Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Чалх буурах, тамирдах

9:36 PM , 2007-9-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Чалх буурах нь стресс, ажлын ачаалал зэрэгтэй нягт холбоотой. Тамир тэнхээ муудах нь мөн оюуны ядаргаатай холбоотойн зэрэгцээ витамины болон хөдөлгөөний дутагдал томоохон нөлөө үзүүлж байдаг. Ийм үед өдөр тутмын амьдралын хэв маяг, хоол хүнс,  хөдөлгөөн, биеийн тамирын дасгал зэргээ хянаж үзэх нь чухал. Мөн чихрийн шижин өвчин болон нойрны эмийг хэтрүүлж уух зэргээс үүдэх нь бий. Хангалттай амарч, витаминлиг хоол хүнс хэрэглэж, нойрсож, сэтгэл санааны дарамтгүй амгалан тайван байх нь тамир тэнхээ, чалх буурахын эсрэг хамгийн сайн арга хэмжээ мөн. Сармис, лууван, улаан төмс, жууцай, хар гүнжид, могой загас, сонгино зэргийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь зүйтэй.   

Сармисны ханд

Сармисанд витамин В2 , С , уураг, минерал баян байдаг тухай дээр өгүүлсэн. Тамир тэнхээ сайжруулах, сексийн чадвараыг нэмэгдүүлэхэд тустай юм. Сармисны 4 ширхэг хумсыг цэвэрлэн үрүүлээр үрж шилэн саванд хийнэ.180 мл цэвэр архийг нэмж хийгээд сайтар таглаж сэрүүн газарт 2 сар хадгална. Үүнээс өдөр бүр унтахын өмнө 1 халбагыг уух нь сайн.

Улаан төмсний шүүс

60 гр улаан төмсийг цэвэрлэн үрж, бага зэргийн лимоны шүүс, сармисны үртэс нэмээд халуун будаан дээр тавьж иднэ. Улаан төмс нь төрөл бүрийн витамин, минерал, амины хүчил ихээхэн агуулж байдаг тул бие ядрах, тамир тэнхээ муудах, чалх буурахад хоол хүнсэндээ байнга хэрэглэх нь зүйтэй.

Давстай хар гүнжид

Хар гүнжидэд линорын хүчил, уураг, сайн чанарын өөх тос, витамин Е, кальци ихээр агуулагдах тул өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэх ёстой зүйл юм.Тамирдах, чалх буурахад сайн нөлөөтэй. Хоолны том халбагаар 15-ыг жижиг халбагаар 1 давстай хольж хайруулын тавганд бага зэрэг хайраад хөргөж нүдэж нунтаглана. Үүнийгээ халуун будаан дээр тавьж идэж болно. Мөн будааны базмал хийж иднэ.

Жууцай, хушганы шүүс

Жууцай нь хүний тамир тэнхээг сайжруулах, хүч тэнхээ нэмэгдүүлэх, мөн импотенцийн эсрэг үр нөлөөтэй гэж үздэг.Хушга мөн адил. 6 гр жууцай, 1 ширхэг хушгыг усанд чанана. Түүндээ 200 мл цэвэр архи хийж 3 өдөр хувааж ууна.

Төмсний шөл

Төмсөнд витамин С, В1, төмөр, кальц, амины хүчил агуулагдаж байдаг тул тамир тэнхээ, чалханд сайн. Төмсийг сайтар угааж хальстай чигээр нь шоо дөрвөлжин хөшиглөж 500 мл усанд тал болтол нь буцалгаад шүүсийг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Сонгино  хийж болно.

Бадамлянхуа цэцгийн шүүс

Бадамлянхуа цэцгийг тамир тэнхээ, чалх муудахад өргөн хэрэглэдэг. 15 гр хатаасан цэцгийг 600 мл усанд тал болтол буцалгаад өдөрт 3 хувааж ууна.


Сэтгэгдэл үлдээх

асуулт

9:45 PM , 2012-10-6 .. Бичсэн: moon (зочин)
баярлааа дажгүй арга бна тгтэй сармисны хандыг 2сарын дараан уух юм уу 2сар хүрхээс нь өмнө ууж дуусгах юмууу


{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд

idiomatic-dormant