Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Хоолой сөөх

9:38 PM , 2007-9-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Хоолой сөөх нь дууны хөвч гэмтэх, шархлах, үрэвсэхээс үүсдэг. Тухайлбал хэтэрхий чангаар удаан хашгирах, ханиад хүрэх, хэт тамхи татах, хэт ханиалгаад удах  зэрэг нөлөөлдөг. Эдгээр шалтгаанаас сэргийлэх, витаминлиг хоол хүнс ялангуяа хоолойнд сайн нөлөө үзүүлдэг зөгийн бал, цагаан лууван зэргийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.Харин хоолой сөөсөн үед мандарин, мөөг, давс ихтэй зүйл идэхийг цээрлэвэл зохино. Мөн тамхины утаа, агаарын бохир орчинд удаан байхаас зайлсхийх нь зүйтэй.

Зөгийн балтай цай

Зөгийн баланд хоолой зөөлрүүлэх, чийг өгөх, үрэвсэл дарах үйлчилгээ бий.

Аяга халуун усанд 30 гр зөгийн бал хийгээд үмэ(ногоон чавга)-ны хатаасан жимсийг нунтаглан бага зэрэг нэмээд цай хийж ууж болно.

Шар манжингийн шүүс

Шар манжинд витамин С болон бусад минерал их агуулагддаг тул үрэвсэл намжаах ноолой сөөхөд сайн гэж үздэг. Дунд зэргийн хэмжээтэй манжин 1 ширхэгийг үрүүлээр үрж, марьланд шүүгээд хоолой өвдөхтэй хавсарч байвал 1-2 цаг тутам ууна.

Цагаан лууувангийн шүүс

Цагаан лууванг хоолой сөөх, үрэвсэх, хатах, улайхад өргөн хэрэглэнэ. Мөн ханиалга намжаах, цэр ховхлоход тустай.Цагаан лууванг үрж стаканы 3 ны 1 орчим хийгээд халуун ус хийж ууна.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд

idiomatic-dormant