Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 2

20:22 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Хүлцэнгүй дагалдсан гэрээг хүч тэнцүү болгон өөрчилсөн нь

Сүүлд мэдсэн билээ. 1951 оны Сан Францискогийн Эвлэрлийн гэрээтэй хамт батлагдсан Япон-Америкийн аюулгүй байдлыг хамгаалах гэрээнд Америкийн зүгээс Японыг хамгаалах гэсэн батлан хамгаалах үүргийг тодорхойлсон бүлэг байгаагүй юм. Үүний өмнөх шатны тохиролцооны гэрээнд  ч мөн байхгүй. Ийм атал Америк Японд цэргийн баазаа чөлөөтэйгээр байгуулахаар болсон байв.

Түүгээр зогсохгүй Японд дотоодын үймээн самуун болоход Америкийн цэрэг шууд орж ирэх, Америк хүн гэмт хэрэг хийсэн нөхцөлд Японд байцаан шийтгэх эрх байхгүй зэрэг тусгаар улс гэхэд...



Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар

20:12 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

“Либерализм”-ын тухайд

Японд үзэл бодлын байр сууриа илэрхийлэх тохиолдолд “Либерал” (чөлөөт үзэл санаа) хэмээх үгийг нэлээд хэрэглэдэг. Хөнгөхөн асуухад хөнгөхөн хариулчих, дэвшлийн маягийн дүр төрх агуулах ч бодоод үзэхэд үүн лүгээ адил утга санааг нь сайн ойлгохгүйгээр хэрэглэж байгаа үг үгүй байна.

Тухайлбал ЛАН-тай сөргөлдөе хэмээж буй нөхөд ам амандаа “ардчилсан либерал” гэх ба үүнийг англи хэлээр шууд орчуулбал “democratic Liberal” болох юм. ЛАН-ын “либерал ардчилсан”-ыг орчуулбал “Liberal democratic” болно. Үгний байр солигдсон төдийд чухам юу нь өөрчлөгдөж орхив оо.

Ерөөс “либерал”...



Абэ Шинзо-Удиртгал үг

20:03 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Тэмцдэг улс төрч хийгээд тийм үгүй улс төрчийн тухайд

             Миний бие улс төрч хэмээгдээд 14 жилийн нүүр үзэв.

            Энэ хооронд гайхамшигтэй нөхөд лүгээ учран гайхалтай хүмүүсийн сургаалийн үгийг сонсов оо.

            Улс төрчдийн дотор улс төрийн бодлогыг төдийлөн сонирхдоггүй хүн байхын зэрэгцээ тодорхой бодлогыг нарийвчлан, жижиг сажиг зүйлд хүртэл ач холбогдол өгч байдаг хүн ч буй. Улс төрийн нөхцөл байдалд ханцуй шамлан ордог нэгэн байхад тиймгүй нэгэн нь ч байх.

            Ингэхэд ЛАН-ын дотор “түншмэдийн фракц”, “намын гишүүдийн фракц” гэж хувааж болох бүлэглэл байс...



Дэлхийд тэргүүлэгч Финляндын боловсролын нууцаас

21:09 , 2007-09-18 .. Бичигдсэн: Дээд боловсрол .. Холбоос

“Олон улсын сурлагын төвшин тогтоох шалгалт” (PISA)-ыг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ээс 2000 оноос эхлэн гишүүн орон бүс нутгийн хэмжээнд өсвөр 15 настнуудын дунд 1/математик хэрэглээний чадвар, 2/шинжлэх ухааны мэдлэгийн хэрэглээний чадвар, 3/асуудал шийдвэрлэх чадвар, 4/уншиж ойлгох чадвар гэсэн 4 үзүүлэлтээр сурч мэдсэнээ өдөр тутмын амьдралд хэрхэн оновчтой ашиглаж байгаагаар нь шалгадаг бөгөөд 2006 онд ээлжит шалгалт нь тохиож байна.         

OECD-ээс 2000, 2003 онд зохион байгуулсан уг шалгалтад Финлянд улсын 15 настнууд дэлхийд топ гэдгээ харуулж араас ...



Үзэсгэлэнт гүрэн-Японы зүг Абэ Шинзоо айсуй

20:53 , 2007-09-18 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос
Хэдхэн хоногийн өмнө Японы эрх баригч Либерал ардчилсан намын нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхимын дарга, 52 настай Абэ Шинзоо Либерал ардчилсан намын 21 дэх тэргүүнээр сонгогчдын 66%-ийн саналаар ялалт байгуулж сонгогдсон билээ. Либерал ардчилсан нам тэргүүнээ сонгохдоо тус намаас сонгогдсон Парламентын гишүүдийн болон намын нийт гишүүдийн саналаар сонгодог. Абэ Шинзоо өрсөлдөгч Асао Таро (Японы Гадаад хэргийн сайд) Танигаки Садаказү (Сангийн сайд) нарыг сонгогчдын саналаар илүүрхэн хол давсан билээ.
Эрх баригч намын тэргүүн Ерөнхий сайд болдог хуультай тул 9 дүгээр сарын 26-ны үдээ...


Бушидо

20:52 , 2007-09-18 .. Бичигдсэн: Япон орны тухай .. Холбоос
БҮШИДО
Bushido, the soul of Japan

ТЭРГҮҮН БҮЛЭГ
БҮШИДО, ЁС СУРТАХУУНЫ СИСТЕМ БОЛОХ НЬ

Бүшидо(самүрайн ёсон, орч) нь өөрийн бэлгэдэл болох сакүра цэцэг лүгээ адил Япон орны өвөрмөц цэцэг билээ. Эртэн цагийн хагдарсан суртахуун болж, манай улсын түүхнээ шарласан навчтай адил хорчийн хатаагүй юм. Харин ч одоо хүртэл бидний дунд эрч хүч, эрхэм сайхан сэлтийг амилуулах оршихуй билээ.
Тэрээр гарт баригдах хэлбэр дүрс үгүй ч гэлээ, түүнээсээ үл хамааран ёс суртахуунлиг үнэр ханхлуулан, бидэндээ одоо ч гэсэн хүчирхэг захирахуйн уг үндэс гэдгээ байнга мэдрүүлж байдаг. Түүнийг төрүүлж бойжуулс...


Бяслаг минь хааччихав аа? 4-р хэсэг буюу Төгсгөл

20:51 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
… Лаура нэлээд сайн бизнес эмэгтэй бөгөөд түрүүнээс хойш ам нээлгүй, бусдын яриаг чих тавин сонсож байлаа. Тэгээд “Би энэ үлгэрийн тухай их бодлоо. Яавал Хоом шиг болох бол? Яавал алдаж байгаагаа анзаарах вэ? Яаж өөрийгөө сайжруулж өөрчлөх вэ?” гээд “Хувирал өөрчлөлтөөс айж эмээж буй хүн хэчнээн байгаа бол оо!” гэж асуув.
Хэн ч хариулсангүй тул тэрээр “Гараа өргөөч?” гэлээ.
Нэг хүн гараа өргөв.
“Тийм байдаг юм байж. Үнэнч шударга хүн нэг л болжээ” гээд “Тэгвэл өөрөөсөө өөр хүнийг хувирал өөрчлөлтөөс айж байгаа гэж бодож байгаа хүн гараа өргөе” гэхэд бүгд гараа өргөлөө. Бүгдээрээ инээлдэв.
...


Бяслаг минь хааччихав аа? 3-р хэсэг

20:50 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
Мөнхөд л энэ замаар тойрч гүйх юм биш биз дээ гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирлаа. Урьд өмнө явж байгаагүй хонгилоор урагш явж, булан тойрмогц бяслагийн “N” өртөөн дээр шинэхэн бяслагийг олж харав. Өртөөнд ороод тэр бүр алмайрч орхилоо. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй асар их хэмжээний бяслаг. Түүгээр ч үл барам тэнд хэд хэдэн төрлийн бяслаг байв.
Хэсэгтээ л сэрүүн байна уу, зүүдлэж байна уу гэдгээ мэдэхээ болив. Харин хуучин анд Үнэрчсаарал, Гүйдэгбор хоёрынхоо барааг харсаны дараа тодорхой мэдлээ.
Үнэрчсаарал угтан толгой дохин, Гүйдэгбор нь гараараа даллав. Хулгануудын...


Хуучны хүний сэтгэл

20:44 , 2007-09-18 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Сэтгэл санаа үймрээд ирэхээр би глобус эргүүлдэг юм. Доор өгүүлэх зүйл иймэрхүү маягийн яриа юм л даа.
Азийн Их сургуулийн профессор (монгол судлалын) –ынд саяхан монгол өвгөн иржээ. Эсгий малгай духдуулж, монгол дээл өмсөж, хөлөг онгоц мэт ээтэн хоншоортой монгол гутал угласан, тал нутгаасаа шуудхан гараад ирсэн үү гэмээр их л цовоо цолгин хүн байлаа. Гэнэтийн үл таних гийчин бөлгөө. Өвгөн Төмөр гэе.
Залуудаа тал нутгийн нэгэн бага сургуулийн захирал байсан агаад ажлаа өгснөөсөө хойш далайн төвшнөөс 3000 метрийн өндөрт буй Монголынхоо өндөрлөг тал нутагт хонь хариулж буй аж. Үдэш нь гэртээ ...


Харилцан ярилцдаггүй Хятад-Японы харилцаа

20:42 , 2007-09-18 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. Холбоос
Дундад улсын том хотуудад сүндэрлэх худалдааны төвүүдэд “кайтэн осүши”(цувуурын түүхий загас) япон үндэсний хоолыг амаа олохгүй зооглож буй хятадуудыг төвөггүй олж харж болно. Сүүлийн жилүүдэд Бээжин, Шанхай зэрэг хотуудад япон ресторан борооны дараах мөөг мэт олширч, япончуудын “амт шимт” хятадад байр сууриа баттай эзэлж буй нь энэ юм.
Гэхдээ хятад хүний ходоодонд шингэх япон “тархи” толгойдоо очтол өдий гэж япончууд бичиж байна. Энэ хоёр их гүрний зөрчил сүүлийн жилүүдэд гэрлийн хурдад биш ч үржүүлэхийн хүрдэнд орлоо. Монгол улсын стратегийн гол түнш болох энэ хоёр улс эв зүйгээ ололцож, э...


Бяслаг минь хааччихав аа? 2-р хэсэг

20:39 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
…Яаж ийж чармайж байгаад урагшлая гэвч нэг л мэдэхэд санаа нь зовж эхлэв. Урт хугацааны турш бяслагийн “С” өртөөн дээр гар хоосон хүлээсээр байгаад сул дорой болчихжээ. Хоом сулавтархан инээмсэглээд ингэж бодлоо.
“Хоцорсон ч гэсэн, юу ч байхгүйгээс дээр. Зорилгодоо хүрэхэд удаан хугацаа шаардагдах байх, бас илүү хүнд ч байх. Гэхдээ хэрэв дахин боломж барьж авч чадахгүй бол шууд л орхин явж, өөрчлөлт хувиралтад зохицох нь хавьгүй дээр юм байна” гэж бодлоо.

Хоом хэд хэдэн газраас багахан бяслаг олж байсан ч тэр нь тун удалгүй дуусч байв. Ахиухан бяслаг олоод Хээмд аваачиж өгч, түүнийг эрэлд ...


Бяслаг минь хааччихав аа? 1-р хэсэг

20:31 , 2007-09-18 .. Бичигдсэн: Сонирхолтой ном .. Холбоос
Америкийн нэрт сэтгэл зүйч, доктор Спенсер Жонсоны “Бяслаг минь хаачив?” сэтгэл зүйн тууж дэлхийн олон оронд, тухайлбал Япон улсад 50 шахам удаа дахин хэвлэгдэж “бестселлер” болсон юм.Уг нь энэхүү номыг би аль хэдэн жилийн өмнө орчуулсан билээ. Америкийн ЭСЯ-аар дамжуулан зохиогчийн эрхийг авах санаатай хөөцөлдөж байтал орос хэлнээс хэн нэгэн нь орчуулаад нийтэлчихсэн. Яалтай билээ, аль болох олон хүнд хүргэх гэж блогтоо бичлээ.

Хүний амьдрал гэдэг эрх чөлөөт, ямар ч саад тотгоргүй, алхахад шулуухан, хөгжил цэнгэлтэй, дардан зам бус, алхах хүндээ адармаатай, өөрөө замаа хайхаас өөр аргагү...


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд