Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Гэдэс өвдөх

21:23 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.

Янз бүрийн шалтгаанаар гэдэс өвддөг. Ходоод гэдэсний шархлаа болон хоол боловсруулах эрхтний өвчнүүд, шээсний зам, давсаг, ялангуяа эмэгтэйчүүдэд сав, өндгөвчний өвчин болон зүрх судасны өвчний үед ч гэдэс өвдөх тохиолдол ажиглагддаг.Шалтгааныг тодортол дураараа эм уух нь буруу юм.Хүчтэй базалж өвдөх, бөөлжих, халуурах, цусаар суулгах, цусаар бөөлжих шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай эмчид үзүүлэх нь зүйтэй.

Мөн хэтрүүлж идэх, хэтэртлээ уух, өтгөн хатах, мэдрэлийн хэт ядаргаанд орох үед ч гэдэс өвддөг гэдгийг мартаж болохгүй. Харин ийм үед сандрах хэрэггүй. Тайван дулаахан хэвтэж, амарч хагас өдөр юм идэхгүй байх нь зүйтэй.

Үүнийхээ дараа шингэц сайтай хоол идэх, зутан, шөл уух нь сайн.

Шар манжингийн шүүс

Шар манжинд аминий хүчил, пектин, витамин С ихээр хадгалагддаг ба биеийн дулааныг хадгалах, өвчин намдаах үйлчилгээ  үзүүлдэг байна. Маш сайн угаасан шар манжинг хальстай нь хамт үрж, марьланд ороон базна. Гарсан шүүснээс 2-3 удаа стаканаар ууна.

Цагаан гааны шөл

Цагаан гаанд биеийг дулаацуулах, даарснаас үүдэлтэй гэдэс өвдөх, ходоод, гэдэсний үйл ажиллагааг хямрахад сайн үр нөлөөтэй гэж үздэг. Ялангуяа хятадууд эртнээс нааш цагаан гааг хатааж эмэнд хэрэглэж байжээ.

Цагаан гааг 1 мм орчим зүсч сүүдэрт хатааж хадгална.

Саванд 3 гр хатаасан цагаан гаа, сайн чанарын будаа 9 гр, 600 мл ус хийж тал болтол нь буцалгана. Халуун дээр нь ууна.

Долоогоны  шүүс

Долоогоныг хоол шингээх, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, гэдэс өвдөхөд өргөнөөр хэрэглэдэг . Ид боловсорсон үе дээр нь долоогоныг түүж халуун усаар зайлаад үрийг нь ялган аваад жимсээ хатаана. 5-7 гр орчим долоогоны жимсийг 300мл усанд хийж буцалгаад өдрийн 3 удаа ууна.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax