Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Чих шуугих

21:22 , 2007-09-19 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Накамүра Тэйжи, Яманоүчи Шинжи нар эрхлэн Шинсэй хэвлэлийн газраас 1998 онд хэвлэсэн “ЯПОНЧУУДЫН ХООЛООР ЭМЧЛЭХҮЙН АРГА УХААНААС” номноос бэлтгэв.


Чих шуугих шалтгаан янз бүр байх боловч голдуу чихний гадна дотор талд идээт үрэвсэл гарах, булагтах, хулхи ихсэх болон цусны даралт ихдэх, багадах цус багадах, стересс, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй байж болно. Хүүхдийн чихэнд хорхой шавьж орсноос, хөгшчүүл насны эрхээр чих дүнгэнэх нь ч бий. Хоол унд, ажил амралтаа зөв зохицуулах, витаминлаг хоол хүнс хэрэглэх нь чухал.Чих шуугих удаан үргэлжлэвэл эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.Ялангуяа витамин, кальцаар баялаг хүнсний навчит ногоо хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь чухал.Эртний хятадууд чих шуугихыг бөөрний үйл ажиллагаатай холбон тайлбарлаж бөөрний үйл ажиллагаа сайжруулах эм бэлдмэл ихээр хэрэглэдэг байжээ.Ялангуяа хар шош, хушга, туулайн бөөрний үр жимс зэргийг өргөнөөр хэрэглэдэг байжээ.

Хатаасан туулайн бөөр модны үрээр хийсэн шүүс

Туулайн бөөр модны үр жимс нь бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг үйлчилгээтэй ба витамин, минерал, өөх тосоор баян ялангуяа витамин С ихтэй байдаг. Хальсалж хатаасан 15гр туулайн бөөрний жимсийг 600 мл усанд буцалгаж тал болтол нь ширгээгээд хөргөөн өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Хушганы шүүс

Хушга нь уураг, тос, витамин, кальцаар баян амин дэм ихтэй. Бөөрний үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Ялангуяа ядаргааны улмаас чих шуугих болон судас хатуурахаас сэргийлэхэд тустай юм.

Хушгыг таллан хувааж доторхи үрийг 5 гр цуглуулж 600 мл усанд хийж 300 гр  болтол нь чанана. Өдөрт хэдэн ч удаа ууж болно.  Мөн дээр өгүүлсэн балжингарма цэцгийн цайг ууж болно. Балжингарма цэцэг нь хордлого тайлах, бактер устгах үйлчилгээтэйгээс гадна цусны даралт бууруулах, элэгний үйл ажиллагааг сайжруулахад тустай. Үүнээс үүдэлтэй чих шуугихад ууж  болох юм.

Яньшуйн шүүс

Яньшуй нь витамин А, С, кальц, каль, төмрөөр баян. Цус багадалт, цусны даралт ихдэснээс үүдэлтэй чих шуугихад ууж хэрэглэхэд тустай. Яньшуйг угаагаад хэрчиж 500 гр бэлдэнэ. 800 мл усанд хийж тал болтол нь буцалгаад яльгүй элсэн чихэр хийгээд хөргөөж өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.

Хар шошны агшаамаг

Хар шош уураг, тос, В-гийн төрлийн витамин, минералаар баялаг. Хордлогыг тайлах, бөөрний үйл ажиллагааг сайжруулахад тустай.

15 гр хар шошийг усанд дэвтээж хонуулна. Түүндээ ус нэмж 600 мл орчим болгоод 3 цаг орчим зөөлөн галаар буцалгана. Бага зэргийн давс, перец хийж 1 цаг орчим зөөлөн гал дээр байлгахад агшаамаг бэлэн болно.Ч

Сэтгэгдэл үлдээх

11:25 , 2014-02-11 .. Бичсэн: Зочин
thank you.like

11:56 , 2010-03-05 .. Бичсэн: Зочин
зүрх өвдөх зүрх өвдөх

18:26 , 2009-04-27 .. Бичсэн: Зочин
broken heart


thank you

17:46 , 2007-11-28 .. Бичсэн: unukun
дандаа гоё гоё юм бичихиймаа, гайхалтай гоё. Улам ихийг бичээрэй, орчуулгын ажилд чинь амжилт хүсье.



{ Сүүлийн хуудас } { 30 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax