Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг
Мянганы суутын нутгаар
Аргын тооллын 13 дугаар зууны эхэн, билгийн тооллын 3 дахь жаран отголох улаан барс жил буюу 1206 онд Чингис хаан Онон мөрний хөвөөнд 9 хөлт цагаан тугаа залж, Их хуралдайг хуралдуулж 30 гаруй овог, аймгийн хоёр зуугаад түмэн иргэдээ хураан нэгтгэж их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойг бид саяхан сүр дуулиантайхан тэмдэглэсэн билээ. Тэгвэл тэр үеэс даруй хоёр зуу гаруй жилийн тэртээ, тэр байтугай Амдогийн хаан буюу Төвдийн ноён Госыло /Гэсэр хаан/ академич Ц.Дамдинсүрэн гуайн үзсэнээр “Гэсэр хаан Шарай голын 3 хаантай байлдсаны дараа Сатамын хаантай байлдаж сөнөөсөн” үйл явдлаас даруй хэдэн арван жилийн өмнө Канкоогийн 5-р оны мичин жил болох 1008 онд Ямато улсын нэгэн эрхэмсэг язгууртан бүсгүй Мүрасаки Шикибү /973?-1019/ “Гэнжи моногатари” хэмээх дэлхийн анхны роман бичсэн нь түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байна.
Мүрасаки Шикибү хэмээх язгууртан гаралтай энэ бүсгүйн яг төрсөн он тодорхойгүй 970-973 оны хооронд төрсөн хэмээн үздэг ба бага балчир наснаасаа эхээсээ өнчирч хоцорсон, номонд их дуртай охин байсан гэдэг. Фүживара Нобүтака хэмээх язгууртан ноёнтой 999 онд 26, 27 насандаа гэрлэж ганц охин төрүүлсэн ба баяр жаргалтай хосын амьдрал гурван жил үргэлжлээд бэлэвсэрч хоцорчээ. Залуу бүсгүй уйтгар гунигаа утга зохиолын их амтаар сатааруулж байсан гэх ба түүний өдрийн тэмдэглэл үлдэж хоцорсон бөгөөд 1008 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн тэмдэглэлд уг зохиолын тухай тэмдэглэж үлдээсэн байна.
Тэр өдөр буюу 1008 оны 11 дүгээр сарын 1-нд Фүживара Мичинага хэмээх язгууртан ноёны охин Шёоко гүнж эзэн хаан Ичижёотой дэр нэгтгэн хатан  суудалд суугаад хүсэн хүлээсэн нуган үрээ төрүүлж, бяцхан хун тайжийн 50 дахь өдрийн их баяр цэнгэлийг үүсгэн найрласан ба тэр найрын дундуур утга зохиолд дуртайгаараа ихэд алдартай ноён Фүживара но Кинтоо[1] тэргүүн бөөгнөрсөн олон хатад хүүхнүүдийн дундуур хэрэг болгон ирж “Анакашико коноватарини Вакамүрасаки яа” хэмээн асуусан байна. Энэ нь “Өршөөгөөрэй, энд Вакамүрасаки[2] ахайтан морилж байна уу” хэмээсэн утгатай. Өөрөөр хэлбэл “Вакамүрасакигийн тухай бичсэн Мүрасаки Шикибү гуай морилж байна уу” гэж асуусан байна. Найрын сархдад халамцсан хатад охидын дунд хэрэг болгон ирж тэднийг хөгжөөн баясгах санаатай, тэдний дунд ихэд дэлгэрэн “моодонд ороод байгаа” “Гэнжи моногатари” зохиолын зохиогчийг олж уулзаж хөгжилдөе гэсэн санаа ажээ.
Мүрасаки Шикибү түүний хариуд “энэ хавьд Гэрэлт гэнжи хунтайж мэт сайхан залуу байхгүй байхад юу гэж Вакамүрасаки байх билээ” хэмээн хариу үг барьсан тухай мөнөөх өдрийн тэмдэглэлд тодорхой өгүүлсэн байдаг ажээ.
Тэр явдлаас хойш 1000 жил өнгөрч энэ намар Япон оронд төдийгүй дэлхий дахинаа “Гэнжи моногатари” хэмээх их хөлгөн бүтээлийн 1000 жилийн ойг утга учиртай, ухаалагхан тэмдэглэж байна.
Нэгэн мянган жилийн тэртээ бичигдэж, хааны ордныхныг чухамхүү байлдан дагуулах болсон нь түүхийн хуудаснаа нэгэнт тэмдэглэн үлдэж, түүнийг 1000 жилийн турш хадгалан өнөөгийн бидэнд бүтнээр нь өвлүүлсэн Япончуудад талархмаар байна. Их далайн ус мэт үнэт баялаг, хөрөнгө, алт мөнгө байвч юу үлдэх билээ, харин суут их бүтээл шив шинээрээ үлддэг юм байна.
Дэлхий дахинаа ном зохиол, тэр дундаа утга уянгын хүүрнэл зохиол хараахан гараагүй үед 30 гаруйхан настай, манайхаар бол “ганц бие өрх толгойлсон” эмэгтэй дэлхийн анхны хүүрнэл зохиол, хайр сэтгэлийн уянгын роман бичсэн, түүнийг нь бүрэн бүтнээр нь сэвтүүлэлгүй хойч үедээ өвлүүлэн ирсэн энэ үйл явдлын 1000 жилийн ойг тэмдэглэхгүй бол чухам юуг тэмдэглэхсэн билээ. Ямато үгээр, хирагана үсгээр тэмдэглэн бичсэн энэ роман одоогийн бидний А-4 цаасаар бол даруй 2500 хуудас болох, 54 бүлэгтэй /нэгэн бүлгийг эзэн хааныг нойрсохын өмнө уншиж өгөхөд л 30-40 минут шаардагдах хэмжээний, биеэ даасан өгүүлэмжтэй, бие даасан өгүүллэг юм/. Зохиолын баатрууд нь гэхэд л эзэн хааны 4 үеийг багтаасан, 430 орчим хүн болох агуу том хэмжээний хүүрнэл зохиол юм.
Мүрасаки Шикибү энэ том зохиолын санааг анх Чулуун уулын сүмд мөргөл үйлдээд Бива голын эрэг дээр 8 дугаар сарын 15-ны тэргэл сартай шөнийн үзэсгэлэнт саранг ажиж зогсохдоо анх олсон гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Зохиолын гол баатар Гэрэлт Гэнжи эзэн хааны туйлгүй хайрын эзэн бага татвар эмээс төрсөн, “гэр нэвтлэм гэгээтэй” үзэсгэлэнт хунтайж бүлгээ. Төрөл бүрийн авъяас билэгтэйн дотор нэн ялангуяа бүсгүй хүний сэтгэлийг урхидан татах зүйрлэшгүй авъяастай хүн аж. Мүрасики Шикибү “Гэнжи моногатари” зохиолоо үндсэндээ нэгдүгээрт, Гэрэлт Гэнжийн мэндэлсэн үеэс эхлэн түүний биеэрээ туулсан эгэлгүй хайрын эзэдтэй учрах амьдралынх нь эхний хагасыг харуулсан 33 бөлөг, хоёрдугаарт, Ханхүүгийн туйлгүй эрхэмсэг амьдралын дотор хайр сэтгэлийн хувьгүй хагацал, амьдралынх нь сүүлийн жилүүдийн уйтгар, ганцаардлаар дүүрэн өнгөрүүлсэн үеийг зурагласан 8 бөлөг, гуравдугаарт, Гэрэлт Гэнжи бурхан болсны дараа Гэнжи хунтайжийн үр хүүхэд ач нарын хайрын түүхийг харуулсан 13 бөлөг болгон нягталж бичсэн бололтой.
Энэ агуу бүтээл Японы үе үеийн эзэн хаадын ёс зүй, гоо зүй, бас улс төрийн хэрэгцээг хангаж ширээний ном нь байж иржээ. Ганц эмэгтэй ийм том бүтээлийг ганцаараа бичсэн байх учиргүй, эрэгтэйчүүдийн оролцоо заавал байх ёстой хэмээн жендерийн тэгш байдлыг хүсэмжлэх японы эрэгтэй судлаачдын “шүүрс алдалт” бишгүй бий гэдэг. Одоогоор Мүрасаки Шикибүгээс өөр зохиогчийн нэр тодроогүй байна. Бас монгол эмэгтэй биеэ даагаад орчуулчих санаа бас байна.
Хүний гараар бүтсэн гэмээргүй энэ их бүтээлийн үнэ цэн нь хүний сэтгэлийн нарийн нандин зүйлийг гоо зүйн өндөр түвшинд бичиж, байгалийн үзэсгэлэн хийгээд хүний сэтгэлийн үзэсгэлэнг 1000 жилийн тэртээд гайхамшигтай зурагласан төдийгүй ерөөс тэр цагт, Хятадын соёлын нөлөө хүчтэй тэр ахуйд утга зохиол гэгч төр улсыг захирах, улс төрийн ёс жаягийг дүрслэн  үзүүлэх зорилготой болохоос бус хүний сэтгэл, хүний явдал, хүний хайр сэтгэлийг өгүүлдэг зүйл биш байжээ. Энэхүү олон зууны хатуу уламжлалыг зөрчиж, утга зохиолын 1000 жилийн түүхэнд их тэсрэлт хийсэн, дэлхийн анхны хайрын роман гэдэгт түүний үнэ цэнэ оршдог ажээ.
Өнгөрсөн 10 дугаар сарын 26-нд Токио хотод “Гэнжи моногатари-1000 жил-Олон улсын форум” ёслолын арга хэмжээ болж даян дэлхийн Гэнжи судлалын их бүл цугларав. Миний бие уг бүтээлийн орчуулагчийн хувьд оролцлоо.
“Гэнжи моногатари” судлалаар Японд төдийгүй дэлхийд нэртэй Акияма Кэн /Токиогийн Их сургуулийн хүндэт профессор/, Хага Тоорү /Токиогийн Их сургуулийн хүндэт профессор/, Дональд Лоренц Киин /япон судлаач, Колмубийн Их сургуулийн хүндэт профессор/, Ии Харүки /Японы утга зохиол судлалын хүрээлэнгийн эх бичгийн төвийн захирал/ нар илтгэл тавьлаа.
Манай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус хуралд илтгэл тавьсан Колумбийн Их сургуулийн хүндэт профессор Дональд Лоренц Киин гуайд талархлын захидлыг хүргүүлсэн билээ. Түүнийг нь миний бие гардуулж өгсөн юм. Уг захидалд “Японы соёл, утга зохиолын талаар бичиж нийтлүүлсэн Таны олон зохиол бүтээлээр дамжуулан миний бие бага залуу наснаасаа Японы соёлын баян тансаг, гайхамшгийг мэдэж авсан билээ. …Улс хоорондын найрамдалт харилцаа хөгжин цэцэглэхэд цаад орныхоо соёлыг сайн ойлгож мэдэх нь чухал. Таны бүтээлүүд Монгол-Япон хоёр орны хөгжилд багагүй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, чин сэтгэлээсээ талархаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Таныг тааламжтай цагтаа манай Монгол оронд зочлохыг уръя” хэмээн Япон соёл, утга зохиол, тэр дундаа “Гэнжи моногатари” судлалын амьд домог болсон хүнд хүндэтгэлээ илэрхийлэхийн ялдамд монголчууд дэлхийн соёлоос тэр дундаа дэлхийн сонгодог бүтээлээс хоцроогүй гэдгээ мэдрүүлээд авсан билээ.
Энэ үйл явдлыг Японы хамгийн олон уншигчтай Никкей сонин шүүрэн авч “Гэнжи моногатари-1000 жилийн арга хэмжээний баярын өдрийн дугаартаа буюу 2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн дугаартаа “Монгол Улс энэ жил “Дэлхийн сонгодог бүтээлийн 50 боть”-ийг эмхлэн орчуулж хэвлүүлэх их ажлыг  үүсгэн эхлүүлээд байгаа ба түүндээ манай Японы “Гэнжи моногатари” бүтээлийг Ерөнхийлөгч нь өөрөө сонгосон учир шалтгаан нь Д.Киин профессорын англи хэл дээр бичсэн япон судлалын бүтээлүүдээс эхтэй бололтой” гэж бичсэн байлаа. Үнэхээр тийм юм.
20-р зуун гарсаар уг бүтээл англи, франц, герман, швед, хятад, орос, солонгос, чех гээд дэлхийн 30 шахам хэлээр орчуулагдсан, одоо украин, монгол хэл дээр орчуулагдаж байна. Миний бие энэ эрхэмсэг бүтээлийг их зориг гарган барьж авсан бөгөөд Японд нэр алдартай Танизаки Жюүн Ичиро(1886-1965), Ёсано Акико(1878-1942) нарын орчин цагийн япон хэлэнд хөрвүүлсэн эхийг сонгож авсан юм.
Сонгодог зохиол гэхээр энүүхэн нэг хоёр зуун жилийн дотор бичигдсэн Шекспир, Гете, Гоголь, Чехов, Достоевский, Сервантес, Дидро гээд европ, орос барууны орнуудын зохиолчид голдуу санаанд буудаг.Тэгвэл 1000 жилийн өмнө бичигдсэн, Мянганы суутын үзэглэсэн /1965 онд ЮНЕСКО дэлхийн суут хүмүүсийн жагсаалтад Мүрасаки Шикибүг багтаасан ба, АНУ-ын “Life” сэтгүүлийн 1997 оны 10 дугаар сарын тусгай дугаарт “энэ мянганд дэлхийг өөрчилсөн 100 үйл явдлын 83-т “Мүрасаки Шикибү “Гэнжи моногатари” хэмээх дэлхийн анхны роман бичсэний төлөө” хэмээн оруулсан байдаг/ энэ их бүтээлийн эхний ботийг төрөлх япон хэлнээс нь буулгасан монгол орчуулгаар унших цаг холгүй байна.
Симпозиумын төгсгөлд Хага Тоорү профессор Монгол Улсын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлж буйг минь дамжуулаарай гээд “Монголчууд манай сүмогийн ертөнцийг аль хэдийн эзлэн авсан. Одоо япон соёлын оргил руу маань мацаж эхэллээ. Үнэхээр талархаж байна” гэсэн юм.
Симпозиумын дараа миний бие Ёокохама хотын Сакүрагичод байх <st1:place w:st="on"><st1:city w:st="on">Yokohama</st1:city></st1:place> Museum of Art-д очиж “A thousand Years of the Tale of Genji, The Timeless Allure of Courtly Romance” үзэсгэлэнг сонирхлоо.
“Гэнжи моногатари” ертөнцөд ороод явчих мэт санагдлаа. Дэлгэж тавьсан үзүүлэн дотор эх зохиолоос нь авахуулаад 1000 жилийн дотор хуулан бичсэн хуулбарууд, эх зургууд, Мүрасаки Шикибүгийн хөргүүд, шашдирыг хадгалдаг авдарууд хүртэл үе үеээрээ байх ажээ.Суурин соёл иргэншилтэй улс гэдэг нүүдэлчин биднээс ялгаатай нь дайн дажин, гал түймэр, газар хөдлөлт, цүнами ер ямар ч аюул ослоос үндэснийхээ соёл, өв санг хадгалаад аваад гардаг“инстинкттэй”, чадалтай улс ажээ. Үнэхээр бахархаад ханашгүй. Ганган дэгжин эмээ, өвөө нар нүднийхээ шилийг хамар дээрээ тохоод ёстой “хужирсаж” явахыг харлаа.
Ахлах сургуулийн охид хөвгүүдээс авахуулаад цэцэрлэгийн жаалууд хүртэл жагсаалаараа үзэж явахыг хараад бид ийм агуу өвтэй, үүнийгээ цааш  нь авч явна гэх омог бардам үгс нүүрэн дээр нь бичээстэй байхыг олж харлаа.
Мянганы суутын нутагт налгар сайхан намар болж байна. Миний бие Ёокохамагийн үзэсгэлэнгийн танхимаас гараад Ёокохамагийн боомт дээр байх “Ямашита цэцэрлэг”-т очиж их далайн давалгаа, их соёлын давалгаа аль алиныг нь нүдээр харж, сэтгэлээ баясган дотны эгч Койбүчи Кэйкотойгоо хуучлан суулаа.
Далайн давалгаа харж, оюутан ахуй цагаа дурсаж “Blue Light Yokohama” хэмээн амандаа аялаж суухад минь хүртэл” Гэнжи моногатари” тархи толгойноос  салж өгөхгүй байсан юм.Бид ч бас “Монголын нууц товчоо”-той үлдсэн улс шүү гэж бодохоор сэтгэл баахан тэнийнэ.Түүний маань эх ингээд хадгалагдаад үлдсэн бол хэмээн харуусах сэтгэл хар аяндаа төрж байна.
Монголдоо буцаж ирээд телевизээ асаахад мөнөөх Дональд Киин гуайд Японы эзэн хаан Япон төрийн хамгийн хүндэтгэлтэй шагнал болох “Соёлын одон”  гардуулж  байгааг NHK-ээр харууллаа.Энэ жил Нобелийн шагнал хүртсэн дэлхийн хүчирхэг Япон эрдэмтдийн дунд мань өвгөн торойж зогсоно. Шагнал  хийгээд  талархал  хоёр чухам л нүдээ олжээ.
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Унаган мариатай, цагаахан, цэвэрхэн, ялдамхан, царайлаг эмэгтэй байв. Ингээд аятай амгалан газар байвал төгс сайхан эмэгтэй байна даа гэж Гэнжи бодлогоширохын сацуу эр хүний гэгэлзсэн сэтгэлийн аясаар “ хажуугийн хүн нь тийм ч муугүй” гэж бодож байлаа.<o:p></o:p>
Царайлаг бүсгүй нь зан ааш ч сайтай бололтой, го хожоод дуусч байлаа. Цаад хүн нь аяархнаар “жаахан хүлээ л дээ, тэр  “жи“(!) мөн бус уу, энэ “коо”(!)  -г ...         гэх ба түүнийг нь ер тоосонгүй.<o:p></o:p>
“Үгүй ээ, Та энэ удаа хожигдсон шүү, энэ өнцөгт хэдэн мокү байна даа арав, хорь, гуч, дөч” гээд хуруугаа гарган тоолж гарав.<o:p></o:p>
Гэнжи ийнхүү бүсгүйчүүдийн аятай сайхан тааваараа байх жинхэнэ нүүр царайг одоо болтол ер харж байсангүй. Хүүхнүүд цөм л түүний аяст автагдаж, хиймэл үг хэлж, зүс царай гаргаж, чимэг үгээр булж байдаг ажээ. Ямар ч эмэгтэйн байдал янз адил, үнэн санаа нь тийм амар харагддаггүй байв.<o:p></o:p>
Гагцхүү энэ хүнийг харахад л...   Энэ хүн нэг л өөр байлаа, энэ гайхалтай бүсгүй чамбай цэгц хүн байна гэж Гэнжи сэтгэлдээ дурласан бүсгүйнхээ тухай бодож байлаа. Харин одоо Гэнжигийн тухтай нь аргагүй сэм ажиж байгаа бүсгүйчүүд эрэгтэй хүн харж байгааг ер анзаарсан шинжгүй байх тул их л тааваараа хөгжилдөн байх авай.<o:p></o:p>
Гэнжид тун таатай санагдав. Ялангуяа сэтгэлдээ ямагт тээж яваа хүн нь их л тахимдуу, хөгжүүн байгаа нь сэтгэлд аятайхан байлаа. Когими ирсэн болохоор Гэнжи хурдхан гарах хаалганы үүднээс холдов. Тэрээр Гэнжиг ийм газар удаан хүлээлгэсэндээ сэтгэл ихэд зовинож, тэглээ гээд эгчийнхээ унтах газар руу замчлаад явалтай биш. Хүүхэд болохоороо дэмий л Гэнжиг дагалдаж байлаа.<o:p></o:p>
-“Зочин байгаа тул гадагшаа гарч болохгүй байна л даа”<o:p></o:p>
-“За тэгвэл унтаж амартал нь хүлээе, сүүлд сэмээрхэн оруулаад өгөөрэй”<o:p></o:p>
-“За...  харин бүтэх болов уу яадаг бол...”<o:p></o:p>
Зочилж ирсэн дагвар охин өнөө шөнө энд хонох бололтой байлаа. Удсан ч үгүй нэг мэдэхэд өргөөний чимээ шуугиан намжиж, гагц салхины исгэрэх дуун дуулдана.<o:p></o:p>
Когими цүмадо /унтлагын өрөөний хананд гаргасан хавтаст хаалга/  тогшиж онгойлгуулаад сэрүүвчинд зүүрмэглэх янз гарган хэвтэж байлаа.<o:p></o:p>
Тэр хооронд арайхийж өнөө эмс хүүхнүүд унтаж байгаа бололтой тул сэнс дэлгэн дэнг унтрааж, сэмээрхэн Гэнжиг орууллаа. Хүнд харагдвал эвгүй юм болно доо гэж бодсон ч Гэнжи дурлалын адал явдлын уруу татаасыг сөрж чадсангүй. Хатан эхийн өргөөний кичёогийн катабира хөшгийг дээш сөхөн харанхуйн дунд сэм орж явчихвай.<o:p></o:p>
Үцүсэми сүүлийн үед юм бодон гиюүрэх нь олширч, шөнө нойргүй хонох нь элбэг байлаа. Тэр нэгэн шөнө, ганцхан шөнө төдийн Гэнжид татгалзсаар, Гэнжи ч цөхөрсөн мэт царайтай байх тул санаа амарч, гэхдээ л цаг ямагт тэр нэгэн явдлыг мартаж чадахгүй байлаа.<o:p></o:p>
Шуурганд хөөгдөх лүгээ адил залуу хүүгийн хайрын онгод, яг тийм гэж хэлж үл чадах ёсгүй авир /тэр нь хүнд мэдэгдэж үл болох нууцхан хэрэг явдал төдий/ зэрэг нь бүсгүйн сэтгэлд маш гүн ан цав суулгаж байлаа. Го тоглож байсан дагавар охин дэл сул элдвийг хүүрнэж байснаа нэг мэдэхэд нойрссон бололтой байв. Гэнэт Үцүсэмигийн чихэнд кимоногийн хормой зөөлөн хавирах чимээ сонсодлоо.<o:p></o:p>
Зуны шөнийн салхийг хөлөглөн хувцсанд шингэсэн үнэр нь үнэртэнэ. Толгойгоо өндийлгөн ажвал харанхуйн дунд ойрхон хүний сүүдэр тусав. Үцүсэми гайхан сочиж, яах ийхийн зуурт нимгэн дан кимоно эгэлдрэглээд чимээгүйхэн сэм гарлаа.<o:p></o:p>
Бүсгүй ганцаараа хэвтэж буй тул Гэнжийн сэтгэл амарч, хувцсыг аяархан тайлтал яагаад ч юм нэг л том биетэй байх шиг санагдав. Түүнээс гадна тэр нэгэн шөнийн явдал лугаа байдал янз нэг л өөр агаад баахан хайш яайш унтаж байгаа нь ч сэтгэлийг нь гөмсдүүлэв.<o:p></o:p>
Энэ бүсгүй Үцүсэми биш байна. Тэрээр зугтааж одов уу хэмээн бүсгүйн сэтгэл хатууд дургүйлхэн ондууцлаа. Охин нүдээ нээж, гайхан харж байлаа.<o:p></o:p>
Хүн андуурав гэх ч тийм аятай санагдахгүй тул охинд сэтгэлийн сэв болно. Бас охины хойд эхэд сэтгэл алдарснаа зүрхлэн хэлвээс эр нөхөртэй бүсгүй хүн элдэв нэр хоч зүүхээс үхэтлээ айж буй Үцүсэмиг шархлуулах болох билээ. Юутай ч ингээд зугтан одсон Үцүсэмиг хөөн явбал таатай бус санагдах тул түрүүхэн дэнлүүний гэрэлд сэм ажсан орчин үеийн маягтай, царайлаг бүсгүй энэ охин мөн аваас дураараа л бол гэсэн сэтгэл төрөөд ирэв. Охиныг цочирдуулалгүй зөөлхнөөр тэврэн, аяархан дуугаар Гэнжи түрүүлэн ам нээж таныг санагалзан кататагаэгээр түрий бариад ирлээ гэж өгүүлэв.<o:p></o:p>
Охин санасныг бодоход номхон, эсэргүүцэн тийчлэх нь үгүй байв. Гэнжигийн хэлсэн үгийг тайвнаар хүлээн авч, сэм гэтэн ирсэн эр хүн хэн бэ гэдгийг багцаалдаж буй аятай байвай. Залуу хүн тул амархан итгэж байгаа нь өхөөрдөм санагдсан ч Гэнжи Үцүсэмиг гартаа оруулж байсан үеийнх шиг төгс төгөлдөр мэдрэмж төрсөнгүй.<o:p></o:p>
Тэглээ ч ингэтлээ бултан одож буй, санаснаар болдоггүй, хүйтэн хүнд сэтгэл алдуурвал улам бүр улангасдаг амой. Одоо хаа нэгэн газар намайг тэнэг эр гэж элэглэн шоолж байгаа биз. Энэ миний сэтгэл чин үнэн байхад хэмээн Үцүсэмиг тэчъяадан бодохын сацуу тэрхүү дийлэгдэшгүй бүсгүйд Гэнжи дурласаар байлаа. Тэр бүсгүй энэ охин лугаа адил амар хялбархнаар биеийг өгсөнгүй бүлгээ...   гэж бодохын сацуу Гэнжи охины чихэнд “дараа дахиад сэм ирнээ би.Когимигээр захиа дайлгана, хүмүүст мэдэгдэхгүй байхыг хичээдэг юм шүү” гэж захивай.<o:p></o:p>
Гэнжи Үцүсэмигийн тайлж хаясан нимгэн тэрлэгийг ухасхийн татаж аваад гарлаа.<o:p></o:p>
Когими Гэнжиг даган явж хатны хаалгыг нээхүл хижээл эмэгтэй “Аа яа ийм харанхуйн дунд хэнсэн билээ та” гэсээр гараад ирэв.<o:p></o:p>
-“Би байна. Когими”<o:p></o:p>
-“Бас энэ эрхэм хэнсэн билээ” хэмээн хижээл авхай сарны гэрэлд хараачлаад биерхүү хатан хүн байна хэмээн андуурав бололтой. <o:p></o:p>
-“Та бас өнөө шөнө ээлжтэй юү, миний гэдэс базлаад хэцүү байна. Буугаад амарч байтал ажил гараад дээш гарч ирлээ. Үнэндээ гэдэс базлаад байна. ёо! ёо! ”    гээд тээр тийш яваад өгсөн тул ямартай ч гадагшаа гарч чадлаа.<o:p></o:p>
Сэтгэл даарам адал явдал юутай ч учрахад үгүй гэх газаргүй тул хянамгай байхад илүүдэх юун гэж Гэнжи бодлоо.<o:p></o:p>
Гэнжи Когимиг сүйх тэргэндээ  суулгаад Нижёо ин /Гэнжигийн орд өргөөний нэр, Кирицүбо хаантны дурлалт бүсгүй, Кооэгийн төрсөн гэр энэ ордонд байжээ/ буцсан ба зам зуураа Когимид болж өнгөрсөн үйл явдал, сэлтийг ярьж явлаа.<o:p></o:p>
-“ Үнэхээр хүүхэд гэдэг хүүхэд л байдаг юм байна, тус нэмэр болох юм даанч алга даа” гэх зэргээр уурсангуй өгүүлэх тул Когими сэтгэл төвдөн, байж суух газраа олж ядан байвай.<o:p></o:p>
“Би гэдэг хүн Иёоносүкэгээс дорд амьтан юм байна л даа, ингэж дургүйлхэхийг бодоход ...” Гэнжи ийн өгүүлсээр өнөөх дан тэрлэгийг тэврээд нойрслоо. Түүний тэрлэг яг л цөгөрзгөнийн хоосорсон үүр мэт бүлгээ. Гэнжи шөнөжингөө цухалдан үглэж байлаа.<o:p></o:p>
Когими эгчийндээ буцаж очсон ч маш ихээр загнуулав.<o:p></o:p>
“Аймшигтай юмтай таарлаа даа. Яахаараа газарчилж хүртэл өгдөг байна аа. Чи ер нь юу боддог хүн бэ? Хавийн хүмүүст элдэв муу үг сонсдож, дуулдвал яах болж байна, арайхийн нуугдаж өнгөрөөлөө... “<o:p></o:p>
Когими хоёуланд нь загнуулж, зэмлүүлэн сэтгэлээр унан байж Гэнжигийн захидлыг гарган өгөв. Үцүсэми шууд тэр дор нь задалсангүй. Таталган бичсэн, цэвэрхэн бичвэр байх агаад<o:p></o:p>
“Цөгөрзгөний хоосорсон үүр лүгээ адил дан тэрлэгээ үлдээгээд зугатан одсон чамайгаа үгүйлэн бодсоор сууна даа би” гэжээ.<o:p></o:p>
“Ай хөөрхий өнөөх дан тэрлэгийг маань авч явсан юм байх даа” гэж Үцүсэми харан харан ичингүйрч, бүх л бие нь улайх шиг санагдав. “Хөлс шингээгүй байгаа даа, тэр тэрлэгт... үзэхүйд бэрх байсан болов уу, ямар бол...”<o:p></o:p>
“Хувцасныхаа доор хийгээд нойрсож байсан шүү, эзэнтэн” гэх Когимид Үцүсэми хариу хэлж үл чадав.<o:p></o:p>
Когимид эгч нь хилэгнэж байгаа мэт харагдавч яг үнэндээ тийм бус, тэрээр сэтгэл нь ихэд хөдөлж байлаа.<o:p></o:p>
Гэнжигийн хайр дурлал биеийг нэвтлэх мэт бодогдон, түүний шивнэн шивнэн хэлсэн үг чихэнд нь сонсогдох шиг болов.<o:p></o:p>
“Нэгэнт хожимджээ... хэтэрхий хожимдож...” гэж Үцүсэми гэнэт амандаа шивэгнэн үг унагаав.<o:p></o:p>
-“Хожимджээ гэж юуг хэлээд байна даа, эгч минь”<o:p></o:p>
-“ Аан үгүй дээ, бидний явдал ...”  <o:p></o:p>
Гэнжигийн үг дайлгаад байсан тэр зүйл  миний охин насанд учирсансан бол ... гэх эргэшгүй зүйлд бодлогошрон суугаа Үцүсэмигийн  дотоод сэтгэл долгилон шаналж байлаа.<o:p></o:p>
Тэр хүний хайр сэтгэл гэдэг түрхэн зуурын шалиг явдал биш бололтой гэдгийг ойлгоод эр нөхөртэй энэ биед даан ч арга үгүй зүйл байлаа гэж бодовч  эвийг нь тааруулан зугтаж, түүний гарт цөгөрзгөний хоосорсон үүр шиг дан тэрлэгээ үлдээн одсон өөрийнхөө аягийг зөвтгөн бодохгүй байлаа Үцүсэми. Ингэхээс өөр аргагүй байсан гэж бодсоор учир жанцанг үл мэдэх сэтгэлийн зовлон нь улам л хүндэрсээр байлаа. <o:p></o:p>
-“Даан ч арга алга даа. Жаахан эртхэн учирсансан бол. Миний хувь заяа муутайнх биз ээ... ийм захиа хүлээж аваад яах ч юм билээ дээ, хожимдсон учрал гэж бас байдаг л юм байна” <o:p></o:p>
Үцүсэми цагаахан эрүүгээ дээлнийхээ заханд шигтгэн дүнсийж бодлогошрон байх авай.<o:p></o:p>
Баруун өргөөний дагавар охин Ногибано Оги, Когимиг хараад цээж нь дэлсэж байлаа. Нөгөө хүний элч болж яваа юм биш байгаа даа гэж бодсон боловч Когими түүнд захиа авч яваа шинж ер үгүй байлаа. Мөнөөх нууцгайхан хэрэг явдлыг нёобоо нарын хэн нь ч мэдээгүй болохоор хэн хүнд ярьж чадахгүй тэрээр  дэмий л цээжиндээ хурааж ядан байв. Юм үзээгүй балчир охин биш юм болохоор тэрээр нууцыг чандлаж байсан боловч Гэнжиг мартаж яахан чадах билээ. Тэр үед Гэнжи ордны хөлийн өрөөнд найз Тооно Чюүжёотой ярилцаж суулаа. Нар шингэсний дараахнаас эхэлсэн бороо тэр хэвээр шөнө болтол орсоор ордонд хүн сэлүүн, чимээ шуугиан багатай байв.<o:p></o:p>
Тооно Чюүжёо Гэнжигийн авааль хатан Аойно үэгийн төрсөн ах бүлгээ. Садай сайд, эцгийн талын хааны удмын авааль хатан хоёрын дундаас төрсөн албан ёсны ууган хүү агаад Гэнжитэй нас ойролцоо эрдэм ухаанд, тоглоом наадамд ч санаа нийлдэг ажээ. Гэнжи хүүхнүүдийн хайрын захидлыг Тооно Чюүжёод үзүүлж байв. Мэдээж хэрэг хамгийн чухал зүйлээ ихэд нууцлаж байв ...<o:p></o:p>
“Нэлээд олныг цуглуулжээ” гэж тэрээр хэлээд энэ хэнийх вэ, энэ хэнийх вэ гэж таахыг оролдож байв. Тэр хоёрын яриа эмэгтэйчүүдийн тухай болж өргөжив. <o:p></o:p>
-“Алдаа дутал үгүй бүсгүй хүн гэж байхгүй шүү дээ” гэж Тооножюүжёо хэлэв.<o:p></o:p>
“Ерөөс сайн тал үгүй эмэгтэй хүн гэж байхгүй ч өндөр дээд язгууртны хүүхнүүдийг сайн мэдэхгүй юм даа. Хадамд гаргах нас нь болсон хайртай охиндоо салхи ч үзүүлэлгүй өсгөдөг болохоор тэр л дээ. Хайр дурлалын ангуучдад хамгийн сонирхолтой ан бол дунд хэр язгууртны эмс байх шүү. Тэгтлээ дорд язгууртай бүсгүй хүнд бид сонирхол төрөхөд бэрхтэй. Дунд язгууртны тухайлбал хошуу захирагч Зүрёо нарын охид бүсгүйчүүлийн дунд харин хаа очиж гартаа хийхээр эмс олон бус уу” Гэнжи дуугүй л толгой дохин суух ба гагц Үцүсэмигийн тухай цээжиндээ бодсоор авай.<o:p></o:p>
Тэргүүн бөлөг жаргавай. <o:p></o:p>
Мүрасаки Шикибү манай эриний Х зуунд бичсэнийг Танабэ Сэйко орчин цагийн япон хэлэнд хөрвүүлж, О.Жаргалсайхан монгол хэлээр орчуулав. <o:p></o:p>
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Эцэг хаан түүнд горьдлого тээхийг бодоход тэр бүсгүй гоо үзэсгэлэнтэй   байсан биз ээ. Харамсалтай нь сайхан хүүхэн хуримгүйн үлгэр... гэх зэргээр Гэнжи бодож суулаа. Нэгээс нөгөө рүү бодол нь улам бүр бэлчиж байлаа. Үзэсгэлэнт зуны шөнийн харанхуй  түнэрч эхлэв. Бараа бологч хүү хөөрхөн хүү тул түүнийг ажиж суутал Киноками “хойд эхийн төрсөн дүү билээ” гэв. “Нялх багадаа эцэгт маань хүргэгдэж ирсэн тул эгчийгээ дагаж энд байгаа юм. тэнжёоварава / голдуу түшмэдийн хүү байх ба ордны хууль ёсонд суралцахын тулд гэнфүкү ёслол үйлдэхийн өмнө тэнд дагалдан суралцахаар зөвшөөрөгдсөн хүүхдийг хэлнэ/ хүсэмжлэх боловч эцэг байхгүй, арга ухаанаа ч олохгүй, амаргүй байгаа бололтой дог оо”.<o:p></o:p>
-“Ээ хөөрхий дөө, энэ хүүгийн эгч таны хатан эх байна гэхэд арай л таарамгүй залуу бүсгүй буй за.Түүний эцэг охиноо албан ёсны хатан суудалд суулгамаар байна гэж хэлж байсан удаатай бус уу. Тийм хүн чиний залуу хойд эх болжээ гээд бодохоор эр эмийн хувь тавилан гэдэг таашгүй ажээ” гэж Гэнжи залуу хүн мөртлөө ахмад хүн шиг буурь зааж хэлэв.<o:p></o:p>
-“Үнэхээр таны айлдсан зөв. Санаж бодох юмгүй эцэгтэй минь гэрлэж суусан нь үнэн билээ. Хорвоо гэдэг оньсого шиг үйлээр дүүрэн байх юм даа, хөөрхий. Үнэндээ эм хүн гэдэг голын ус урсан одох шиг хувь заяатай тул бодож байхнаа хөөрхийлөлтэй амьтад юм даа”<o:p></o:p>
-“Иёоносүкэ түүнийг халамж хайраар дутаадаггүй биз дээ. Гэрийн хүн минь хэмээн асарч тойлж байдаггүй гэж үү” .<o:p></o:p>
-“Тэр талаар ёстой хэлэх үг байхгүй” гэж Иёоносүкэ дургүйлхсэн өнгөөр хэлэв.<o:p></o:p>
-“Дотроо бол хатныгаа гэрийн хүн гэж дээдэлж л  байдаг бололтой. Нас дээр гараад биеэ захирахад бэрх тул надаас эхлээд үр хүүхдүүд нь бүгд л хориглох юм даа”.<o:p></o:p>
-“Гэсэн ч та нар шиг нас ойролцоо орчин үеийн залуучуудад найр тавиад  өгнө гэж үү дээ. Иёоносүкэ гайгүй элдэвтэй, дунд насны эр хүн  шүү дээ” гэж Гэнжи хэлээд нэг мэдэхэд “... тэд нар хаана байна вэ” гээд асуучихав.<o:p></o:p>
-“Доод өрөөнд буусан юм, одоо зарим нь байж магадгүй” гэж Киноками хэллээ. Архи нэгэнт тойруулж барьсан тул хамт байсан хүмүүс цөм л өргөөнд  залгуулан барьсан борооны саравч дор унтахаар хэвтэцгээв. <o:p></o:p>
Гэнжи тайван унтаж чадсангүй. Арай ч дээ, арай хийж олдсон шөнийг ганцаараа өнгөрөөх гэж үү гэж бодохоор нүд нь онгойгоод ирнэ.<o:p></o:p>
Хойд талын гүймэн хаалганы тэндээс хүний чимээ сонсогдсон тул догдлон босч чагналаа. Тэр хавь тийм гэхийн аргагүй харанхуй газар байв. <o:p></o:p>
-“Эгч минь та хаана байна” гэж өнөөх хүүгийн хэлэх нь сонсдов.<o:p></o:p>
-“Энд байна аа, гийчин амарсан уу” гэж бүсгүй цээлхэн дуугаар өгүүлэх нь хүүгийн дуутай төсөөтэй байх тул өнөөх бүсгүй байна гэж Гэнжи дотроо бодлоо.<o:p></o:p>
Хүү аяархнаар,<o:p></o:p>
“Тийм ээ, гадаа саравчинд унтаж байгаа, хүмүүсийн ярьдгаар ёстой л гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан хүн байна лээ”.<o:p></o:p>
- “Аа тийм үү, өдөрсөн бол хараад авах л байсан байх даа” гээд бүсгүй шөнийн хувцсаа өмсөж байна уу гэлтэй амьсгаа дээрхэн өгүүлэв.<o:p></o:p>
-“Аа яасан харанхуй юм бэ, эгчээ би энд унтъя” гэж хүү хэлээд дэнлүүг босгон асааж буй бололтой нэлсхийтэл гэрэл гаргалаа.<o:p></o:p>
-“Чюүжёо(ордны албат) хаачсан юм бол” гэж бүсгүй нэрийг асуутал цаад талын харанхуйд унтаж байсан бололтой эмэгтэй “халуун усанд орохоор явсан, одоохон ирнэ гэж байсан” гэж нойрмог дуугаар хариулж байна.<o:p></o:p>
Харанхуй улам өтгөрч, тэр хавь нам гүм болон өргөөг түнэр харанхуй  нөмөрчээ. <o:p></o:p>
Гэнжи гүймэн хаалганы түгжээг тайлж үзэв.<o:p></o:p> Тэр өрөөний хаалгыг  золоор түгжээгүй байлаа. Хөшигний өлгүүр модноос дэнлүүг холхон байрлуулсан байв.<o:p></o:p>
Мухлаг авдар бололтой зүйл хэд хэд, дээр нь бүсгүйн кимоно, жижиг сажиг эд зүйлс байхын дээр жаахан цаашилбал нэгэн жижигхэн шүхрээр биеийг бүтээсэн эмэгтэй байлаа. Бүсгүй зүүрмэглэн унтаж байв. Нимгэн бөсөөр нүүрээ бүтээснийг нь авбал эмэгтэй чюүжёог гэж санасан уу биеийг татсангүй.<o:p></o:p>
“Чюүжёогоо дуудсан бус уу, миний бодол санаа хүрчээ гэж бодохоор баярлаад баршгүй...” гэж Гэнжи аяархан хэлэв.<o:p></o:p>
Бүсгүй зүүдлээд байна уу, зүүрмэглээд байна уу ойлгохгүй байгаа бололтой.<o:p></o:p>
Дуу гаргая гэсэн ч мөнөөх гийчин эрийн ханцуй нүүрийг нь бүрхээд дуу гарч өгсөнгүй. Гэнжи дуугаа намсган “хар муу санаа гэж бодогдож магадгүй ч ... тийм биш шүү,  энэ хэдэн жил таныг үргэлж л бодож ирлээ. Ховорхон  учрал гэж  бодохоор тэсвэрлээд суухад бэрх байна. Зүгээр нэг гүймэгхэн сэтгэл гэж битгий бодоорой доо” гэж шивнэн хэллээ.Бүсгүй тийчлэн эсэргүүцэж чадалгүй , дороо холбирон -“Та хүн андуураад байгаа бус уу” гэж аргасан хоолойгоор хэлэх нь аятайхан сонсдоно.<o:p></o:p>
-“Андуурсан байх учиргүй бус уу... дурласан хүн зөн бэлгээрээ ойлгож байна. Тангараглая би,  ёсгүй үйлдэл хийхгүй ээ. Олон хоног өдрийн бодол сэтгэлийг минь сонсоод өгөөч гэж гуйж байгаа төдий” ...<o:p></o:p>
Гэнжи аяархан  дуугаар шивнэж, турьхан Үцүсэмигийн биеийг чангаар тэвэрч гүймэн хаалга руу зүглэв. Гэтэл цаад талаас өнөө чюүжёо ирэхтэй яг таарч орхилоо. “Аа яа “ хэмээх Гэнжийн дуу алдалт хийгээд Үцүсэмигийн хувцасны танил үнэрээр чюүжёо тэр дороо хэрэг явдлыг мэдэж орхилоо.<o:p></o:p>
“Энэ юу болж байгаа юм бэ” хэмээн тэрээр ихэд гайхаж, эгэл хар хүнсэн  бол эзэгтэйнхээ төлөө хүч үзэн зогсоож чадах авч өндөр дээд язгууртай Гэнжид элдэв авирыг гаргаж чадсангүй. Хүмүүст мэдэгдэх нь ч эзэгтэйнх нь хувьд тийм ч таатай хэрэг биш билээ. Дэмий л барьц алдан араас нь дагавал Гэнжи чимээгүйхэн хатан эхийн өрөөнд ороод бүсгүйг буулгаж, гүймэн хаалгыг хааж, чюүжёо руу эргэж ч харалгүй <o:p></o:p>
- “Өглөөгүүр  тосч аваарай даа” гэв.<o:p></o:p>
Үцүсэми гадаа байгаа чюүжёо юу гэж бодож байгаа бол гэж бодохоос бие нь хэдэн хэсэг болох шиг болж, аргагүйдэн ичиж байлаа.<o:p></o:p>
Гэнжигийн ийнхүү сурамгай байдал өнөөг хүртэл хэд хэдэн удаа ийн үйлдэж байсан туршлагатай хүн болохыг нь харуулах ажээ. Намайг дэл сул  бүсгүйчүүдийн нэг гэж бодсон байх даа гэж Үцүсэми бодон сэтгэлийг  шархлуулан суувай.<o:p></o:p>
Гэнжи янз бүрийн чихэнд чимэгтэй үгийг түүж урсгаж байлаа.<o:p></o:p>
“Яагаад ингэж танд сэтгэл алдарч орхисноо миний сэтгэл зүрх мэдэхгүй байна... энэ хорвоод энд тэндгүй байх урт дурын хүний тогтсон үг яриа гэж битгий бодоорой доо” гэх мэт үгс үнэндээ үнэн болов уу даа? гэж бодогдом шүүрс алдам  аяс сонсдоно.<o:p></o:p>
Тэр бүхэн Үцүсэмигийн сэтгэлийг баглаж орхив. Үнэр үнэртэм, өнгө ялгарам Гэнжигийн үзэсгэлэн төгс байдал, чин үнэнээс худал хуурмаг руу солонго адил өнгө татуулан одох нүд харанхуйлам учирлал үгсийн догдлуулал, алс газар нутаг захиран суугаа эр нөхрөө сэтгэлийн мухартаа бодож, учирсан нүглийг эмзэглэн байгаа Үцүсэмигийн эмзэглэл, цаашлаад эр нөхөрт нь байдаггүй зоргоор орших Гэнжигийн залуу халуун, ёсгүй дүр төрх ... энэ бүхэнд бүсгүй бүхэлдээ барьц алдан яг л илбэ жатгад  автагдсан  мэт мэлэрч суувай.<o:p></o:p>
Гэхдээ тэр эрийн увидас хүчтэй байхын хэрээр Үцүсэмигийн дотор өөрийгөө хүндлэх сэтгэл огшиж  байлаа.<o:p></o:p>
-“Өршөөж болгооно уу ... хэдий бээр угсаа язгуур, хэргэм зэрэг эрхэм танаас дорд хэдий боловч иймэрхүү байдлаар хүлээж авч буйг тань зөвшөөрөх арга үгүй билээ”<o:p></o:p>
-“Угсаа язгуур үүнд хамаагүй ээ. Таныг ойлгоосой гэж хүсч байгаа зүйл бол танд би өдий зэрэгтэй хайртай юм шүү гэдгийг харуулж байгаа нь энэ юм”.<o:p></o:p>
Бүсгүй хар үсэндээ нүүрээ буруулж, яах аргагүй л таагүй байгаа бололтой ч арсалдан тэмцэлдэх янз үзүүлэхгүй хэрнээ ямагт зөөлнөөр тогтоон хориглох байр байдалтай байлаа.<o:p></o:p>
Үцүсэми нэвт шувт хөлрөн, үл ялиг чичирсхийж, яг л туяхан хулс модон салхинд найган ганхавч үл хугарах лугаа адилаар Гэнжигийн санаа бодлыг дагахгүй байлаа.<o:p></o:p>
Гэнжигийн идэр сэтгэл цорсхийж зад тавьлаа.<o:p></o:p>
“Хүний сэтгэлийг жаахан ч атугай ойлгох хүн гэж бодсон юмсан...”<o:p></o:p>
Үцүсэми түүний цээжинд хүчээр гуд татагдан, дараа дараалан үргэлжлэх эр хүний үйл аягт үгүй би үхэх нь үү дээ гэж бодлоо.<o:p></o:p>
Гэнжигийн түүнд халдаж буй аяг байдал нь сэтгэлийн тэмүүлэл, хайрын хүлээсийн төлөө гэхээс илүү түр зуурын дурласан сэтгэлийн сүр хүчин гэхээс өөрөөр ер бодогдомгүй байлаа.<o:p></o:p>
Ийм тавилантай учирсандаа Үцүсэми ихэд шаналж, ичиж, энэлэн нулимсаа асгаруулж суулаа. “Юунд ингэтлээ хайлна вэ, хүний амьдрал гээч тааж мэдэшгүй, баяр хөөртэй хувь зохиол заримдаа хүлээж байдаг  гэж  иймэрхүү байдлаар тунгааж үзвэл яасан юм бэ дээ? Та эр эмийн сэтгэлийн явдлыг нэгэнт анзаарч мэдэх насан дээрээ яваа хүн шүү дээ. Ингэж уйлан хайлна гэдэг юуг ч үл ухах тэнэг бага охины хэрэг явдал бус уу...” <o:p></o:p>
Гэвч Үцүсэмигийн уйлах нь сэтгэлийн явдлыг мэдэхгүй дээ бус байлаа. Энэ явдалтай сацуу өөрийн биеийнхээ туулж өнгөрүүлсэн хувьгүй тавилангаа бодсоноос тэр ажээ.<o:p></o:p>
-“Миний бие төрсөн гэртээ байгаа бага жаал охин байсансан бол энэ шөнийн явдалд арай өөр байхсан... гэвч би нэгэнт хань нөхөртэй хүн. Ямар ч хүсэл зүүд үл биелэх билээ. Тийм болохоор намайг мартаж үзээрэй дээ...” <o:p></o:p>
Үцүсэмигийн энэхүү тасалдангуй ярианд үнэн сэтгэлийн үгний цуурай байсан тул Гэнжи зогтусав.<o:p></o:p> Тэрээр Үцүсэмигийн уян зөөлөн мөртлөө шаргуу мэтгээн, чанд байдалд  сэтгэл дахин татагдах шиг боллоо.<o:p></o:p>
Гэнжид сэтгэл авталгүй нэгэн шөнийг өнгөрөөсөндөө Үцүсэми ихэд хайлан, зовж шаналж байгаад нь хүртэл сэтгэл соронз адил татагдаж  байлаа.<o:p></o:p>
Тэр бүсгүйд сэтгэлийн зовлон болсон ч энэ хүүхэнтэй нэгэн шөнийг өнгөрүүлэхгүй аваас хожим харамсаад барахгүй гэж бодогдуулам зүйл Үцүсэмид байсан билээ.<o:p></o:p>
-“Танд захидал бичиж баймаар байна. Эндээшээ тантай яаж холбогдож байхсан бол оо... мартаж боломгүй хүн боллоо та” гээд Гэнжи бүсгүйн гарыг атгалаа.<o:p></o:p>
Тахиа донгодож, хүмүүс боссон бололтой өргөөнд хөл хөдөлгөөн болж эхлэв. <o:p></o:p>
-“Эрхмийн тэргийг” гэх дуу сонсдлоо. <o:p></o:p>
Одох ёстой цаг нэгэнт болсон тул  хүний эхнэр Үцүсэмитэй дахин учрах  учрал ер гарах болов уу гэдгийг хэн ч үл мэдэх бүлгээ.<o:p></o:p>
Гэнжи бүсгүйд сэтгэлээ булаалгаж, түүнийг мартаж ер чадсангүй. Арга чарга хайж нэг мэдэхэд Кинокамиг дуудаж ийн хэлж үзэв ээ.<o:p></o:p>
-“Нөгөө хөөрхөн жаал хүүг надад өгнө үү. Хажуу хавиргадаа байлгамаар байна. Өргөөнд шадарлуулдаг ч юм бил үү”.<o:p></o:p>
-“Тэгвэл сайн л байна. Эгчид нь одоохон хэлье дээ” гэж Киноками юу ч бодолгүй баярлан хэллээ.<o:p></o:p>
Хүүгийн эгч өөрөөр хэлбэл Кинокамигийн хойд эх болох Үцүсэми бүлгээ.<o:p></o:p>
Гэнжи яг л бага жаахан хүү шиг сэтгэл нь гийж догдолж байлаа. Тэр нэгэн шөнийн бүсгүйн цөхөрсөн сэтгэлийн үймрэл, Гэнжид  татагдах сацуу өөрийгөө хүндэтгэн бас нүгэл хилэнцийн айдсанд автагдан дайвалзан шаналж байсан үзэсгэлэнт дүр төрхнөөс нь Гэнжи хэзээ ч юм жинхэнэ хайрыг мэдрэх болжээ.<o:p></o:p> Гэнжи ийм сэтгэл гүн бүсгүйд дурлан тачаадах болжээ. <o:p></o:p>
Тав, зургаа хоносны дараа хүү ирлээ. Чамбай байрын хүү байлаа. Гэнжи өхөөрдөж, ойр хавьдаа байлган, элдвийг хэлэлцэх ба түүгээр үл барам Үцүсэмиг санагдуулна. Хүүг Когими гэх бүлгээ.<o:p></o:p>
Юу ч мэдээгүй Когими Гэнжигийн захидлыг аваад эгчийнх рүүгээ одлоо. Үцүсэми Гэнжигийн хэл чимээг сэтгэлийн мухартаа хүлээж байсан авч Когимид “Хүн андуурсан байна гэж мэдүүлээрэй. Захидлыг нь хүлээж авах хүн байхгүй гэдгийг хэлээрэй” гэж хатуухан өгүүлэв.<o:p></o:p>
“... Гэвч яах аргагүй л та эгчдээ өгөөрэй гэсэн билээ” гэж Когими зовинов.<o:p></o:p>
Гэнжи Үцүсэмигээс хариу хүлээж байсан ч  Когими гар хосон буцаж иржээ.<o:p></o:p>
-“Бүтэл муутай хүү бол доо... чиний эгч ахайтан үнэндээ Иёоносүкэгээс өмнө надтай хайр сэтгэлийн холбоотой байсан юм шүү дээ” <o:p></o:p>
Когими нүдээ дүрлийлгэн сонсч байлаа.<o:p></o:p>
“Тийм атлаа намайг залуу зандан, нөөлөг муутай хэмээсэн үү, тэр түшигтэй хижээл эр лүү л явж одсон юм даг. Хүн боддоггүй л хүн дээ. Харин чи л миний талд орж байгаарай даа”...<o:p></o:p>
Когими Гэнжигийн үгэнд чин санаанаасаа итгэсэн тул толгой дохиж “За” гэв ээ.<o:p></o:p>
Гэнжи Когимигээр дахин дахин Үцүсэмид чимээ сонсгох боловч нэг ч удаа хариу ирсэнгүй.<o:p></o:p>
Харин бүсгүй тэр нэгэн шөнийн Гэнжигийн ёсгүй авирлал  хайр дурлалын нэгэн төрөл байсан гэж боддог болжээ.<o:p></o:p>
Тэр бол тэр үед, тэр газарт зангидагдсан хайр байлаа. Үцүсэми ухаалгаар хайрын тавилангаа таамаглаж байлаа.<o:p></o:p>
Тэр шөнийн хайрыг нандигнан хадгалж чадахын хэрээр дахин дахин   учрал нэмэх санаа түүнд огтхон ч төрөхгүй байлаа.<o:p></o:p>
Дурласан сэтгэлдээ ташууран уулзаж учрах нь амар хялбар зүйл хэдий ч тэр хайрыг улам үзэсгэлэн төгс болгоно гэдэг итгэл түүнд төрөхгүй байлаа.<o:p></o:p>
Хайр сэтгэлийг өнгөөр чимнэ гэдэг байж боломгүй зүйл...<o:p></o:p>
Чимэглэх тусам өнгө алдах зүйл бус уу”.<o:p></o:p>
Түүгээр үл барам эр хүн нэгэнтээ хайр дурлалдаа улам бүр автан, түүнийхээ улмаас бүсгүйн тухай сайн сайхнаар төсөөлөх нь гүнзгийрсээр байгаа нь барим тавим мэдрэгдэх болов. Үцүсэми тэрхүү үзэсгэлэнтэй хуурмаг хайрыг тэр хэвээр нь өөрийн биеэ чимээд  орхихыг хүсч байлаа. Тэр нэгэн шөнөөс хойш Гэнжи хичнээн удаа үг дайлгасан ч Үцүсэми эрс хатуугаар татгалзаж ирвэй.<o:p></o:p>
Гэнжи бас л кататагаэгээр түрий барьж Кинокамигийн өргөөнд ирлээ.<o:p></o:p> Когимиг шаардан байж уулзахаар оролдсон ч хүн олонтой, хаалгаа сайтар түгжсэн тул ердөө боломж гарсангүй. <o:p></o:p>
-“Ямар нэг юм хий л дээ, дахиад ганцхан удаа уулзмаар байна шүү дээ” гэх Гэнжигийн шалаанд Когими ихэд түгшиж зогслоо.<o:p></o:p>
-“За тэгвэл оролдъё, урагштай болох эсэхийг мэдэхгүй л байна...” гэсээр харанхуйд чихэлдсээр өргөөний гүн рүү дагуулаад орж явчихлаа. Өмнө талын өнцгөөс дааман хаалгыг цохиж Когими “Онгойлгоно уу, би буцаж ирлээ” хэмээн хашгирав.<o:p></o:p>
“Яагаад ийм халуун байхад хаалга буулгаа вэ” гэж Когимиг асуухад Нёобоо бололтой эмэгтэй “Баруун ахайтан морилоод. Го наадаж байгаа тул” гэв. Гэнжи Когимигийн орсон нүхээр шурган орлоо. Дэнлүү ассан тул цаад тал сайн харагдаж байлаа.<o:p></o:p>
Эх хатны өргөөний багана налаад цэмцгэрхэн, үзэсгэлэнтэй, жижгэвтэрхэн биетэй эмэгтэй хүн сууж байлаа. Үзмэн ягаан өнгөт хитоэгээр (язгууртан хатан хүний өмсдөг хувцас) биеийг хулдаж, нүүр нь хугас харагдана.<o:p></o:p>
Байр байдал төрх нь эртээдийн шөнийн дурласан бүсгүй мөн бололтой байлаа. Гэнжигийн зүрх булгилж, нүдээ дүрлийлгэн ажлаа. Зовхи нь цэлхгэр, хамрын хянга тод бус, даруу эгэл байрын эмэгтэй байлаа. Юутай ч амгалан, аятайхан төрх байдалтай, биеэ эвтэйхэн авч явдаг хүн ажээ.<o:p></o:p>
Аан, энэ эмэгтэй байжээ. Харанхуйн дунд гарт мэдрэгдсэн байдал хийгээд гэрэлд харах дурлам төрх байдал хоёр яг давхцаж буй мэт сэтгэл төрнө. <o:p></o:p>
Үцүсэмиг тийм ч царайлаг гэхгүй ч биеэ авч буй байдал нь туйлын сэтгэл татам агаад Гэнжигийн санаанд нийцэж байлаа.<o:p></o:p>
Бас нэгэн эмэгтэйн царай сайн харагдаж байв. Тэрээр орчин үеийн маягийн, нүдэнд шууд тусахаар царайлаг эмэгтэй байлаа. Цайвар өнгийн хитоэкасанэ(!) дээр цайвар цэнхэр өнгийн коочиги(!) аятай зүйлийг эгэлдэрч, улаан өнгөт хакамагийн дотуур бүсээ харагдтал энгэрээ задгайлж цагаан цээж нь нүдэнд тусах авай.<o:p></o:p>
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи хэмээн хавь ойрын хүмүүс хэрэг болгон нэр зүүж, сэтгэл дэнслэм дур булаам залуу гэж ам амандаа шагшихыг Гэнжи тоодоггүй, ер юман чинээ ч санадаггүй авай. Тэрээр бодь, төв хичээнгүй залуу бөлгөө.<o:p></o:p>
Хаа сайгүй л байдаг хээнцэр эрчүүдтэй адил энд тэндгүй дэлгэрсэн элдэв хөнгөмсөг явдал сэлт нүүр улайм зүйлийг үл хийх ажгуу.<o:p></o:p>
Эзэн хааны хүү хунтайж хэмээх угсаа язгуур хийгээд чюүжёо  хэмээх хэргэм, дээр нь Садай сайдынхны хайр, итгэл хүртэл байх тул хөнгөн сэлбүүр явдлаас ихэд биеэ барьдаг байлаа.<o:p></o:p>
Садай сайд Гэнжигийн Аойно хатных нь эцэг бөлгөө. Гэнжи хүмүүсийн хэл амны бай болон шуугиулах зүйлээс аль болох биеийг сэргийлдэг байв. Залуу ханхүү ухаан сийрэг, сэтгэлийн байдал гүн авай. Тийм атал л хавь ойрынхон яагаад ч юм эрхэмсэг гоо залуу лугаа адилаар хандах нь хүмүүсийн /ялангуяа эмс хүүхнүүдийн/ шохоорхол, мөрөөдлөөс улбаатай буй за.<o:p></o:p>
Түүний үзэсгэлэн гоо төрх, яруу шүлэг лугаа амьдрал, Кирицүбо хаан хийгээд хаантны тэнгэрт хальсан амраг залуу бүсгүй хоёрын энэлэм хайрын дундаас төрж,  борив нь тэнийж  амжаагүй байхдаа эхээсээ хагацсан зэрэг золгүй хувь заяа нь хэн бүхний сэтгэлийг сэнсрүүлдгээс үүдэлтэй бололтой. Хаантанд бас нэгэн нёого буюу ордны ахайтан, хатан эх байсан боловч хэн хүнээс илүүтэй халуун хайрыг нь мөнөөх шивэгч бүсгүй эзэмддэг байлаа. Өдөр ч, шөнө ч хажуунаасаа салгана гэж үгүй, хавь ойр ордныхон Гэнсоо хаан /Тан Улсын буюу 685-762 онд амьдарч байсан зургаадугаар хаан/ Ёоки хатантан /719-756 онд буюу хятадын Тан улсын Гэнсоо хааны хатан/ нартай адилтгадаг  цуутай хосууд байжээ. Тийм тул  ордны бусад хатагтай, эмс нарын хар хор хийгээд атаа жөтөө хэлэх юм биш байв.<o:p></o:p>
Кирицүбо хаантны сэтгэл уян шивэгч амраг  хаантныхаа дан ганц хайрыг  түшиж амьдарч ирсэн боловч сэтгэлийн чилээ зүдүүр нь хуримтлагдсаар өвчнийг олж яах ийхийн завдал өгөлгүй тангарт хальж одсон билээ.<o:p></o:p>
Хаантны энэллийг үгээр илэрхийлэх аргагүй.<o:p></o:p>
Амраг бүсгүйн хайр сэтгэл хичнээн үнэнч, юутай элгэмсүү байсан хийгээд гоо үзэсгэлэнт дүр төрх, эеврүү эелдэг зан, эрхэмсэг агаад намба төгс байсныг нь нэгд нэгэнгүй санахаар одоо хүртэл хажууд нь зогсох шиг болох тул хүмүүний нүдний хорыг ингэтлээ татах хүртлээ шивэгч бүсгүйд таалалтай байсан маань  эцсийн бөлөгт ийм л богинохон хувь байж дээ гэхээс хаантны самсаа нь шархирах  бүлгээ.<o:p></o:p>
Шивэгч бүсгүйн үлдээсэн хан хүү тэр үед дөнгөж гурван ойтой, гэр дүүрэн гэрэл цацраасан үзэсгэлэнт хөвүүн байлаа. Эхийгээ хальсныг мэдэх биш, нүд дүүрэн нулимстай суугаа хаан эцгийгээ гайхан мэлтийж харах бүлгээ.<o:p></o:p>
Хаантан хайрт бүсгүйгээ санагалзуулам энэ хүүд Гокидэн /Кирицүбо хааны авааль хатны орд өргөө/ ордонд залрах авааль хатантнаас төрсөн ууган хунтайжаасаа илүү хайртай байлаа. Кирицүбо хаантан сэтгэлийн мухартаа угсаа залгамжлах ууган хүү хунтайжаа алгасуулан байж удаахь энэ ханхүүг тоогүү буюу өөрийг нь залгамжлах хунтайжийн орд өргөөнд суулгах санаа зүүвч, чанд асрах хүн бас ч ховор, төрийн зүгээс ивгээл дэмжлэг үгүйн дээр хүмүүс хүлээн зөвшөөрөхийн учир нэгэнт үгүй байжээ. Энэ явдал мэдэгдэх аваас тэр байтугай хан хүүгийн биенд аюулыг урин дуудах лугаа адил хэрэг хэмээн хаантан сэтгэх тул  хунтайжийг ил гаргах дургүй байлаа. Ханхүү төрсөн эхийнхээ төрхөмд, эмэг эхийнхээ халамжинд хүргэгдэж байгаад зургаан нас сүүдэр зооглох үед нь буурал эх нь ч ертөнцийн мөнх бусыг үзэв гэнэ. <o:p></o:p>
Энэ үед ханхүүгийн бие сэтгэл бас ч чангарч байсан тул эмэг эхээсээ уйлан байж хагацаж үджээ. Цусан төрлийн заяа нимгэн, хөөрхийлөлтэй хан хүүгээ өрөвдөж, хаантан өөрийнхөө орд өргөөнд татан авч, өөрийн гараар өсгөн хүмүүжүүлэх болов. Эрдэм чадал төгс, урлахуйн ухаанд авьяастай, бие сэтгэл чанга, үзэсгэлэн гоо энэ хүү ордныхны хайрыг татсан хүн болж өсч өндийжээ.<o:p></o:p>
Тэр үед Гуулин Улсын төлөгч хан хүүг хараад толгой сэгсрэн гайхсан удаатай.<o:p></o:p>
“Гайхаад үл бармой. Энэ хан хүү тэнгэрийн тааллаар хаан ширээнд залрах хувьтай гэж төлөгт буух мөртөө тийн хэмээн үзэхүл хаан төр нь хямарч, хамаг ард нь зүдрэх нигууртай аж. Харин төр улсын мэргэн түшээ болж улсын эрхийг барилцах аваас арай өөрөөр бодогдмой” гэжээ.<o:p></o:p>
Хаантанд сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн зүйл байвай. Ханхүүг угсаа залгамжлах хун тайжид өргөмжлөөгүй нь ч урьдаас бодож тунгаасан гүн санаанаас үүдэлтэй ажээ. Эзэн хааны овог гэдэг нэр төдий зүйл агаад, арын хамгаалалт ч, түшиж тулах амьтан ч байхгүй тайван бус амьдралаас илүүтэй дээдсийн доор байж, орон улсынхаа засаг төрд оролцож явах нь ирээдүйн хувь зохиол нь ч нээгдэж, авъяас билэг нь ч хөгжинө гэж тунгааснаас үүдэлтэй ажээ.<o:p></o:p>
Гэнфүкү ёс /дээдсийн эрэгтэй хүүхэд нас биенд хүрсний тэмдэг болгож анхлан канмүри малгай өмсөх ёслолыг хэлж байна. Уг ёслолыг голдуу 11-20 насны хооронд хийдэг./- ыг үйлдсэний дараа хан хүү Гэнжи овгийг авч хунтайж бус жирийн хүмүүн болжээ. Боосон үсээ өөрөө задгайлж, отго малгай хүлээн авсан Гэнжи “гэрэлт хүү” хэмээх нэр ёсоороо гэрэлтсэн үзэсгэлэнтэй сайхан залуу боллоо.<o:p></o:p>
Хагацаж одсон хайрт Кооэ минь /кооэ гэдэг нь шивэгч гэсэн утгатай/ энийгээ харсансан бол юутай баяртай байхсан бол гэхээс хаантан тэвчиж чадалгүй нууцгайхан нулимсаа бөмбөрүүлж суужээ. Хаантан шивэгч бүсгүй хоёрын гал цогтой амраг хайр, Кооэгийн хагацал үхэл зэрэг эртний хэрэг явдлыг мэдэх хэн бүхэн өсч товирсон Гэнжигийн ахуй дүрийг харахаараа өөрийн мэдэлгүй нулимс унагаах бүлгээ. Бусдад байдаггүй нөлөө Гэнжид байдаг гэдэг нь энэхүү өнгөрсөн цагийн үүх түүхээс үүдэлтэй ажээ. Амьд домог болсон эцэг эх хоёрынх нь гал халуун дурлалын цог одоо ч түүний биеийг тойрон эргэлдэх бүлгээ.<o:p></o:p>
Тэрээр биеийг хөдөлгөх бүртээ бусдын чивхэн уурыг түрүүлмой.<o:p></o:p>
Хүн түүнд согтож, тачаадах бүлгээ.<o:p></o:p>
Түүний дээр Гэнжигийн нэвт ханхлах лугаа адил үзэсгэлэн төгс залуу төрх өчүүхэн зэрэг гар хөлийг хөдөлгөх төдийд л хязгаарыг хальсан цуу яриа далайн давалгаа лүгээ адил одохгүй гэх газаргүй бүлгээ.<o:p></o:p>
Гэнжи биеэн барьж, зохис төвийг хичээж, сэтгэлийг нягталж байлаа. Харин түүний үнэн сэтгэлийг хэн ч үл ойлгоно. Тэр залуу гуниг тээн сэтгэлийн мухартаа өр өвтгөм, нууцгайхан хайрыг хадгалж байлаа.<o:p></o:p>
Тиймийн тул өнгө төдийхнөөр биеийг золих сэтгэл түүнд ер үгүй байлаа.<o:p></o:p>
Гэсэн хэдий ч аргагүй л байдал бишдэж, муруйж гажсан хайрын явдалтай учруут сэтгэлийг долгилуулахгүй гэж хэлж болдоггүй ажээ.<o:p></o:p>
Үцүсэми хэмээх эхнэр хүнтэй сэм учирсан нь  бодож байхад бодгал биеийнхээ хувь чанарын  мөнөөх ялгаа зөрүүг сонжин боддог байснаас үүдэлтэй  буюу.<o:p></o:p>
Зун цаг шөнө бөгчим, тэсэж тэвчихэд бэрх байлаа.<o:p></o:p>
Гэнжи Садай сайдын ордонд очихоор гарлаа.<o:p></o:p>
Голдуу л өргөөндөө шигдэж байдаг агаад түүний хувийн өрөө хоёр давхарт байдаг ажээ.<o:p></o:p>
Аойно ахайтны буюу Садай сайдын ордон руу зүглэх нь гэргийтэйгээ хамт байх гэхээс илүү хадам эцэг  болох Садай сайдын ивээл хайранд хариу барихын тулд ажээ.<o:p></o:p>
“Уйтгартай байна шүү” гэж Гэнжи хэзээ нэгэн цагт нууцгайхан хайрын нь нэгэн эзэн болох Рокoүжёоно Мияасүн докоро ахайтанд сэм өгүүлсэн явдал бий билээ. /Рокүжёоно Мияасүн докоро нь уг зохиолын баатруудын нэг бөгөөд Гэнжигийн дурлалт бүсгүйчүүдийн нэг юм. Акикономү хунтайжийн эх/ Мияасүн докоро ахайтан өнгөрсөн жил нас нөгчигсөн хун тайж агсаны  гэргий бөгөөд хорвоо ертөнц хорвоо л ертөнц юм хойно хаантны орд өргөөнд байх л ёстой хүмүүний нэгэн болж үлджээ. Хунтайж хальж, бүсгүй хорвоогоос уйдан, аядуухан нам гүм амьдрах болсон бөгөөд өндөр дээд язгууртай энэ  бүсгүйтэй Гэнжи нэг л мэдэхэд амьтны нүдийг сэм хариулан учирдаг болсон билээ. Гэнжи хөнгөн долгин зам мөр, өнгөний тачаалд нүдээ үл унагаж ирсэн нь иймэрхүү ертөнцөөс эмээж, хүний нүд хариулахаас аргагүй амаргүй хайр л түүний сэтгэлд таатай байдгаас үүдэлтэй буй за.<o:p></o:p>
-“Эхнэр маань жаахан ч атугай эгэл жирийн эхнэр нөхөр лүгээ адил сэтгэлийг нээж, инээх цагтаа инээж, уйлах цагтаа уйлж, атаа хорын үг ч атугай чулуудаж  байдагсан бол энэ өргөө рүү морилох нь зугаатай хэрэг байхсан билээ”.<o:p></o:p>
-“Тийм гэж үү дээ, та л сээмгэнүүр сэтгэлийнхээ хөвхөлзөөнөөр морилж байгаа хэрэг биш гэж үү ” гээд эрхэм хатантан инээвхийлэн хэллээ.<o:p></o:p>
-“Тийм хөөрхийлөлтэй тал харин ч байхгүй шүү. Сайн гэр бүлд мэндэлж, хүмүүсээр арчлуулж тойлуулж дасаад, бүсгүй хүнийг гэх сэтгэлийг  гээсэн байж магадгүй л юм... гэхдээ өндөр дээд угсаа гаралтай төрөвч тань лугаа адил мэдрэмж гүн хүмүүн бас байдаг л юм байна. Аливаа хүмүүний өөрийх нь л хувь чанарын төрмөл шинж буй за... “<o:p></o:p>
-“Харин л дээ, миний бие хадам талаа мэдэхгүй ээ, эм хүн эм хүнийхээ хэрэг явдлыг ийм тийм энээ тэрээ гэж ярих  нь ёсгүй доорд хэрэг бус уу”.<o:p></o:p>
Гэнжи гэргийнхээ орд өргөөнд ирсэн хойноо амраг бүсгүйтэйгээ ийн амтархан ярилцсан яриагаа нууцгайхнаар эргэцүүлэн бодож суулаа. Энэхүү эгчмэд, эрхэмсэг, тунгаамал хатантай нэгэн шөнийг өнгөрүүлэх эр хүн юутай золтой вэ гэдгийг таашгүй...<o:p></o:p>
Гэнжи хатан Аойногоо амар эрж ёслол үйлдэхийг нь л эс тооцвол бахь байдгаараа орд өргөөндөө шигдэн суух тул хийх юмгүй,  дэмий л ордны аятайхан залуу эмс хүүхнүүдэд хошин яриа ярьсан шигээ цаг нөхцөөж байлаа. Нар ороод өнөө шөнө ордон хавь муу зүг чигт байх тул кататагаэ үйлдэхээс /Хэйаны үеэс хойш бий болсон зүг гаргах заншил юм. Гадагш явах үед очих газар нь цээртэй чиглэлд байвал урьд орой нь зүгээ гаргаж, өөр газар хоноглож, зүг чиг өөрчлөгдсөний дараа цааш явдаг байжээ./ аргагүй боллоо гэж хавь ойр ордны эмс хүүхнүүд шуугилдаж байлаа. Үнэндээ бол Гэнжи үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан тул Садай сайдын ордонд ирсэн бүлгээ.<o:p></o:p>
Эхнээсээ л кататагаэ хийж аль нэг газар сэм очих юм  биш биз гэж Садай сайдынхан ч сэтгэлээ чилээхээс сийхгүй , сэжиг дамжигтай бодогдож суух нь ч  сэтгэлд сэвтэй тул “ядарч байна, больё больё яршиг” гэх зэргээр цааргалаад Гэнжи хэвтлээ.<o:p></o:p>
-“Яаж болох билээ, алдас болох биш үү. Кинокамигийн өргөө ордон ямар вэ, сэрүүхэн бололтой гэсэн...”   хэмээн гуйлган байж Гэнжи “яршигтай юм” гэж амандаа үглэсээр явахаар боллоо.<o:p></o:p>
Киноками түүнийг ихэд хөл алдан, ихээхэн сэтгэл гарган тосч авлаа.<o:p></o:p>
Голын усыг шуудуулж урсгасан сэрүүхэн байрын өргөө байлаа. Хөдөө маягаар зүймэл өвсөөр хашаалаад, халиурсан өвсөн дээгүүр галт цох нисэлдэн, голын эрэг хавь юутай сэрүүхэн. Архи бага зэрэг хүртээд, түр морилоход зориулж хийсэн унтлагийн өрөөний нэг буланд хажуулдаж байтал цаад талын мухраас хүүхнүүдийн шивэр авир хийх чимээ сонсдов.<o:p></o:p>
Киноками “ садангийн бүсгүйчүүд ирсэн байгаа тул гээд цааргалах  маягтай байсан эд байх нь ээ...” гэж Гэнжи бодлоо.<o:p></o:p>
Кинокамигийн эцэг Иёоносүкэгийн бага хатан ч бас морилж буй  бололтой.<o:p></o:p>
Хүүхнүүдийн өмссөн кимоногийн хормойн сүр сар хийх чимээ сонсдож, тэд аяархан инээлдэж байна.<o:p></o:p>
Гэнжи зогтусан зогсоод гүймэн хаалганд чих тавин чагналаа. Бүсгүйчүүд их хатан эхийн өргөөнд байх агаад нууцгайхан ярилцаж байх ажээ. “Төв хичээнгүй байрын хүн юм, залуу хүн мөртлөө,  сайн айлын язгууртан хатныг эхнэрээ болгочихсон болохоор тийм л юм даа” . “Ойлгоход бэрх л юм, сэм хайрын эзэн түүнд хэд хэд бий гэдэг яриа ортой гэсэн  шүү ...” <o:p></o:p>
Миний тухай ярьцгааж байна гэж Гэнжи шууд л ойлгов. Хүүхнүүд “нууц хайрын эзэн”ий  нэрийг нь хүртэл хэлж байна.<o:p></o:p>
Таарч байгаа нь ч байна, таарахгүй байгаа нь ч байлаа.<o:p></o:p>
Тэр байтугай Гэнжийн Шикибү Кёогийн ордны эрхэмсэг хатанд дуулсан дууг бага зэрэг буруу хэлж байх хүн ч тэдэн дотор байлаа.<o:p></o:p>
Гэнжи “тэр хүн”-ий нэр гарах нь уу гэж зогтусан байж зүрхээ догдлуулан бодож зогсов.<o:p></o:p>
Тэр бол Рокүжёоно Мияасүн докоро биш байлаа. Гэнжи өөрөө хүртэл түүний нэрийг амандаа хэлэмгүй, эрхэмсэг нэгэн бүсгүй ажээ.<o:p></o:p>
Хүүхнүүд Иёоносүкэгийн хатан, эмс бололтой агаад иймэрхүү хов живийн яриаг баясгалантай нь аргагүй ярьж суухыг бодоход гэрийн эзэгтэй хатантанд ч эм хүний дорд араншин байхгүй гэх газаргүй болой. Гэвч Гэнжи тэрхүү хатантныг охин байхад эцэг нь бэр буулгах санаатай байсан яриаг сонссон тул ямар бүсгүй юм бол харъя байз гэж бодлоо.<o:p></o:p>
Бүсгүйн эцэг нь залуудаа нас нөгчиж, эцэг хүү хоёр шиг насны зөрүүтэй Зүрёо /орон нутагт төвөөс томилогдон ирсэн захирагч/ -гийн бага хатан болсныгоо тэр бүсгүй юу гэж боддог юм бол доо.<o:p></o:p>
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Газар нутаг багатай, байгалийн баялгаар хомс, зөвхөн хүмүүс нь л энэ орны гол баялаг. Бусдад аливааг найдан даатгадаггүй, хичээл зүтгэл л бүхнийг шийднэ гэж үздэг хатуу философитой, ард иргэддээ хүртээмжтэй боловсролын сайн системтэй энэ орон эдийн засгийн гайхамшигтай хурдцаараа дэлхийд тэргүүлж байна...<o:p></o:p>
Ингээд бичвэл уншигч та Японы тухай бичиж  байна гэж бодож магадгүй. Энэ удаа европ тивийн төв дунд орших уулын жижиг улс Швейцарийн тухай өгүүлье.<o:p></o:p>
Хүн ам нь 7 сая 500 мянгаас хэтрэхгүй тул жижиг улс гэж зориглон бичив би. Харин эдийн засгийн хүрээ, мөнгө санхүүгийн бэл бэнчингээрээ өндөр хөгжилтэй том улс юм. Төв Европын уулын жижигхэн энэ улс яаж амжилтанд хүрэв, дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрний тоонд яаж багтав гэдэг нэн сонирхолтой. Дээр өгүүлсэнчлэн энэ орны цорын ганц баялаг болсон ард иргэдээ хөгжлийн алтан түлхүүр болгон боловсруулсан боловсролын системийнх нь онцлог юунд байна вэ гэдгийг тоймлон хүргэхийг зорьлоо. <o:p></o:p>
“Дэлхийн эдийн засгийн форум” /WEF/-аас гаргасан “Глобаль өрсөлдөх хүчний илтгэл, 2007 он” товхимолд бичсэнээр Швейцарь улс нийт дүнгээрээ Америкийн дараа буюу II байранд оржээ.<o:p></o:p>
WEF өөрөө Швейцарийн төрийн бус байгууллага болохоор л... гэж уншигч та бодож магадгүй. Түүндээ гол нь бус технологийн инноваци, инфляци, мэргэшилтэй ажиллах хүчний өрсөлдөх чадвар гэсэн үзүүлэлтээр өндөр оноо авчээ. Боловсролын үзүүлэлтүүд ялангуяа дундаас дээш боловсрол, практик дадал гэсэн үзүүлэлтээр Америк 5-р байранд Швейцарь 7 дугаар байранд явж байна. Бага дунд боловсролын өрсөлдөх чадварыг илтгэдэг “эрүүл мэнд, анхан шатны боловсрол” үзүүлэлтээр ч муугүй явж байна. <o:p></o:p>
<o:p> </o:p>
Швейцарийн хүүхдүүд арван наснаас мэргэжлээ сонгож эхэлдэг байна.<o:p></o:p>
<o:p> </o:p>
Швейцарийн боловсролын систем Америк, Японы системээс нэлээд ялгаатай. Швейцарьд “маэстро” буюу шавь сургалтын системд суурилсан мэргэшлийн сургалт, дадлага ажил эртнээс улбаатай,  өнөөг хүртэл уламжлалаа  хадгалсаар байна.<o:p></o:p>
Маэстро нь бие даан өөрөө менежмент хийх эрх бүхий мэргэжилтний статустай бөгөөд маэстро нар  эвлэлдэн “guild” байгуулж түүгээрээ хэлэлцэж байж мастерын сертификат олгодог байна.<o:p></o:p>
Маэстро болохын тулд суурь боловсрол, мэргэшлийн сургалтыг дүүргэх ба энэ нь Швейцарийн анхан шатны боловсролын үндэс болдог. Швейцарийн хүүхдүүд 10 наснаасаа эхлэн өөрийн амьдралын хамгийн том сонголттой учирдаг байна. Би ирээдүйдээ ямар мэргэжил эзэмших вэ гэдэг маш том сорилтыг эх эцэг, сургууль багш нарын туслалцаатайгаар хийж гүйцэтгэдэг.<o:p></o:p>
Дээд сургуульд дэвшин суралцахын тулд гимназиум хэмээх дунд, ахлах сургуулийн программыг дүүргэх хэрэгтэй бөгөөд гимнази дүүргэн, дээд сургуульд элсэх эрх авдаг хүүхдийн тоо улс даяараа 11%-иас хэтэрдэггүй байна. Үүнийг уншаад уншигч Та монгол хүүхдийн ухаантайг, швейцарь хүүхдийн тэнэгийг яаран гайхах хэрэггүй. 10 настай хүүхдийн сонголтод багш, эцэг эхийн санал голлох үүрэгтэй. 6 жилийн сургалтын явцад тэр хүүхдийн мэдлэг, чадвар, дадал, авъяас манайхаар бол оюуны савны хэмжээ багцаа мэдэгддэг ажээ. <o:p></o:p>
Гимназид дэвшин суралцах хүүхдэд тавигдах хамгийн том шаардлага бол энгийнээр хэлбэл “толгой сайтай” байх явдал. Бүтэн 6 баллын үнэлгээтэй буюу бүх судлагдахуун хичээлийн дундаж үнэлгээ 5.5-аас дээш байх шаардлагатай байдаг байна. Манайхаар бол онцын онц гэсэн үг.<o:p></o:p>
Оюуны чадвар нь хүрэхгүй мөртлөө дээд сургуульд орох гэх нь хүүхдийн амьдралд нэмэр тусгүй хэрэг гэж  Швейцарийн багш, эцэг эхчүүд бүрнээ итгэдэг ажээ.<o:p></o:p>
Тиймээс ихэнх сурагчид 9 жилийн албан сургалтыг дүүргээд ажиллахын зэрэгцээ мэргэжлийн сургуульд суралцан цаашилбал дээд зэрэглэлийн мэргэжлийн сургалт явуулдаг тусгай сургуулиудад дэвшин суралцдаг байна. <o:p></o:p>
Швейцарь улсын хэмжээнд 100 орчим байдаг өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургууль нь нэг факультетээс бүрддэг “дээд сургууль” бөгөөд нийт төгсөгчдийн 20 хувь орчим нь л элсдэг байна. <o:p></o:p>
Бага, дунд сургуулийн багш болох тохиолдолд их, дээд сургуульд суралцах хэрэгцээ үгүйн дээр дээд зэрэглэлийн мэргэжлийн сургуулиудын нэг болох багшийн сургуульд суралцдаг байна. Мөн банкны ажилтнууд, бизнесменүүд ч их сургууль тэр болгон төгсдөггүй.<o:p></o:p>
Швейцарийн төрийн менежмент бүхий их сургуулийн тоо цөөхөн, арван хуруунд багтах ажээ. Алдартай сургуулиудын тоонд ордог Цюрихийн их сургууль, Санктгаллений их сургууль зэрэг 8 их сургуультай. Цюрих Лозаню зэрэг хотуудад байрлах техникийн 2 их сургууль байдаг. Эдгээр их сургуулийг төгсөгчид нь эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжилтэн, төрийн албан хаагчид, их дээд сургуулиудын багш голдуу болдог ажээ. Эсбөгөөс аль нэг бизнесийн байгууллагад удирдах албан тушаал, боловсон хүчин болж очих тул эсрэгээрээ ажлын байрны олдоц муутай болдог байна.<o:p></o:p>
Харин манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсдэг. Энэ үзүүлэлтээр өндөр хөгжилтэй Швейцарь Улсын хүн амын боловсролын түвшин манайхаас хэд дахин доогуур болох нь инээдэмтэй.<o:p></o:p>
Төгсөгчдийн ихэнх хувь нь элсдэг мэргэжлийн сургуулиуд үсчнээс авахуулаад, тогооч, мужаан, кассчин, худалдагч, вино эсгэгч, үйлдвэрлэгч гээд 200 хол давсан мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг байна. Жишээ нь вино эсгэгч больё гэвэл виноны үйлдвэрт ажиллаж маэстро нарыг дагалдан усан үзмийн тариалалт, хураалт, вино эсгэлт зэрэг дамжлагууд дээр дагалдан суралцана. 7 хоногт 2 удаа тосгоны вино үйлдвэрлэлийн сургалтын төвд очиж дадлага хийн усан үзмийн төрөл, тариалалт, эсгэлтийн арга ухаанд суралцдаг байна. Ийнхүү практик дадлага хийхийн зэрэгцээ онолд суралцаж маэстро болох эрхийг олж авдаг. Цаашлаад өндөр зэрэглэлийн технологи эзэмших хүсэлтэй хүмүүс зочид буудлын, тогоочийн зэрэг мэргэжлээр мэргэшлийн тусгай сургуулиудад суралцдаг. Энэ нь дээр өгүүлсэн 1 факультет бүхий дээд сургууль юм.<o:p></o:p>
Энэ маэстро систем буюу шавь сургалтын систем Германд бий. Энэ системийн онцлог нь маэстро болж чадвал сургалтын менежмент хийх эрх олж авдаг. Өөрөөр хэлбэл их сургууль төгсч эрдэмтэн болохоос илүү эртхэн мэргэжлийн дадал чадвартай болж мастер болох нь тогтвортой орлого олж амьдралаа авч явах ач холбогдолтой. Энэхүү мастерын системд учир дутагдал ч бий ажээ. Тухмайлбал ресторан шинээр нээе гэхэд л хэд хэдэн мэргэшлээр мастерын эрхтэй байхыг шаарддаг тул шинээр ресторан нээх нь хүндрэлтэй. Тиймээс  уг системийг тойрсон далд “эдийн засаг” үүсэхийг үгүй гэхийн газаргүй. Мөн амьжиргааны баталгааг улам нэмэгдүүлэх, бага дунд боловсролыг зоригтой өөрчлөх хэрэгтэй гэж үзэгсэд швейцарьт цөөнгүй байна.<o:p></o:p>
Швейцарийн боловсролын системийн бас нэг онцлог бол 26 мужид бүгд өөр өөр онцлог бүхий боловсролын системтэйд оршиж байна. Бага боловсролын үргэлжлэх хугацаа ч харилцан адилгүй 4-6 жил байдаг. Швейцарийн Холбооны Улсад Боловсролын сайд байдаггүй. Харин муж тус бүрийн боловсролын хэрэг эрхлэх дарга нарыг багтаасан холбоо байдаг. Юуг эн түрүүнд тавьж, ямар сурах бичгээр яаж заах асуудал муж дотооддоо шийдэх асуудал болой.<o:p></o:p>
Швейцарийн муж район тус бүр өөр өөр хэлтэй, албан ёсны хэл гэвэл герман, франц, итали, роман хэл юм. Үндсэндээ боловсролын нэгдмэл тогтолцоо, удирдлага, агуулга арга зүйтэй байх боломж муутай. Харин боловсрол нь мэргэшлийн сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбоотой байдаг нь муж бүс нутгийн эрх, өөрөө удирдах ёс хүчтэй байдгийг харуулж байдаг.<o:p></o:p>
Бага сургуульд хоёр дахь хэл болгож, тухайлбал герман хэлт орон нутагт франц хэлийг голчлон заах ба үүнд эцэг эхчүүд сэтгэл хангалуун бус байдаг. Яагаад гэвэл олон улсын хэмжээнд англи хэлний үүрэг роль өндөр байдаг тул англи хэлийг хоёрдогч хэл болгон заах ёстой гэж тэд үздэг.<o:p></o:p>
Муж тус бүрт боловсролын агуулга арга зүйн тал дээр томоохон зөрчил үүсэх нь бий. Муж хооронд сургуульд шилжин суралцах асуудал туйлын хүндрэлтэй байдаг ажээ.<o:p></o:p>
2006 оны 5 дугаар сард бүх ард түмний санал асуулгаар Швейцарийн Холбооны Улсын төвшинд боловсролын системийг нэгдмэл болгох, нэгдсэн системтэй байх асуудал хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүнийг бүх ард түмний 86 хувь дэмжсэн байна. 1973 онд боловсролын нэгдсэн системтэй болох төсөл унаж байжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>
Дээд боловсролыг гадаадаас<o:p></o:p>
Швейцари  Улс дээд боловсролдоо гадаад орнуудад ихээхэн найдлага тавьж иржээ. Германы өмнөд нутагт мэндэлсэн Эйнштейн Цюрихын техникийн их сургуульд суралцан /ЕТН/ дараа нь уг сургуульдаа багшилж байсан билээ. Одоо ч гэсэн профессоруудынх нь ихэнх нь гадаадын иргэд байдаг, оюутнуудын дотор ч швейцарь бус үндэстэн олон байдаг.<o:p></o:p>
Швейцарийн их сургууль босго өндөртэй. Элслээ ч төгсөхөд нэлээд их хүчин чармайлт шаарддаг, шаардлага өндөртэй тул маш олон оюутан 6 жил гаруй болж байж төгсдөг байна. Төгслөө ч тийм ч амар ажлын байр олддоггүй гэх мэт бэрхшээл ихтэй.<o:p></o:p>
Швейцарьт магистрантурын сургалт байдаггүй тул их сургууль төгсөгчдийг мастер зэрэг хамгаалсанд тооцдог байна. 50 гаруй оюутан элсч байсан бол төгсөхдөө ердөө арваад нь төгсдөг тохиолдол цөөнгүй. Ийм төвшин өндөр байдаг нь гагц их сургууль ч бус янз бүрийн салбарын өндөр зэрэглэлийн  мэргэжлийн сургуулиудад ч адил юм.<o:p></o:p>
Тухайлбал Швейцарьт дэлхийд алдартай зочид буудлын менежментийн сургууль байдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс оюутан сурагчид зорьж суралцдаг. Дэлхийн томоохон зочид буудлуудын шилдэг мэргэжилтэн, менежер, ажилтнууд эндээс төрсөн байдаг.<o:p></o:p>
Ийм өндөр зэрэглэлийн мэргэжлийн сургуулиуд швейцарийн төдийгүй дэлхийн хэмжээний мэргэжлийн боловсролын гол төв болсоор байна.<o:p></o:p>
Дэлхийн хөрөнгөтнүүд швейцарьт цуглардаг гэдэг яриа байдаг ба үүнээс улбаатай баячуудын цөөн хүүхэдтэй, нийтийн байрны системтэй хувийн бага дунд, ахлах сургуулиуд байдаг.Монаккогийн хунтайж, Бельгийн хааны удам угсаа гэхчлэн дэлхийн язгууртнууд, баячуудын хүүхдүүд суралцаж  төгсдөг.Тэндээсээ  дэлхийн тэргүүлэх их сургуулиудад голдуу элсдэг байна. Энэ сургуулийн сургалтын төлбөр нь жилдээ 400.000-800.000 ам.доллар байдаг ажээ.   1880 онд байгуулагдсан, 51 орны 400 орчим сурагчидтай, дэлхийн элит сургуулиудын нэгд манай монголоос ч мэр сэр хүүхдээ сургасан тохиолдол бий ажээ.<o:p></o:p>
Өндөр чанартай сургалттай их сургууль, мэргэжлийн сургууль, хувийн сургууль нь олон улсын өрсөлдөх чадварт дээгүүр байр эзлэх швейцарийн брэнд боловсролын байгууллагыг бүрдүүлж байна.<o:p></o:p>
<o:p> </o:p>
Дэлхийд модель болсон бага сургуулийн систем Швейцарьт бий.<o:p></o:p>
<o:p> </o:p>
Швейцарьт бага боловсролын талаар шүүмжлэх хүн байдаг ч үнэндээ тэдний систем дэлхийд модель болж ирсэн олон зуун жилийн уламжлалтай. <o:p></o:p>
18 дугаар зуунд агуу их сурган хүмүүжүүлэгч Писталоццийн /1746-1827/ сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа дэлхийн бага боловсролын түүхэнд асар их нөлөө үзүүлсэн билээ. Товчхон хэлэхэд Писталоцци бол орчин үеийн бага сургуулийг үндэслэн хүн юм.<o:p></o:p>
Тэрээр бөглүү хөдөө тосгонд ядуу айлын хүүхдүүд сургуульд явдаггүй, улмаар ядуурлын эх үүсвэр бол боловсролгүйгээс болж байна хэмээн үзэж өөрөө анхан шатны бага сургуулийг тосгонд байгуулсан билээ. Бүх хүүхэд боловсрол эзэмших ёстой гэж хатуу итгэж, охидын сургууль, ядуусын сургууль, швейцарийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийг үүсгэн байгуулжээ. Энэ хүчин чармайлт швейцарийн ард иргэдийн боловсролын төвшинг өндөр өргөсөн нь эргэлзээгүй бөгөөд 19 дүгээр зуунд швейцарь улс боловсролын сайн системтэй улс орны тоонд зүй ёсоор багтаж ирлээ.<o:p></o:p>
Би энд нэг сонин түүхийг дурдъя. 1871 онд /Мэйжийн 4-р он/ Японы Засгийн газраас 2 жилийн хугацаатайгаар Мэйжийн Засгийн газрын өндөр албаны хүмүүс, соён гэгээрүүлэгч, эрдэмтдийг багтаасан группийг томилж европ, америкийн 12 улс орнуудаар танилцах аялал зохиосон юм. Ивакүра Томоми /1825-1883 он/ хэмээх улс төрчийг тусгай бүрэн эрхт элчин сайдаар томилж группийг ахлуулан Америк, Англи, Герман, Орос, Австри, Швейцарь зэрэг арав гаруй орны боловсролын системийг их л чамбай судалж иржээ. Япончууд болсон хойно архи дарс, дэлгүүр хоршоо эргүүлж яваад ирээгүй нь лавтай. Японы лидерүүд Мэйжийн улс гэрээ төвхнүүлэх үнэтэй санал сэдлийг чухамхүү эндээс олж, юуны өмнө эдгээр орны боловсролын системтэй туйлын нягт танилцсан байдаг.<o:p></o:p>
Буцаж ирээд тайландаа Швейцарь Улсын боловсролын системийг “Боловсролын хэрэг эзэндээ хамгийн сайн хүрч байгаа газар” гэж тодорхойлоод “Улс орон цэцэглэн хөгжих эсэх нь газар нутгийн том, жижиг, газрын баялгийн их, бага, хүн амын олон, цөөнөөс хамардаггүй, гагцхүү хичээнгүй шаргуу хөдөлмөрлөх хүчийг хэн хаана яаж зохион байгуулж байгаагаас хамаарч байна, үүнийг шийдвэрлэх хамгийн чухал зүйл улс орны боловсролын систем байна” гэж онцлон тэмдэглэсэн байна.<o:p></o:p>
Хөгжил цэцэглэлт боловсролоос, тэр дундаа мэргэжлийн боловсролоос эхтэй ажээ. Монгол Улс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2005, 2006 онуудад л гэхэд тус бүр 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Мянганы хөгжлийн сорилын сангаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулах болсон. Гэвч эдгээр хөрөнгө оруулалтыг хичээлийн болон дадлагын байрыг засах, тоног төхөөрөмж авах төдийгөөр хязгаарлалгүй системээ засварлах, тархины хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн боловсролыг мэргэшүүлэхэд  чиглүүлбэл яасан юм бэ?<o:p></o:p>
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон руу довтлох Америкийн дайралт эхлэхийн урд шөнө  хүртэл Германы сонин сурвалжлагч нэрээр Токиод тагнуул хийж байсан Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргегийн тухай монголчууд бид маш сайн мэддэг билээ.  <o:p></o:p>
Харин зуун жилийн өмнө буюу Япон-Оросын дайн (1904.2-1905.9 сар) –ы үед Францын сонины нэгэн сурвалжлагч Хаант Оросын өмнөөс Японд тагнуул хийж байсан тухайд тэр бүр мэдэхгүй.Энэ тухай Оросын түүхч Дмитрий Павлов Японы Foresight сэтгүүлд бичсэн байна. Дмитрий Павлов Москвагийн Улсын Их сургуулийг түүхийн мэргэжлээр төгсч “Орос-Японы дайн”, “Меньшевик”, “Оросын анхдугаар хувьсгал” зэрэг олон бүтээл бичсэн хүн ажээ.Японд ч нэлээд нэрд гарсан нэгэн бололтой.<o:p></o:p>
Мөнөөх франц сэтгүүлч Японы санхүүгийн ертөнц хийгээд цэрэг армийн дээд командлалд мэдээлэгчээ шургуулж, мэдээлэл гартаа хийж  Оросын талд дамжуулж байжээ. Түүнийг Фигаро сонины Токио дахь тусгай сурвалжлагч Balais хэмээх бөгөөд түүний тухай саяхан Москва дахь Хаант Оросын гадаад харилцааны сурвалж бичгийн хүрээлэнд хийсэн судалгаагаар ил гаргаж тавьсан байна.<o:p></o:p>
Түүний талаар оньсого таавар мэт зүйл цөөнгүй ч Орос-Японы дайны үеийн Оросын том тагнуул гэдэг нь тодорхой болсон байна. Уг судалгаагаар тэр үед Оросын “Шанхайн тагнуулын сүлжээ”-ий үйл ажиллагаа ч ил тодорхой болсон байна. Оросын сар тутмын “Родина” сэтгүүл өнгөрсөн онд  Орос-Японы дайны сэдвээр тусгай дугаар  гаргасан бөгөөд Япон Манжуурт хятад монголчуудыг ашиглаж хүчирхэг мэдээллийн сүлжээ байгуулж  байсныг бас<o:p></o:p>
“ хаант Орос ялагдсаны гол шалтгаан бол мэдээлэл цуглуулах, анализ хийх тал дээр алдаж “ байж гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ Оросууд бас зүгээр сууж байсангүй.<o:p></o:p>
Дайны эхлэл үед Оросын дипломатууд Токиог орхиж явсны дараа Шанхайд Японы талаар мэдээлэл цуглуулах товчоо нээж, 1904 оны 4 дүгээр сард Алексеевээс (Ази Номхон далайн ерөнхий командлагч ) Сеүлийг орхиж гарсан Павловт (Солонгост сууж байсан элчин сайд)  Шанхайн товчоонд Япон Солонгосын талаар нууц мэдээлэл цуглуулж байх тушаал өгч байжээ.<o:p></o:p>
Японы цэргийн стратеги, хөрөнгө санхүүгийн байдал, гадаад харилцаа зэрэг Оросуудад  аль болох “хужир” болох мэдээлэл бүгдийг цуглуулах заавар өгчээ. <o:p></o:p>
Павлов Шанхайд байрлаж байсан Францын сэтгүүлчийг түшиж тагнан турших бүлгийг байгуулсан байна. Орос- Японы дайны дараа дэлхийн их гүрнүүд төвийг сахихаа тунхаглаж байсан ч Англи Америк улсууд Японтой харилцаагаа үргэлжлүүлж, харин 1890 –ээд оны үеэс Оростой холбоотон байсан Франц нууцхан мөр нийлүүлж байжээ. <o:p></o:p>
Шанхайгийн холбоотнууд голдуу Оростой хамаатай банкинд ажиллж байсан хүмүүс бөгөөд тэд эдийн засгийн мэдээллийг голлохоос Японы засгийн газартай холбоо хэлхээ маруухан байж. <o:p></o:p>
Шанхай тэр үед нэлээд интернациональч маягийн хот байсан тул Япон-Оросын мэдээлэл цуглуулах, боловсруулах томоохон талбар болж байсан байна. <o:p></o:p>
Харин Япончууд Шанхайд Консулын газар, цэрэг арми, Мүцүи Бүссан, <o:p></o:p>
Ёокохама Шёокин банк, Нихон фүсен зэрэг дээр төвлөсөн мэдээллийн сүлжээг хөл дээр нь босгосон байлаа. Тэд албан бус маягаар ажиллаж байсан ч цуглуулсан мэдээллээ чанд боловсруулан Токио руу илгээж байжээ. Японы Шанхайд суугаа консул Котаки Масүносүкэ Павловын тагнуулын үйл ажиллагааг мэдээд сөрөг тагнуул шургуулахыг оролдсон ч бүтэлгүйтсэн бололтой юм. Тэгтэл Шанхайд суугаа Францын консул өөрийн найз сэтгүүлч Balais-ыг Павловтай танилцуулсан байна.Фигора сэтгүүлийн Токио дахь тусгай төлөөлөгчөөр томилогдсон тэрээр Токио руу мордохдоо Шанхайд түр буусан бололтой. 1904 оны 6 дугаар сарын 13 –ны өдөр хоёулаа уулзсан бололтой юм. Францын консул Balais-ыг Оросын Засгийн газрын нууц албанд ажиллахаа сайн дураар илэрхийлж  байгааг дамжуулаад “нийтэч, үнэнч шударга, найдвартай хүн  ” гэж магтсан байна. Мань эр ч тэр дороо ам өчгөө өгч гэрээ хэлэлцээр маягийн юм байгуулаад Орос-Японы дайны үеийн Хаант Оросын хамгийн том гүйцэтгэгч ажилтан тодорсон түүхтэй ажээ.<o:p></o:p>
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
(Бушийн хэлэх үгийг хэрхэн бэлтгэдэг хийгээд түүний рейтингийг өсгөсөн нууцын тухай, Peter Feaver гэж хэн бэ)
Иракт их хэмжээний цөмийн зэвсэг байгаа гэх мэдээлэл алдаа байсан нь нотлогдож, Америкийн нас барсан цэргийн тоо 2000 давсан ийм нөцөл байдалд тайлбар өгөх улс төрийн хариуцлага хүлээсэнгүй хэмээх шүүмж дээр хар салхины гамшигт авч буй арга хэмжээний болхи байдал бүүр ч нэмэрлэж, өнгөрсөн жилийн сүүлээр Бушийн засаглалын рейтинг нэг хэсэгтээ навс унаж, аюулын харанга буюу дөнгөж 30%-д хүрсэн билээ. <o:p></o:p>
Гэвч саяхны судалгаагаар дундаж хэмжээ буюу 40 гаруй % болтлоо сэргэжээ. Нефтийн үнэ өссөн нь бага зэрэг аминд нь орсон байж магадгүй юм. Гэвч үүнээс илүүтэйгээр Ерөнхийлөгч Буш өөрөө Иракт авч явуулсан арга хэмжээнд алдаа дутагдал байсныг зарим талаар хүлээн зөвшөөрч, үүн лүгээ зэрэгцээд ирээдүйн Иракийн сэргээн босголтын стратегийг дахин танилцуулж мэдээлнэ гэсэн нь түүний рейтенгээ өсгөх стратегийн гол цөм байлаа гэж судлаачид хүлээн зөвшөөрч байна.<o:p></o:p>
Өнгөрсөн оны сүүлээр Рамсфельд, Райс нар Ирак болон ойрхи дорнодод хандаж хэвлэл мэдээллийн хүчит цохилтуудаа эхэлсэн билээ. Нөгөө талаар  Буш Ерөнхийлөгч өөрөө 11 сарын 30-нд Мериланд муж дахь тэнгисийн цэргийн офицерүүдийн сургуулийн сонсогчдод хэлсэн үгнээс эхлээд томоохон телевизүүдэд ярилцлага өгөх зэргээр “ил гарсан” явдал юм. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь судлаачдын үзэж буйгаар Иракийн бүх нийтийн сонгуулийн дүнг хүлээн аваад буюу 12 сарын 18-ны өдөр хэлсэн Бушийн үг болоод байна. (http//www.whitehouse.gov/news/releases/2005/12/20051218-2.html үзнэ үү) <o:p></o:p>
Үүний дараагаар Бушийн рейтенг 2-3 пойнтоор өсчээ. Үүнээс харвал эдийн засгийн өсөлт гэхээс илүү хэлсэн үгнийх нь утга агуулга хүмүүст илүү хүрсэн нь тодорхой байна.<o:p></o:p>
“ Зорилго”, “амжилт” хоёр санал асуулгыг савлуулж байдаг  <o:p></o:p>
Ийнхүү олон нийттэй харилцах стратегийг гардан хийгч гол хүнийг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас Америкийн үндэсний аюулгүйн зөвлөлд (NSC)тусгай зөвлөхөөр ажиллах болсон Дьюкийн Их сургуулийн профессор Петер Фивор (43 настай) –ийг  гэж судлаачид үзэж байна. Тэрээр тэнгисийн цэргийн бэлтгэл офицер бөгөөд Харвардын Их сургуулийн тэтгэлэгээр докторын зэрэг хамгаалсан , цөмийн зэвсгийн civilian control, civil and military чиглэлээр голлож ажилладаг нэлээд нэрд гарсан хүн юм.<o:p></o:p>
2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цэргийн талаар илүү туршлагатай Керригээс цэргийнхний саналыг илүү их татсан нь үүнтэй холбоотой ч байж магадгүй. Тэрээр 2001 онд америкийн цэрэг ба иргэний ухамсрын ялгааны талаар санал асуулга дээр тулгуурлан “Soldiers and Civilians:The Civil-Military Gap and American National Security”  ном бичжээ.<o:p></o:p>
Мөн энэхүү судалгаан дээр тулгуурлан Ирак дахь америкийн цэргийн нас барагчдын тоо олон нийтийн анхаарлын бай болоод байсан   2004 онд дайнд нас барагчдын тоо хийгээд цэргийн ажиллагаа явуулсныг зөвтгөгчдийн харилцаа хамаарлын тухай судалж хэвлүүлжээ. (Choosing Your Battles: American Civil-Military Relations and the Use of Forse)                      <o:p></o:p>
П. Фивор Америкийн ардчилсан намаас угшилтай эрдэмтэн хэдий ч өнгөрсөн хавар Бушийн засаглалынханд лекц уншиж, Кондализа Райс амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхээгүй ажээ.<o:p></o:p>
П.Фиворын судалгааны үр дүнг хамгийн товчоор илэрхийлвэл “Америкийн ард түмэн Иракийн дайныг дэмжих үү үгүй юү гэдгээ дайнд нас барагчдын тоо олон байна уу цөөн байна уу гэдэгтэй хялбархан харьцуулах учиргүй юм. Хэрвээ улс орны удирдагч хүн  энэ дайны шинж чанар, зорилгыг тодорхой болговол нас барагчдын тооноос үл хамаараад дэмжлэг авах боломж байна” гэж үзсэнд оршиж байна. Цэргийнхэн хийгээд цэрэг армитай шууд хамааралтай хүмүүс бодитой цэргийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг, харин ард иргэд цэрэг армийн хүмүүнлигийн  оролцоог илүүтэй дэмждэг гэсэн судалгааны дүгнэлт хийжээ. <o:p></o:p>
Цагаан ордныхны анхаарлыг илүүтэй татсан зүйл юу байсан бэ гэвэл цэргийн ажиллагааны үеэр нас барагчдын тооны тухайд авч хэрэгжүүлсэн бодлоготой хамааруулахуйц дүгнэлт анализ гаргасан явдалд байлаа. Фивор ард иргэдэд цэргийн үйл ажиллагааг дэмжихийг шургуу шаардахын дээр нийт америкийн иргэдийг хэд хэдэн груп болгон хувааж  тэдэнтэй харьцах мэдээллийн стратегийг онолын хувьд боловсруулсан юм. <o:p></o:p>
Судалгаанаас харахад АНУ-ын иргэдийн 30-35%  дайны ялалтад итгэж , цэргийн зардал, нас барагчид, хохиролыг тэр бүр тоохгүй байдаг, цэргийн үйл ажиллагааг дэмждэг байр сууриндаа хатуу зогсож байдаг бөгөөд үүнийг тэрээр хатуу хулсны груп,      харин хүн амын 10-30%  -ийг эзлээд байгаа дайныг болон цэргийн үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэгч хэсгийг хатуу хадан груп гэж хувааж үзжээ.  Мэдээллийн стратегийн үзүүрийг чиглүүлэх гол субьектаар засаг захиргааны зүгээс ямарч мессеж явуулсан үзэл бодлын хатуу байр сууриа өөрчилдөггүй дээрх 2 групээс бусад хэсэг гэж тооцжээ.  <o:p></o:p>
Харин Ерөнхийлөгч эдгээр групын чухам аль хэсгийнхэнд үгээ илүүтэй хүргэх ёстой вэ.<o:p></o:p>
Хамгийн ихээр бодоход л 20 гаруй %-ийг эзлээд байгаа бас нэг груп бол нас барагсад, шархдагсдад зовиногсдын груп юм. Ийм хэсгийнхнээс цэргийн ажиллагааг дэмжих эсэх тухай санал асуулга явуулахад нас барагсдын тооны талаар яригдахгүй бол “дэмжинэ” гэж хариулах бөгөөд энэ талаар яригдаад эхэлвэл “үгүй” гэх магадлал өндөр юм.  <o:p></o:p>
Нөгөө талаар “ үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд яагаад заавал хохирол үзэх ёстой гэж” хэмээн цэргийн үйл ажиллагааны зорилгыг тодорхой болгож, тэдэнд зөв дамжуулж чадвал тэднээс дэмжлэг авах боломж байна гэж тооцжээ.<o:p></o:p>
Тийм болохоор нас барагсдын тоо төдийгүй уг ажиллагааны зорилгыг тодорхой болговол санал нэлээд савлах нь тодорхой гэж тэд үзжээ. Бас нэг груп бол 15-40 орчим %-ийг эзэлдэг ялагдлыг үл хүсэгчдийн груп байв. Тэдний онцлог бол энэ дайнд ялах, амжилт гаргахыг л хүсч буй. Энэ нь талаар болвол маш их паникт орох аюул бий ажээ. Фивор энэ судалгаан дээрээ тулгуурлан Ерөнхийлөгч Бушийн хэлэх үг ямар байх ёстойг тооцоолжээ. Нас барагсад, шархдагсдад зовиногсдын групд  уг цэргийн үйл ажиллагаа нь АНУ-ын ард түмний хувьд ямар их утга учиртай гэдгийг шургуу тайлбарлаж, (жирийн ард иргэдээс илүү цэргийн нас барагчдын тоонд эмзэглэж байгаа цэргийн албан хаагчид, тэдний холбоотнуудад уг ажиллагааны зорилгыг тодорхой ухамсарлуулах) түүний тулд  тодорхой хэмжээний хохирол амсахыг үгүйсгэхгүй гэдгийг  ойлгуулна. Харин ялагдлыг үл хүсэгчдийн групийнханд  Ирак дахь цэргийн ажиллагаа ном ёсоороо урагшилж байгааг танилцуулж, амжилтанд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг товойлгож өгөх явдал чухал гэж үзжээ.<o:p></o:p>
Петер Фиворын орон зай нийтийн анхаарлыг татах болсон нь Бушийн хэлсэн үгтэй олон талаараа төсөөтэй нэгэн өгүүлэл цагаан ордны веб сайтад тавигдаж  уг өгүүллийн зохиогчоор feaver-p хэмээх нэр тавигдсан нь олон нийтийн хараанаас мултраагүйгээс эхтэй  ажээ.<o:p></o:p>
12 сарын 18 –нд Бушийн хэлсэн үгэнд Фиворын нөлөө их байгаа аж. “Цэргийн ажиллагааны эхэн үеийн олон нийтийн мэдээллийн тухайд алдаа дутагдал их байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд надад уг дайны тушаалыг өгсөн хариуцлага бүрнээ бий” хэмээн хариуцлагаа ухамсарласан төлөв байдлаа даруухан  илэрхийлжээ. Нас барагсад, шархдагсдад зовиногсдын групийнханд хандаж  дайны зорилгыг “ америкийн ард түмний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө” хэмээн тодорхой өгүүлж, “ манай улсад ялах, ялагдах хоёрхон зам байна. Ялахын хэрэгцээ, шаардлага өмнөх үе үеийн Ерөнхийлөгчид, улс төрийн намуудын хүсч хүлээж байснаас илүү чухал боллоо яагаад гэвэл ялагдлын барьцаа бол америкийн ард түмний аюулгүй байдал учраас тэр” гэжээ.<o:p></o:p>
Ялагдлыг үл хүсэгчдийн групийнхэнд хандаж “ 3 хоногийн өмнө хэдэн арван сая Иракчууд сонгуульдаа саналаа өгөхөөр ирцгээлээ. Эдний дотор өмнөх сонгуулийг бойкотлосон сунитууд байсан юм. Бид Иракт ялалт байгуулах бололцоотой төдийгүй бодит байдал дээр ялалт байгуулсаар ч байна” гэжээ.<o:p></o:p>
Үүний дараа ард иргэдийн анхаарлын төвд байдаг чухал сэдвийн нэг нийгэм эдийн засгийн голлох арга хэмжээ болох  нийгэм хамгааллын сэдвээр үг хэлсэн билээ. Үүндээ ямар стратеги барьсан нь сонирхол татаж байна.   <o:p></o:p>
<o:p></o:p>Foresight  сэтгүүлийн 2006 оны 2 дугаар сарын дугаараас бэлтгэв.
Улс төрийн онигоонууд
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны өвдөг шархлан эмчид очжээ. “ Удаан бохирч суухаар л ийм юм болдог юм даа. Та чухам юу хийсэн юм бэ дээ” гэж эмчийг асуухад тэрээр “ 11 сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Бушийг битгий сонгогдоосой гэж бурхнаас гуйсаар байгаад” гэжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>***                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
<o:p> </o:p>Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “ Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсчээ. Санал асуулга амжилтгүй болж гэнэ. Англи улс “хоол хүнс” гэдгийг ойлгосонгүй гэнэ. Орос Франц хоёр “шударгаар” гэдгийг ойлгосонгүй. Хятад улс “үзэл бодол” гэдгийг ойлгосонгүй. Харин Америк “дэлхийн бусад орон” гэдгийг ойлгосонгүй гэнэ.<o:p></o:p>
<o:p> </o:p>
***                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
Олон улсын хөлөг онгоц далайд живжээ. Хөлгийн ахмад зорчигчдыг хэрэгцээгүй эд зүйлсээ далайд хаяхыг тушаав. Япон хүн електрон бараагаа ус руу шидлэв. “Иймэрхүү зүйл Японд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ. НҮБ-ын ажилтан зузаан зузаан тайлангуудаа ус руу шидэв. “Иймэрхүү юм НҮБ-д зөндөө бий” гэжээ. Харин Афганистан хүн НҮБ-ын ажилтныг ус руу шидэв гэнэ. “Иймэрхүү хүн Афганд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>***                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
<o:p> </o:p>Иракт цөмийн үй олноор хөнөөх зэвсэг байхгүй гэдэг нь батлагдлаа гэсэн илтгэлийг Буш сонсоод “за за ойлголоо, тэгвэл Саддамыг нүх рүү нь буцаагаад хийчих” гэжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>***                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
<o:p> </o:p>АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Иранаас цөмийн хөтөлбөрөө устгахыг шаарджээ. “Та нар хурдхан устгахгүй бол Буш Ерөнхийлөгч ажлын өрөөнийхөө газрын зургаас Ираныг олоод харчихна шүү” гэжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>***                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
<o:p> </o:p>Хойт Солонгосын Ким дарга Ираны Ерөнхийлөгч Хатами руу утас цохив. “Буш аман дээрээ үй олноор хөнөөх зэвсэг яриад, ачир дээрээ манай системийг өөрчлөхийг зориод байна” гэхэд Хатами “Зүгээр зүгээр бидэнд одоогоор үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй. Тэгээд ч системийг өөрчлөх нь нэгдүгээрт, зэвсгийн асуудал хоёрдугаарт шүү дээ” гэжээ.<o:p></o:p>
<o:p> </o:p>**                    ***                    ***                    ***                    ***<o:p></o:p>
<o:p> </o:p>Америк довтлох вий гээд Хатами Ерөнхийлөгч цөмийн зэвсэг, террорист хоёроо нуухыг зарлиг болгожээ. <o:p></o:p>
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Азийн Их сургуулийн профессор Койбүчи Шиничи<o:p></o:p>
Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил тул тэр үеийн хоёр улсын харилцаа, Японы нөхцөл байдлын талаар эргэн дурсаж үзье. Гэхдээ энэ бол эрдэм шинжилгээний илтгэл бус, миний хувийн “сэтгэгдэл”, “дурсамж” болохоор зүйл юм. Үүнийг эхэнд нь тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу.<o:p></o:p>
Миний бие их сургуульд элсэн орсон нь 1963 он, Японд Монголын талаарх сонирхол бага зэрэг нэмэгдэж ирсэн үе хэдий ч Япончуудын хувьд Монгол бас л “холын ертөнц”, “мэдэгдэх төдий улс” байлаа.<o:p></o:p>
Өнөө үед нийгэмлэг, байгууллагууд борооны дараах мөөг шиг олон болжээ, харин тэр үед Япон-Монголын нийгэмлэг тэр байтугай, Монгол судлалын нийгэмлэг хүртэл байгаагүй юм даа. Монголын нийгэмлэгийн өмнөх дүр болсон “Тоокоокай”(Дорнын гэгээ) гэдэг дайны өмнө Өвөр Монголд  амьдарч байсан хүмүүсийн жижигхэн хүрээ л байдаг байлаа.<o:p></o:p>
“Тоокоокай”-гийнхан уулзалт, лекц зохиолоо ч залуу хүмүүс бараг ирдэггүй байсан. Бүтэн жилдээ Японд ирдэг монгол хүний тоо гарын 10 хуруунд багтдаг тийм үе байв даа. Япон-Монголын нийгэмлэг үүсч бий болсон нь 1964 он, Монгол судлалын нийгэмлэг 1971 онд байгуулагдсан юм даг уу. Би найз нөхөддөө “Монголыг судалж байгаа” гэхээр “хаана байдгийм тэр улс чинь” гэх маягтай, дийлэнхдээ “Чингис хаан”, “мал ахуй”, “говь” иймэрхүү зэргийн л мэдлэгтэй байв. Мэдээж би ч тэдний л нэг байсан. Монгол хүнтэй уулзахсан гэж бодовч монгол хүн байхгүй, монгол хэлээр ярихыг сонсох боломж ч байдаггүй байлаа. Тиймээс Монголоос төлөөлөгчдийн групп ирнэ гэдгийг сонсвол магнитфоноо тэврээд зочид буудал руу давхиж очин, энэ номыг уншаад өгөөч, энэ дууг дуулаад өгөөч гэж татаж чангаан гуйдаг байлаа би. Магнитфон ч өнөө үеийнхтэй адилгүй том, хүнд эд байв. Бас гуйлгаагүй байж өөрийнхөө сайн дураар гудамжаар дагуулж замчилж өгөх, их дэлгүүрт юм худалдаж авахад нь  газарчилж өгдөг байсан. Тэр үед Японд ирсэн Монголчуудын ихэнх нь миний ийм довтолгоо, яршиг төвгийг эдэлдэг байсан байхаа. Нэг үгээр хэлбэл тэр үед би монгол хүнийг хөөж эргүүлж байсан, харин одоо бол монгол хүнээс “зугатаадаг” болсон доо. <o:p></o:p>
Монголд социализмын үед япон  хэлийг сурвал “тагнуул болох нуу чи!” гэж хэлүүлдэг байсан бололтой юм. 1950-иад онд япон хэлийг сурах гэж Бээжинд очдог, 1960-аад онд бол Москва явахаас өөр аргагүйд хүрдэг байсан учраас Монголд япон хэл сурах нь тэр үед нэг талаар хэцүүхэн байжээ.<o:p></o:p>
Харин одоо бага сургуульд хүртэл япон хэлийг зааж байна. Японд суралцахаар шалгалт өгөгсдийн тоо хэдэн зуун хувьд хүрсэн байна. Японд амьдарч байгаа монголчууд дөрвөн мянга, Монгол руу явдаг япон жуулчид түм гаруйд хүрсэн нь надад яг л зүүд шиг санагддаг юмаа.<o:p></o:p>
Япон-Монголын харилцаа өнөө үед улс төр, эдийн засаг, соёл, худалдаа зэрэг бүхий л тал дээр гайхаж цөхөрмөөр хөгжиж байгаа тул харилцаа бага, хүнд бэрх байсан тэр үеийг тархи толгойдоо хадгалах нь чухал гэж би боддог. Тиймээс тэр үеийг сэргээн дурсая.<o:p></o:p>
Япон-Монголын хооронд чамгүй урт хугацааны турш яагаад дипломат харилцаа байгуулаагүй юм бол? Монголын талаас 1957 оны үеэс Японтой дипломат харилцаа тогтооё гэж хэд хэдэн удаа хандаж иржээ. Нэг талаар Япон улс Нэгдсэн Үндэстний Байгууллагыг төвчилж үзэх үзлийг гадаад харилцааны үндсэн бодлогоо болгон барьж ирсэн. Тийм атлаа яагаад Монголыг НҮБ-д гишүүнээр элссэнээс 10 гаруй жилийн урт удаан хугацааны турш дипломат харилцаа тогтоогоогүй юм бэ?<o:p></o:p>
Энэ шалтгаан та бүхний мэдэж байгаачлан тэр үеийн улс төрийн харилцаа, нэн ялангуяа Зүүн Европын хүйтэн дайн, Хятад Зөвлөлт Холбоот Улсын сөргөлдөөн, эсбөгөөс ЗХУ, БНХАУ, Тайвань, Америк зэрэг ээдрээ төвөгтэй харилцаа нөлөөлж байсан бөгөөд Япон Монголын хооронд тухайлбал Халх голын дайн, дэлхийн  хоёрдугаар дайны үеийн 80 сая америк долларт хүрэх хэмжээний дайны нөхөн төлбөрийн асуудал, харилцан ойлголцол хангалтгүй зэрэг шалтгаан хөндөлсөж байсан юм. Оюуны түлхүүрээр оролдон тайлах лугаа адилаар эдгээр асуудлыг нэг нэгээр шийдвэрлэж байж л дипломат харилцаа тогтоосон ийм учиртай.<o:p></o:p>
Одоо дипломат харилцаа тогтоох үеийн процессыг товчхон эргэцүүлж үзье.<o:p></o:p>
Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр улсын хооронд ямар ч харилцаа байхгүй үе арваад жил үргэлжилж, арайхийж 1950-иад оны дунд үеэс аахар шаахархнаар иргэд хоорондын харилцаа эхэлсэн юм. 1956 онд Мүрамацү Шёохү, Акүтагава Ясүши гэх мэт Японы зураач, хөгжмийн зохиолч зэрэг урлагийн төлөөлөгчид ЗХУ-д болсон хуралд оролцоод замдаа Улаанбаатараар дайрч, бас Монголоос Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Японы Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага болох “Соохёо”-гийн урилгаар Японд ирж байжээ. Энэ бол дайны дараах хамгийн анхны хүмүүнлигийн харилцаа байсан. Хойтон жил нь болох 1957 онд зохиолч Ц.Дамдинсүрэн нарын таван төлөөлөгч Хирошима, Нагасакийн атомын бөмбөгдөлтийг эсэргүүцсэн их хуралд оролцлоо.<o:p></o:p>
Түүний дараагаас энэхүү атомын бөмбөгдөлтийн эсрэг их хуралд Монголоос төлөөлөгчид байнга оролцдог болж хоёр улсын харилцаа бага зэрэг өргөжих болсон юм.<o:p></o:p>
1957 онд Бээжинд Япон-Хятадын худалдааны нэг цонх байсан Японы олон улсын худалдааг хөгжүүлэх хамтын нийгэмлэг хэмээх байгууллага болон Монголын Элчин сайдын яамны худалдааны төлөөлөгчийн хэлтэс хооронд “Гадаад худалдааг хөгжүүлэхтэй холбоотой баримт бичиг”-ийг үзэглэн солилцож 1959 онд албан ёсны худалдааны гэрээ бичгийг Улаанбаатарт үзэглэж гадаад худалдаа эхэлж байлаа.<o:p></o:p>
Гэвч тэр үеийн гадаад худалдаа гэдэг нь Японы Олон улсын гадаад худалдааг хөгжүүлэх нийгэмлэг болон Монголын Гадаад худалдааны яамны экспорт, импортын хэлтэс хариуцаж нэг жил тутам харилцан төлөөлөгч айлчлан худалдааны хэлэлцээр хийдэг байлаа. Энэ жил Японы талаас Монголд айлчилбал ирэх жил нь Монголын тал Японд очих гэх мэтээр байсан бөгөөд 1 жилд нэг л удаа худалдааны хэлцээр хийдэг байв.<o:p></o:p>
Японы тал Токиогийн Гинзад төвлөн 12 худалдааны компани, үйлдвэрлэлийн 2 компанид Монгол салбар байгуулж гадаад худалдаа хийж байлаа. Тэр үеийн баруун Европын олон улсын хүйтэн харилцаа, Тайваньтай холбоотой асуудал зэргээс болоод худалдааны томоохон компаниудын дотроос нэрээ ч ил гаргаж чадахгүй “Дами кайшя” /туннелийн компани/-гаар дамжуулж гадаад худалдаа хийдэг компани ч хэд хэд байсан билээ. Монгол-Хятадын харилцаа муудсан 1968 оноос ЗХУ-ын Ази Европын гадаад худалдааны комисс болон Монголын худалдааны төлөөлөгчийн газрын оролцоотойгоор тээвэрлэлтийн асуудал Хятадын Тяньжинаар бус Находка болон өөрчлөгдсөн юм. Тэгснээр тээвэрлэлтийн хөлс асар ихээр нэмэгдэж, проблем ч олонтоо гарах болж гадаад худалдаа нэг үе их хэмжээгээр буурч байлаа.<o:p></o:p>
Гадаад худалдааны зорилтот өртгийг 2 сая америк доллараар тогтоож байсан ба эхний үед 100 мянган ам.долларт хүрч чадалгүй, ойролцоогоор хэдэн зуун мянга, нэг сая ам.долларт хүрэх болсон нь 1970 он гарч байж сая бий болж байлаа. Монголоос Японд экспортлох бараа бүтээгдэхүүний ихэнх нь адууны дэл сүүл, хялгас, Японоос Монгол руу гаргадаг нь машины дугуй, олгой хаймар зэрэг голлож байсан бөгөөд Монголын тал ч социалист найрамдалт улс орны бараа бүтээгдэхүүнийг эн тэргүүнд тавьж худалдаа хийж байсан тогтолцоотой, мөн капиталист орны бараа бүтээгдэхүүнд тэр бүр дасаагүй тал байсны зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ өртөг, чанар, тээвэрлэлт зэрэг дээр асуудлууд удаа дараа үүсч урагштай ахиц тэр бүр гарч өгөхгүй байлаа. Жилд ганцхан удаа худалдааны хэлэлцээр хийгдэж байсан тул харилцан ойлголцлоор ч маруухан байжээ.<o:p></o:p>
Иймэрхүү харилцаан дунд, атомын бөмбөгдөлтийг эсэргүүцсэн арга хэмжээнд оролцох, гадаад худалдааны болон, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид ирэх гэхчилэн арга хэмжээ, хурал хуйд оролцох төдийхнөөр  Японд ирэх монгол хүний тоо ч цөөхөн, бас улс төрийн харилцааг зорилго болгосон зүйл байгаагүй тул Монголын төлөөлөгчид Японд ирэх бүр Японы тал янз бүрийн салбарт харилцааныхаа хүрээг тэлэхийг зорьж байсан юм.<o:p></o:p>
Ийн явцад 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элслээ. Япон улс Монголыг элсэхэд дэмжсэн санал өгч, түүгээр уламжлан “Монголыг бодитой хүлээн зөвшөөрөх” байр суурийг баримталж бага багаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болов. Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголыг сурвалжилдаг болж “Дипломат харилцааг тогтоох” гэх мэт улс төрийн сэдэв ч үзэгдэх болсон байна.<o:p></o:p>
Японы Гадаад хэргийн яам “Монголын сарын мэдээ” эмхэтгэл “Монголын статистикийн эмхэтгэл” зэргийн орчуулга гэх мэт монголтой шууд хамааралтай мэдээ, мэдээллийг цуглуулах болсон нь ч энэ үеэс бөгөөд Монгол Улс НҮБ-д элссэн нь томоохон шалтгаан болсон гэж хэлж болно. НҮБ-д элсэхийн шууд өмнөхөн буюу тэр жилийн 9 дүгээр сард Японы Гадаад хэргийн яам анх удаа дипломат ажилтнаа Монгол руу илгээсэн бөгөөд үүнээс мэдэгдэж буйчлан Японы Засгийн газрын хувьд ч Монголтой дипломат харилцаа тогтоох асуудлыг авч үзэх нь зүйтэй юм гэж үзэх болсон байна. Ингэж Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн нь Монгол улсын хувьд олон улсын байр сууриа дээшлүүлэхийн зэрэгцээ Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухайд туйлын чухал ач холбогдолтой болсон юм.<o:p></o:p>
Гэвч хоёр улсын хооронд тодорхой улс төрийн үйл ажиллагаа тийм хурдан өрнөөгүй юм. 1963 онд төрийн бус “Жуулчлалын хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсан ч мөн чанартаа жуулчны чиглэлээр гавьтай ахиц дэвшил гараагүй . Тэр үед яг цэвэр жуучлалын шугамаар Монголд аялсан япон хүн бараг байгаагүй болов уу гэж бодож байна. Нэг жилийн дотор хоёр улсын иргэдийн харилцан ирж очилт 100 хүнийг анх давсан нь 1973 он юм. Оюутан байхдаа би жуулчлалаар явах виз авахаар хэд хэдэн удаа өргөдөл өгсөн боловч зөвшөөрөл өгөөгүй юм. Ю.Цэдэнбал даргад өөрийнх нь гарт захидал хүртэл явуулаад тусыг олоогүй юм даа би.<o:p></o:p>
За тэгж байтал 1964 оны Токиогийн Олимпод Монголын 30 орчим тамирчидтай баг оролцсон бөгөөд энэ нь Японд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд бичигдэж, Японд Монголыг ойлгоход томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж би хувьдаа боддог. Японы Сүмод амжилттай барилдаж буй Хакүхо-Даваажаргалын аав Жигжэдийн Мөнхбат гуай ч олимпийн чөлөөт бөхийн тамирчин байлаа. <o:p></o:p>
Монголын нэг тамирчин галт тэргэнд явж байгаад мөнгөө хулгайчид суйлуулсан хэрэг гарч энэ нь сонингуудад томоор бичигдэж, олон иргэд хулгайчид мөнгөө алдсан Монгол тамирчинд мөнгө цуглуулж өгч байсныг би санаж байна. Ийм яриа шуугиан хүртэл Монгол хэмээх улсыг Японд танилцуулахад хэрэг болж байсан удаатай.<o:p></o:p>
1964 онд дээр өгүүлсэн “Тоокоокай”-н үндэс суурь дээр Гадаад хэргийн яамны гадаадтай харилцах суваг болж Япон-Монголын нийгэмлэг байгуулагдлаа. Одоогийн Ёшида багшийн тэргүүлдэг нийгэмлэг юм. Мацүзаки Ёо хэмээх нүдний эмч уг нийгэмлэгийг тэргүүлж, Касүга Юкио багштан нарийн бичгийн дарга байлаа. Гишүүн цөөхөн, мөнгө байхгүй нийгэмлэг байсан тул Мацүзаки гуай өөрөөсөө ихэнхдээ санхүүжүүлдэг байсан бололтой.<o:p></o:p>
1963 онд WHO /дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ийн хүсэлтээр Монголын анагаах ухааны хүрээлэнгийн хавдар судлалын секторын захирал н.Загаржав тэргүүтэй 2 эмч хагас жилийн хугацаагаар Японы эрүүл мэндийн байгууллагад суралцсан ба тэр ажлыг Мацүзаки эмч ихээхэн хөөцөлдсөн юм. Япон-Монголын нийгэмлэг төрийн бус байгууллагын байр сууринаас 2 улсын Засгийн газар, улс төрчдийн хооронд гүүр болох зэргээр дипломат харилцаа тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ. Үүнийг Япон-Монголын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэх нь зүйтэй юм. Ингээд 1966 онд Монгол дахь Япон цэргийн булшийг Японы Засгийн газраас очиж эргэх төлөөлөгчдийн группийг илгээсэн бөгөөд энэ үйл явдал дипломат харилцаа тогтоох үйл явцад Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэн явдлын дараа орохоор маш том алхам болсон хэрэг явдал гэж би хувьдаа боддог юм.<o:p></o:p>
Ялангуяа Монголын тал энэхүү арга хэмжээг талархалтай хүлээн авсан нь Японы Засгийн газар, ард иргэдэд баяр хөөртэй сэтгэгдэл үлдээж, түүний дараа дараагийн харилцааг хурдасгахад чухал хүчин зүйл болсон билээ. Энэхүү булш эргэх үйл ажиллагаа нь сонин хэвлэлүүдээр Монголыг танилцуулах тэр боломжийг буй болгон өгч, “дипломат харилцааг  хурдан хугацаанд тогтоох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг олон нийтэд илэрхийлсэн юм. Олон сонин “дипломат харилцаа тогтоох” асуудлыг дэмжсэн нийтлэлүүдийг гаргаж байлаа. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон-Монголын нийгэмлэг, нэн ялангуяа Касүга Юкио гуайн оруулсан хувь нэмэр асар их юм.<o:p></o:p>
Энэхүү булш эргэх асуудлыг тойрсон хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын дүнд хоёр улсын хооронд жинхэнэ ёсоор улс төрийн шууд ойртон нягтрал бий болж ,дипломат харилцаа тогтоох тухай сэдэв нэн бодитой шинжийг агуулах болсон юм. Парламентын гишүүн, Либерал Ардчилсан Намын Хасэгава Такаши гуайн тэргүүлсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн булш эргэх асуудалтай зэрэгцээд гадаад харилцаанд улс төрийн бодитой алхам хийсэн юм. Түүний дараа Монгол улсаас Токио хотод нээгдсэн Ази-Африкийн зохиолчдын их хурал, Ази номхон далайн эдийн засгийн байгууллагын хурал /ECAFE/, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хурал /ILO/ зэрэг янз бүрийн боломж нөхцлийг ашиглаж Японд төлөөлөгчдөө илгээж ирсэн бөгөөд Монголын талаас төлөөлөгчдийн түвшинг аажим аажим өндөрсгөсөөр ирсэн юм.<o:p></o:p>
1961 онд Ази Африкийн зохиолчдын их хуралд зохиолч, хожим нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд асан Дондогийн Цэвэгмид агсан, 1967 оны ECAFE хуралд Гадаад явдлын яамны 1 дүгээр орлогч сайд, МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн Дэжидийн Чимэддорж ,1968 онд Япон-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан арга хэмжээнд Энхтайван найрамдлын байгууллагуудын хорооны дарга, Гадаад явдлын яамны сайд асан Дашийн Адилбиш гуай, мөн тэр жил болсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын их хуралд Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны дарга Мятавын Лхамсүрэн гуай зэргийг илгээж оролцуулж байлаа.<o:p></o:p>
1970 онд Оосака хотноо нээгдсэн ЭКСПО-д Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Дамдингийн Гомбожав тэргүүтэй төлөөлөгчид ирж байлаа. Д.Гомбожав гуай Либерал Ардчилсан Намын дэд тэргүүн Кавашима гуай, Гадаад хэргийн сайд асан Айчи зэрэг Парламентын гишүүдтэй өргөн хүрээнд уулзаж ярилцаж, дипломат харилцаа тогтоох асуудалд ихээхэн ахиц үзүүлсэн юм.<o:p></o:p>
Японоос ч 1969 онд олон намын бүрэлдэхүүнтэй Парламентын гишүүдийн төлөөлөгчид айлчилж, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Гомбожав гуайн айлчлалд хариу барьж 1971 онд Японы Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид Монголд айлчилж, дипломат харилцаа тогтоох асуудлыг үндсэндээ бодитой болгож, түүнийгээ улс орны дотоод гадаад нөхцөл байдлын эгзгийг тааруулан хэрэгжүүлэхээр тогтжээ. Мэдээж хэрэг энэ хооронд Гадаад явдлын яам хооронд идэвхтэй харилцаатай байсан гэж хэлэх боломжгүй. Ийм нөхцөл байдлын дунд дайны төлбөрийн асуудал “Монголын талаас  нөхөн төлбөр шаардахгүй, харин Японы тал боломжийн хэрээр эдийн засгийн дэмжлэг туслалцалаа үзүүлэх” дээр тогтож, хоёр тал урьдчилан хэлэлцэж санал нэгдсэн юм.           <o:p></o:p>
1971 онд Японоос Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулж Монголд эрүүл мэндийн тусламж болгож 20 мянган доллартай тэнцэх түргэн тусламжийн машин, донорын нүүдлийн машин зэрэг хэрэгслийг бэлэглэж байсан. Олон улсын байдал ч Япон Монголын харилцаанд таатай нөлөө үзүүлэх шинжтэй болж өөрчлөгдөж ирлээ. Харилцаа муудаж харилцан элчин сайдаа хүртэл улс орондоо эргүүлэн татаж байсан Хятад-Монголын харилцаанд сайжралын үүр цайж эхлэн, Япон-ЗХУ-ын хооронд 5 жил зогсоод байсан Гадаад явдлын сайд нарын тогтсон уулзалт сэргэж, АНУ-ын Никсон Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр зарлаж, олон улсын харилцаанд ч хоёр орны хувьд дипломат харилцаа тогтооход гай болох зүйл арилж алга болж байлаа. Ийнхүү урт удаан хугацааны турш хуримтлагдсаар, олон улсын байдлын нааштай өөрчлөлтийн дунд 1972 оны 2 дугаар сард Москвад сууж байсан хоёр улсын Элчин сайд нарын дунд ердөө гуравхан удаагийн, нийтдээ 3 цаг ч хүрэхгүй богинохон хугацааны уулзалтаар дипломат харилцаа тогтоохоор санал нэгдсэн билээ. Ингээд 1973 оны 6 дугаар сард Улаанбаатарт Япон улсын Элчин сайдын яам, мөн оны 12 дугаар сард Токио хотноо Монголын Элчин сайдын яам харилцан нээгдэж, жинхэнэ ёсоор харилцаа маань урагш хөдөлсөн юм даа. Японы Элчин сайдын яам “Улаанбаатар” зочид буудлын 4 давхарт нээгдэв. Тус Элчин сайдын яам одоо Монголд хамгийн сайхан байртай болсон ч тэр үед зочид буудлын нэг өрөөнд, яамны ажилтан гэвэл түр хугацаагаар хавсран суух Элчин сайд Сакияма гуай, түүний туслах миний бие ердөө л энэ. Монголд байгаа япон хүн гэвэл Сакияма гуайн эхнэрийг оролцуулаад бид 3 байлаа. Япон хүн ховор тул амьтны хүрээлэн үзэж буй аятай Элчин сайдын яамаар шагайж харах монгол хүн ч байлаа. Монголын Элчин сайдын яам ч эхлээд Гинзагийн 1 дүгээр зочид буудалд байсан ба удалгүй энэ сайхан байранд нүүгээд орсон тул атаархаж байлаа би.<o:p></o:p>
Ийм процессыг туулж дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд улс төрч, дипломат ажилтан, жирийн иргэд олон хүмүүс янз бүрийн байр сууринаас хүчин зүтгэж байсны үр дүн юм. Монголын талаас миний санаанд тов тод үлдсэн зүйл гэвэл дипломат хэлэлцээний түүчээ болж байсан тэр үеийн Гадаад явдлын яамны Азийн хэлтсийн дарга асан Пунцагийн Цэрэнцоодол агсан болон улс төр, олон нийтийн байгууллагуудын гүүр болж байсан Энхтайван, Найрамдлын байгууллагуудын холбооны хорооны дарга Дашийн Адилбиш агсан нар юм.<o:p></o:p>
Хоёулаа сайхан хүмүүс байлаа, хоёр улсын харилцааны хөгжилд уйгагүй зүтгэж, Японы талын халуун итгэл, найдварыг хүлээж байсан. Москва хотноо Япон цэргийн булш эргэх асуудлыг хэлэлцэхэд болон дипломат харилцаа тогтоох хэлэлцээрүүдэд оролцож байсан Монголын элчин сайд Ч. Лувсанчүлтэм агсан ч Японы талд ихээхэн сайн сэтгэгдэл үлдээсэн хүн байлаа. Ийм нөхөрсөг, итгэлтэй харилцаа хамтын ажиллагааг түшиж тулж ирсэн гэж хэлж болно.       Японы талын онцлог гэвэл хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох, харилцааг хөгжүүлэхэд эсэргүүцэх хүчин байгаагүйд оршиж байна. <o:p></o:p>
Японы Коммунист нам Хятад-ЗХУ-ын хоорондын сөргөлдөөний нөлөөнд Монголыг дэмжих дэмжлэг нь хуваагдмал байсан үе бий хэдий ч үндсэндээ Либерал Ардчилсан намаас Коммунист нам хүртэл, жирийн ард иргэдийн хооронд ч эсэргүүцэх санаа байгаагүй юм. Энэ нь 1990 оноос хойшхи Монголд үзүүлж буй туслалцаа дэмжлэгт мөн адил бөгөөд яагаад ч юм Монголтой харилцах харилцаанд Японы тал санал нэгтэй дэмжиж ирсэн билээ.<o:p></o:p>
Энэ нь Монголын талд ч адилхан бөгөөд дипломат харилцаа тогтоохын өмнөхөн гадаад өнгөндөө нам, засгийн “Үнэн” сонин зэрэгт Японыг хүчтэй шүүмжилж байсаар ирсэн ч, нийтийн байр сууринаас холдохоороо хүмүүс маш найрсаг дотно байдаг байсан. Тэр үед Японд ирсэн аль ч төлөөлөгчдөөс тийм сэтгэгдэл төрдөг байлаа.<o:p></o:p>
П.Цэрэнцоодол гуай халамцуухан байхдаа Японы нэг дипломат ажилтанд “дипломат харилцаагаа тогтоочихоод Японтой манайх хамтран ашигламаар эрдэнэсийн уул байгаа юм. Оросуудад мэдэгдэхгүй үлдээж байгаа” гээд баярласан шинжтэй ярьж байсныг би ердөө мартдаггүй юм. Тэр уулны нэрийг асуусангүй. Иймэрхүү Япончуудын Монголд элгэмсэг, Монголчуудын Японд элгэмсэг ханддаг байдал нэн сонирхол татдаг, хэн нэгэн судлах нь зүйтэй юм.<o:p></o:p>
Судалгааны хангалттай сэдэв болох биш үү гэж бодож байна, тийм бус уу.<o:p></o:p>
Монголтой тогтоосон дипломат харилцаа нь Японы хувьд Азийн соц оронтой хамгийн анх тогтоосон харилцаа болох бөгөөд түүгээр зогсохгүй Америкийн өмнө орсон үйл явдал юм. Ази руу хандсан, олон талт харилцаа, биеийг даасан гадаад харилцааг зорьж байсан Япон улсын хувьд гадаад харилцааны маш том үр дүн байсан. Азитай гадаад харилцааны хүрээгээ өргөтгөж, АНУ-ыг аялдан дагалдах хэмээх бэрхшээлийг даван туулж, биеэ даасан идэвхитэй гадаад бодлогоо харуулж чадсан юм. Түүгээр зогсохгүй Япон-Хятадын хооронд төрийн хэвийн харилцааны нэг чухал алхам болсон гэж үзэж болно. <o:p></o:p>
Америк-Монголын хооронд дипломат харилцаа Японоос 15 жилээр хоцорч байж, 1987 онд тогтож, Япон улс 1990 оноос хойш Монголд үзүүлж байгаа тусламжаараа ч Америкийг ардаа орхиж ирлээ. Ийнхүү Монголтой харилцаа, хамтын ажиллагаагаараа Япон улс АНУ-ыг тэргүүлж ирсэн билээ.<o:p></o:p>
Монгол улсын хувьд ч Японтой дипломат харилцаа тогтоосноороо гадаад харилцааны хүрээгээ өргөтгөж, олон улсын байр сууриа дээшлүүлэх хэмээх гадаад бодлогынхоо үндсэн зорилгоо бэхжүүлж ирлээ. Японоор дамжуулж Азитай гадаад харилцаагаа өргөжүүллээ. Мөн Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр дотоодын эдийн засгийн хөгжилд томоохон үр дүн олж ирлээ. <o:p></o:p>
Ингэхээр Япон-Монгол 2 улсын хувьд 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүх нэн чухал ач холбогдолтой зүйл гэдгийг бүрнээ тэмдэглэн хэлж болохоор байна. Өнөөдөр 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоож байсан тэр үеийг эрэгцүүлэн санахад ийм сэтгэгдэл улам хүчтэй төрж байна.<o:p></o:p>
Үүргийн тухай
Эдүгээ миний бие Англи улсад байгаа тул энэ улстай хамаатай яриа яръя.<o:p></o:p>
Миний саяхан уншсан номуудын дотор Дональд Кинн гуайн ,,Шашдираар баясахуй-миний Япон утга зохиол,, хэмээх ном байна.<o:p></o:p>
Тэнд Англи улсын тухай цухас дурьдагддаг юм.Уул шугамандаа Кинн гуай японы утга зохиол судлаач хүн бөгөөд эрдэмтэн хүн төдийгүй гайхалтай уран илтгэгч билээ.<o:p></o:p>
Кинн гуайн тухай жаахан лавхан өгүүлвээс тэрээр Нью-Йоркт төржээ.Хавь ойрхныхоо Колумбийн Их сургуульд японы утга зохиол судлаж, дайны цагийн америкийн тэнгисийн цэргийн сургуульд япон хэлийг жинхэнэ ёсоор сурч, офицерүүдийн сургуульд ажиллаж байжээ. Тэнгисийн цэргийн ахмад боловч бараг л цэргийн хүн гэхээргүй хүн агаад номхон далайн Арюжаны арлуудын Атт аралд (тэр үед дайны томоохон талбар байлаа) очих үед бүр байтлаа маргааш дайсны тал  десант буух гэж буйн өмнөхөн хүртэл тэнгисийн хөлөг онгоц дотроо ,,Мүрасаки Шикибүгийн тэмдэглэл,, (973-1014 оны үед буюу Хэйаны үед  амьдарч байсан туурвилчийн тэмдэглэл ) – ийг уншсан шигээ сууж байхаас торохгүй хүн билээ. Мэдээж хэрэг анхааралтай гэгч нь уншиж байсан нь лавтай тэрээр өөрөө хожим хойно тайлбарлахад бэрх шахам шуналтай уншиж байсан бололтой.<o:p></o:p>
Ийнхүү Кинн гуайн бодь сэтгэлийн ачаар Аттын аралд нас нөгчсөн Япон, Америк хоёр талын цэргүүдийн сүнс мөнхийн хутгийг олжээ.Яагаад гэвэл Дональд Кинн хэмээх гайхамшигтай залуугийн авъяас чадал, хожмын хичээл зүтгэлээр японы утга соёл дэлхий дахинаа иргэний эрхийг олсон билээ.<o:p></o:p>
Японы утга зохиол судлал Кинн ганц хүний хүчээр бус түүнээс өмнө хэд хэдэн тэргүүлэгч байсан билээ. Эдэн дундаас хамгийн онцгой нь Artur Waley (1889-1966 он ) хэмээх англи хүн бөгөөд тэрээр их Английн музейн эрдмийн гишүүн хүн байлаа. Тэрээр нас хэвийсэн үедээ япон хэлийг бие дааж сурчээ. Waley багштан япон бармал зураг хадгалж байснаас үүдэн япон хэл сурах хэрэгцээ буй хэмээн ухаж, түүгээр үл барам 10 дугаар зууны үед амьдарч байсан Мүрасаки Шикибү хэмээх язгууртан эмэгтэйн зохиол ,, Гэнжи монокатари ,, -ыг орчуулсан билээ.<o:p></o:p>
Энэхүү энэ дэлхийн хамгийн анхны үргэлжилсэн үгийн зохиол нь японы хойч үед том нөлөө үзүүлсэн (утга зохиолын төдийгүй соёлын ухамсарлалаас гар урлалыг хүртэл ) бөгөөд дэлхийд танигдах болсон нь энэхүү Waley  авгайн орчуулга хэвлэлээс үүдэлтэй болов уу. Түүний орчуулга Герман, Франц хэлээр давхар орчуулагдаж, үүний ачаар ,, Гэнжи монокатари,, дэлхийн оюуны хамтын өмч болсон билээ. <o:p></o:p>
Ингэхэд хятадын сэхээтэн (япон судлалын бус сэхээтнүүд) хэд хэдэн хүнээс миний бие  ,, Гэнжи монокатари ,, гэдэг ном мэдэх үү гэж асуухад  хэнбугай ч ,, фү чи тао,, (мэдэхгүй, орч) хэмээх тул хамтын өмч хэмээн дээр өгүүлэхдээ тийм ч тэнхээлэг хэлж чадаагүй билээ. Яагаад хятадаар жишээ авав гэвэл хятад хэмээх улс мейжийн үеэс өмнөх японы соёлд сонирхол муутай байснаас тэр юм. Үүнийг судалгаанд тулгуурлаж хэлж байна.<o:p></o:p>
Юутай ч Waley багштны ,, Гэнжи монокатари,, англид уншигдах болсноор тэр цагийн английн бичиг зохиолд багагүй нөлөө үзүүлсэн юм ч гэж яригддаг юм.Дүрслэлийн яруу гоёмсог гэдэг тал дээр шүү. Ийм атал өвгөн багш орчин цагийн Япон улсыг ч , хэлийг нь ч сонирхолгүйгээр тэр байтугай японд ч очиж байгаагүй гэдэг. <o:p></o:p>
За одоо Кинн гуайн тухайд гэвэл, дайны дараа Англи явж Waley багш хэмээх өвөрмөц хүнтэй уулзсан байдаг. Тэрээр хөгширсөн байлаа.  <o:p></o:p>
Хоёул юу хөөрөлдснийг мэдэхгүй юм, цаг үеийн ялгаа ч байсан байх, Япон утга зохиолын шан татагч энэхүү хоёр аугаа хүн уулзаж учирсан төдийд л Эдогийн үе, улс судлалын эх тавигдаж байсан тэр цагт өвгөн Камоно Мабүчи (1697-1769)-тэй залуухан Мотоори Норинага (1730-1801) Мацүсакад уулзаж байсан дүр төрхийг санагдуулж байна. <o:p></o:p>
Миниий бие үүнийг хэлэхгүй өнгөрч чадахгүйдээ бус Кинн гуайн дээр өгүүлсэн номонд анхаарал татах зүйл байгаад учир нь байна.<o:p></o:p>
Кинн гуай Кембрижийн их сургуульд оюутан байлаа. Тус их сургуульд заримдаа япон хэлний багш дутагдаж, оюутан бус багш болох үе гардаг байж. Кембрижийн их сургуульд тэрээр сэтгэл хангалуун байлаа. Байшин барилга нь сайхан, оюутнууд дэг жаяг сайтай, залуу жентелменүүд байх. Одоо харин өөр бололтой юм. Энэ бол хувцас өмсгөл нь баахан замбараагүй болж, америкжжээ гэсэн үг. Кинн гуайн хувьд Кембрижийн гайхалтай өдрүүдэд нэг л таагүй зүйл байдаг байв. Тэр юу вэ гэвэл хүнтэй уулзаад ажил мэргэжлийн тухай яриа болоход ,, японы утга зохиол заадаг ,, гэнгүүт арван англи хүн бараг арвуулаа ,, Яахаараа тэр сармагчингийн улсын уран зохиолыг заадаг байнаа ,, гэж хэлдэг ажээ. <o:p></o:p>
Миний сонирхлыг энэ хэсэг татсан юм л даа. Кинн гуайн төсөөллөөр бол ерөөс англид сургууль боловсролын газар нь тэгэж заадаг юм болов уу, аягүй бол сурах бичигт нь ийн бичсэн байдаг юм болов уу. ,, Японы соёл дуураймал соёлоос хэтрэхгүй ,, гэж.<o:p></o:p>
Кинн гуай ийн бичсэн байна.<o:p></o:p>
,, Хэд хэд хэлүүлээд ирэхээр дургүй хүрч, нэг мэдэхэд би ,, дорны утга зохиол заадаг ,, гэдэг болов. Тэгэвээс хүндлэгддэг байлаа,, …<o:p></o:p>
Дорно дахин гэвэл мэдээж Хятад орж буй. Тийм болохоор ч тэр үү, эртэн цагаас Хятад зүүн өмнөд Азийн иргэншлийн цөм нь байсан хэмээн хятадууд ч боддог, европ, америкчүүдийн олонхи нь ингэж боддог, япон бол салаа мөчир гэж. Би ингэж бодохгүй байна. <o:p></o:p>
Яриа маань хазайгаад явчихлаа. Би уг нь ,, англи дахь үүргийн тухай ойлголт ба Японд үзүүлсэн нөлөө,, гэсэн сэдвээр ярих санаатай байлаа. ,, Сармагчин мэт,,, ,,үүрэг,, хоорондоо мөн зайтай байнаа.<o:p></o:p>
Дээрх яриа маань энэхүү сэдэвтэй холбоогүй. Харин япон маягийн бүтцээр авч үзвэл холбоотой. Ийм санаагаар яръя. Тухайлбал барилга байшингийн тухай бодоод үзэгтүн. Европ дахь cathedrale архитектур. Жишээ нь Westminster ,Ave. Үнэхээр бат бэх, гоёмсог эд.<o:p></o:p>
11дүгээр зууны дунд хавьд араг яс нь босч, засал засвартайгаа нийлээд гурван зуу гаруй жилийг зарцуулсан байдаг.Юуны өмнө эх биеэ босгох ажил дараа нь динамик бүтцийн тооцоолол, дизайны сонголт, рококогоор хийх үү, baroque ашиглаж хийх үү. Westminsterийн тухайд эхлээд Норман маягаар байсан боловч зам зуураа франц, готик магтай болж засварлагдсан гэдэг. Гэтэл япон барилга тийм биш юм. Жишээ нь Киотогийн гошёо (хуучны хааны орд,орч)  эсбөгөөс Кацүрарикюүг санаарай. Гёометрийн биет болохынх нь хувьд анхаарлаа бага хандуулж, газар эмжих лүгээ адил тарайн үргэлжилдэг. Модоор барих тул суурь заслын ажилд хэдэн арван жил зарцуулах нь үгүй, бас Химижижёо(1346 оны орчим баригдсан цайз, орч) зэрэг цөөн хэдэн жишээг эс тооцвол дээш нь өндөрсгөн овоолдоггүй. Кацүрарикюү болон Киотогийн гошёогоос харагдаж буйчлан толгой маягийн барилгаа барьчихвал бусдыг нь хонгил маягаар зээглүүлэн одох бөлгөө. Хэрэг болгон миний бие үүнийг сайшааж байгаа юм бус нэгэнт Англид байгаа хойно эртэн цагийн Японы барилга байшинг яаж хийдэг арга замын талаар  яръя.Гол сэдэв маань ч өнгөц харахад тодорхой бус байна. <o:p></o:p>
Арай өөрөөр Японы барилгаар жишээлэн өгүүлвээс театрын тайзны арын коридор болон кабүки театрын тайзан дээрх замыг авч үзье. Жүжигчин хүн тайзан дээр гартлаа мөнөөх замаар үгээ цээжлэн дасгал сургуулиа хийж  байдаг. Хэзээ тайзан дээрээ гарч “ үүргийн” тухай яриандаа хүрэх вэ гэдэг өөрөөр хэлбэл би ч тиймэрхүү байдалд байна. <o:p></o:p>
үргэлжлэл бий