Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Үүргийн тухай

Шиба Рёотаро

Эдүгээ миний бие Англи улсад байгаа тул энэ улстай хамаатай яриа яръя.

Миний саяхан уншсан номуудын дотор Дональд Кинн гуайн ,,Шашдираар баясахуй-миний Япон утга зохиол,, хэмээх ном байна.

Тэнд Англи улсын тухай цухас дурьдагддаг юм.Уул шугамандаа Кинн гуай японы утга зохиол судлаач хүн бөгөөд эрдэмтэн хүн төдийгүй гайхалтай уран илтгэгч билээ.

Кинн гуайн тухай жаахан лавхан өгүүлвээс тэрээр Нью-Йоркт төржээ.Хавь ойрхныхоо Колумбийн Их сургуульд японы утга зохиол судлаж, дайны цагийн америкийн тэнгисийн цэргийн сургуульд япон хэлийг жинхэнэ ёсоор сурч, офицерүүдийн сургуульд ажиллаж байжээ. Тэнгисийн цэргийн ахмад боловч бараг л цэргийн хүн гэхээргүй хүн агаад номхон далайн Арюжаны арлуудын Атт аралд (тэр үед дайны томоохон талбар байлаа) очих үед бүр байтлаа маргааш дайсны тал  десант буух гэж буйн өмнөхөн хүртэл тэнгисийн хөлөг онгоц дотроо ,,Мүрасаки Шикибүгийн тэмдэглэл,, (973-1014 оны үед буюу Хэйаны үед  амьдарч байсан туурвилчийн тэмдэглэл ) – ийг уншсан шигээ сууж байхаас торохгүй хүн билээ. Мэдээж хэрэг анхааралтай гэгч нь уншиж байсан нь лавтай тэрээр өөрөө хожим хойно тайлбарлахад бэрх шахам шуналтай уншиж байсан бололтой.

Ийнхүү Кинн гуайн бодь сэтгэлийн ачаар Аттын аралд нас нөгчсөн Япон, Америк хоёр талын цэргүүдийн сүнс мөнхийн хутгийг олжээ.Яагаад гэвэл Дональд Кинн хэмээх гайхамшигтай залуугийн авъяас чадал, хожмын хичээл зүтгэлээр японы утга соёл дэлхий дахинаа иргэний эрхийг олсон билээ.

Японы утга зохиол судлал Кинн ганц хүний хүчээр бус түүнээс өмнө хэд хэдэн тэргүүлэгч байсан билээ. Эдэн дундаас хамгийн онцгой нь Artur Waley (1889-1966 он ) хэмээх англи хүн бөгөөд тэрээр их Английн музейн эрдмийн гишүүн хүн байлаа. Тэрээр нас хэвийсэн үедээ япон хэлийг бие дааж сурчээ. Waley багштан япон бармал зураг хадгалж байснаас үүдэн япон хэл сурах хэрэгцээ буй хэмээн ухаж, түүгээр үл барам 10 дугаар зууны үед амьдарч байсан Мүрасаки Шикибү хэмээх язгууртан эмэгтэйн зохиол ,, Гэнжи монокатари ,, -ыг орчуулсан билээ.

Энэхүү энэ дэлхийн хамгийн анхны үргэлжилсэн үгийн зохиол нь японы хойч үед том нөлөө үзүүлсэн (утга зохиолын төдийгүй соёлын ухамсарлалаас гар урлалыг хүртэл ) бөгөөд дэлхийд танигдах болсон нь энэхүү Waley  авгайн орчуулга хэвлэлээс үүдэлтэй болов уу. Түүний орчуулга Герман, Франц хэлээр давхар орчуулагдаж, үүний ачаар ,, Гэнжи монокатари,, дэлхийн оюуны хамтын өмч болсон билээ.

Ингэхэд хятадын сэхээтэн (япон судлалын бус сэхээтнүүд) хэд хэдэн хүнээс миний бие  ,, Гэнжи монокатари ,, гэдэг ном мэдэх үү гэж асуухад  хэнбугай ч ,, фү чи тао,, (мэдэхгүй, орч) хэмээх тул хамтын өмч хэмээн дээр өгүүлэхдээ тийм ч тэнхээлэг хэлж чадаагүй билээ. Яагаад хятадаар жишээ авав гэвэл хятад хэмээх улс мейжийн үеэс өмнөх японы соёлд сонирхол муутай байснаас тэр юм. Үүнийг судалгаанд тулгуурлаж хэлж байна.

Юутай ч Waley багштны ,, Гэнжи монокатари,, англид уншигдах болсноор тэр цагийн английн бичиг зохиолд багагүй нөлөө үзүүлсэн юм ч гэж яригддаг юм.Дүрслэлийн яруу гоёмсог гэдэг тал дээр шүү. Ийм атал өвгөн багш орчин цагийн Япон улсыг ч , хэлийг нь ч сонирхолгүйгээр тэр байтугай японд ч очиж байгаагүй гэдэг.

За одоо Кинн гуайн тухайд гэвэл, дайны дараа Англи явж Waley багш хэмээх өвөрмөц хүнтэй уулзсан байдаг. Тэрээр хөгширсөн байлаа.  

Хоёул юу хөөрөлдснийг мэдэхгүй юм, цаг үеийн ялгаа ч байсан байх, Япон утга зохиолын шан татагч энэхүү хоёр аугаа хүн уулзаж учирсан төдийд л Эдогийн үе, улс судлалын эх тавигдаж байсан тэр цагт өвгөн Камоно Мабүчи (1697-1769)-тэй залуухан Мотоори Норинага (1730-1801) Мацүсакад уулзаж байсан дүр төрхийг санагдуулж байна.

Миниий бие үүнийг хэлэхгүй өнгөрч чадахгүйдээ бус Кинн гуайн дээр өгүүлсэн номонд анхаарал татах зүйл байгаад учир нь байна.

Кинн гуай Кембрижийн их сургуульд оюутан байлаа. Тус их сургуульд заримдаа япон хэлний багш дутагдаж, оюутан бус багш болох үе гардаг байж. Кембрижийн их сургуульд тэрээр сэтгэл хангалуун байлаа. Байшин барилга нь сайхан, оюутнууд дэг жаяг сайтай, залуу жентелменүүд байх. Одоо харин өөр бололтой юм. Энэ бол хувцас өмсгөл нь баахан замбараагүй болж, америкжжээ гэсэн үг. Кинн гуайн хувьд Кембрижийн гайхалтай өдрүүдэд нэг л таагүй зүйл байдаг байв. Тэр юу вэ гэвэл хүнтэй уулзаад ажил мэргэжлийн тухай яриа болоход ,, японы утга зохиол заадаг ,, гэнгүүт арван англи хүн бараг арвуулаа ,, Яахаараа тэр сармагчингийн улсын уран зохиолыг заадаг байнаа ,, гэж хэлдэг ажээ.

Миний сонирхлыг энэ хэсэг татсан юм л даа. Кинн гуайн төсөөллөөр бол ерөөс англид сургууль боловсролын газар нь тэгэж заадаг юм болов уу, аягүй бол сурах бичигт нь ийн бичсэн байдаг юм болов уу. ,, Японы соёл дуураймал соёлоос хэтрэхгүй ,, гэж.

Кинн гуай ийн бичсэн байна.

,, Хэд хэд хэлүүлээд ирэхээр дургүй хүрч, нэг мэдэхэд би ,, дорны утга зохиол заадаг ,, гэдэг болов. Тэгэвээс хүндлэгддэг байлаа,, …

Дорно дахин гэвэл мэдээж Хятад орж буй. Тийм болохоор ч тэр үү, эртэн цагаас Хятад зүүн өмнөд Азийн иргэншлийн цөм нь байсан хэмээн хятадууд ч боддог, европ, америкчүүдийн олонхи нь ингэж боддог, япон бол салаа мөчир гэж. Би ингэж бодохгүй байна.

Яриа маань хазайгаад явчихлаа. Би уг нь ,, англи дахь үүргийн тухай ойлголт ба Японд үзүүлсэн нөлөө,, гэсэн сэдвээр ярих санаатай байлаа. ,, Сармагчин мэт,,, ,,үүрэг,, хоорондоо мөн зайтай байнаа.

Дээрх яриа маань энэхүү сэдэвтэй холбоогүй. Харин япон маягийн бүтцээр авч үзвэл холбоотой. Ийм санаагаар яръя. Тухайлбал барилга байшингийн тухай бодоод үзэгтүн. Европ дахь cathedrale архитектур. Жишээ нь Westminster ,Ave. Үнэхээр бат бэх, гоёмсог эд.

11дүгээр зууны дунд хавьд араг яс нь босч, засал засвартайгаа нийлээд гурван зуу гаруй жилийг зарцуулсан байдаг.Юуны өмнө эх биеэ босгох ажил дараа нь динамик бүтцийн тооцоолол, дизайны сонголт, рококогоор хийх үү, baroque ашиглаж хийх үү. Westminsterийн тухайд эхлээд Норман маягаар байсан боловч зам зуураа франц, готик магтай болж засварлагдсан гэдэг. Гэтэл япон барилга тийм биш юм. Жишээ нь Киотогийн гошёо (хуучны хааны орд,орч)  эсбөгөөс Кацүрарикюүг санаарай. Гёометрийн биет болохынх нь хувьд анхаарлаа бага хандуулж, газар эмжих лүгээ адил тарайн үргэлжилдэг. Модоор барих тул суурь заслын ажилд хэдэн арван жил зарцуулах нь үгүй, бас Химижижёо(1346 оны орчим баригдсан цайз, орч) зэрэг цөөн хэдэн жишээг эс тооцвол дээш нь өндөрсгөн овоолдоггүй. Кацүрарикюү болон Киотогийн гошёогоос харагдаж буйчлан толгой маягийн барилгаа барьчихвал бусдыг нь хонгил маягаар зээглүүлэн одох бөлгөө. Хэрэг болгон миний бие үүнийг сайшааж байгаа юм бус нэгэнт Англид байгаа хойно эртэн цагийн Японы барилга байшинг яаж хийдэг арга замын талаар  яръя.Гол сэдэв маань ч өнгөц харахад тодорхой бус байна.

Арай өөрөөр Японы барилгаар жишээлэн өгүүлвээс театрын тайзны арын коридор болон кабүки театрын тайзан дээрх замыг авч үзье. Жүжигчин хүн тайзан дээр гартлаа мөнөөх замаар үгээ цээжлэн дасгал сургуулиа хийж  байдаг. Хэзээ тайзан дээрээ гарч “ үүргийн” тухай яриандаа хүрэх вэ гэдэг өөрөөр хэлбэл би ч тиймэрхүү байдалд байна.

                                                                                                                        үргэлжлэл бий


Сэтгэгдэл үлдээх

таны энэ ярьсан зүйлд би их баяртай бна

3:32 PM , 2009-1-2 .. Бичсэн: цагаан чулуун (зочин)
хэрэв тань шиг байсан бол хэзээ ч ингэж мэргэжлийн талаар ийм сайхан зүйлийг ярихгүй байсан байх.Хэн ч өөрийн мэргэжлийн талаар ийм сайхан ярихгүй байх аа
таны хэлсэн энэ өөртөө тусалдаг хүнд бурхөн тусладаг гэсэн үг надад маш их эрч хүчийг өгч байна


{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд

idiomatic-dormant