш юм. Ерөнхийлөгчөөс арай ...



Харилцан ярилцдаггүй Хятад-Японы харилцаа

20:42 , 2007-09-18 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос
Дундад улсын том хотуудад сүндэрлэх худалдааны төвүүдэд “кайтэн осүши”(цувуурын түүхий загас) япон үндэсний хоолыг амаа олохгүй зооглож буй хятадуудыг төвөггүй олж харж болно. Сүүлийн жилүүдэд Бээжин, Шанхай зэрэг хотуудад япон ресторан борооны дараах мөөг мэт олширч, япончуудын “амт шимт” хятадад байр сууриа баттай эзэлж буй нь энэ юм.
Гэхдээ хятад хүний ходоодонд шингэх япон “тархи” толгойдоо очтол өдий гэж япончууд бичиж байна. Энэ хоёр их гүрний зөрчил сүүлийн жилүүдэд гэрлийн хурдад биш ч үржүүлэхийн хүрдэнд орлоо. Монгол улсын стратегийн гол түнш болох энэ хоёр улс эв зүйгээ ололцож, э...


Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд