Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Суулгах

21:24 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Суулгахыг өвчний улмаас суулгах, бусад шалтгаанаар суулгах гэж хувааж үзэж болох юм. Бусад шалтгаанаар суулгах гэдэгт хэтрүүлж идэх, хэтрүүлж архи дарс хэрэглэх, хүйтэн зүйл ихээр уусны улмаас, хэт ядаргааны улмаас, гармоны өөрчлөлтийн улмаас гэх мэт шалтгаанаар суулгахыг авч үзэж болно. Хоол ундандаа анхаарал тавьж зөв зохистой хоолловол аяндаа арилах юм.  Харин өвчний улмаас суулгах тохиолдолд маш их анхааралтай хандах нь чухал.

Ялангуяа гэнэт суулгах, халуурах, бөөлжих, гэдсээр хүчтэй хатгуулж өвдөх, цусаар суулгах, салс, салиагаар суулгах шинж тэмдэг үзэгдвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Суулгах үед шингэн зүйл ундаа жүүс, цай цэвэр ус сайн өгөх нь зүйтэй.

Сармистай шөл

Гэдэсний халдварт өвчин ялангуяа бактерээр халдварласан өвчний үед сармис сайн нөлөө үзүүлдэг ногоо юм. Харин хурц үйлчилгээтэй тул өлөн элгэн дээр идэж болохгүй.

Зутан шөлөнд 2-3 далбааг хийж идэхэд тохиромжтой.

Зөгийн балтай ногоон цай

Зөгийн бал бактер устгадаг гайхамшигтай чадалтай хүнс юм.Ходоодны үрэвсэл, бактераар халдварлагдсан гэдэсний өвчний үед үүссэн суулгалтад тохиромжтой. Өтгөн хатаах үйлчилгээтэй.15 гр орчим ногоон цайг хандалж 50-60 гр зөгийн бал хийгээд өдөрт 1 удаа ууна.

Алимны нухаш

Алим нь суулгах үед ихээхэн тустай. Алиманд ихээр агуулагддаг пектин гэдсэн доторхи шингэнийн шингээж авдаг. Алимыг сайтар угааж цэвэрлээд хальстай нь үрүүлээр үрж  иднэ.

Сонгины шөл

Сонгинод витамин А,В,С, кальциас гадна арилийн хүчил ихээр агуулагддаг. Суулгах, гэдэс өвдөхөд тустай. 2-3 ширхэг сонгиныг нимгэн хэрчээд цагаан гааг үрж холино. Будааны шөлөнд хийгээд идэхэд суулгахад тустай.

Шарилжны шүүс (полынь? шүүс)

Шарилжинд витамин А,С, минерал агуулагддаг, суулгалтыг зогсоох, цус тогтоох үйлчилгээтэй бөгөөд эрт дээр үеэс хятадууд  шарилжны навчийг “шидэт навч” гэж нэрлэн эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг байжээ. 2 гр хатаасан шарилжны навч дээр 5 гр цагаан гаа нэмж 150мл усанд тал болтол буцалгаад өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

21:30 , 2007-09-19 .. Бичсэн: Tsoomii
Хэрэгтэй юм бичсэнд гялайлаа, дандаа зочилж байнаа.

{ Сүүлийн хуудас } { 28 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax