Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Монголын нэгэн үзүүрт сэтгэлд хариу баръя

20:52 , 2007-09-19 .. Бичигдсэн: Гадаад харилцаа .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол Улс хүн ам нь 2 сая 500 мянга гаруйхан жижиг улс хэдий ч газар нутаг нь Японоос 4 дахин том, Орос, Хятадтай хил залгадаг геополитикийн чухал байрлалд буй. Энэ улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон улсад 5 өдөр айлчлаж Японтой харилцаагаа өргөтгөх санаа бодлоо шаргуухан илэрхийллээ. Япон үүнд нь хариулах ёстой. Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ оны 1 дүгээр сард Абэ Шинзо Ерөнхий сайдтай утсаар ярьж ирэх жил яригдаж байгаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвших төлөвлөгөөнөөсөө татгалзан Японыг дэмжихээ илэрхийлсэн билээ. Ингэснээр Япон 2009 оноос байнгын бус гишүүн орон хэвээр үйлдэх боломж гарч ирж байна.

“Монгол-Японы найрамдал, сайн санааны өвөрмөц бэлэг тэмдэг” гэж Энхбаяр Ерөнхийлөгч тайлбарлаж байна. Энэ улс Японыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон болоход дэмжсээр ирсэн бөгөөд Олон улсын байгууллагуудын тэргүүн сонгох зэрэг боловсон хүчний чиглэлээр Японы нэр дэвшигчдэд байнга саналаа өгсөөр ирсэн юм.

Япон Улс Монгол Улсын хувьд хамгийн том дэмжигч улс хэдий ч  Монголын талын энэхүү дэмжлэгт бид талархах ёстой. Гадаад хэргийн сайд Асао Таро өнгөрсөн оны 11 сард Японы гадаад харилцааны нэн чухал стратеги болгож Япон-Америкийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад, Солонгос зэрэг хөрш орнуудтай харилцаагаа зузаатгахын хамт Евро-Ази тивд “эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн хагас тойрог (нум)-ыг бий болгохоо илэрхийлсэн билээ. Төв Азиас Өмнөд Кавказын орнууд, Балти хавийн 3 орныг багтаасан асар том “шинэ төв” байх ба Монгол Улс ч бас мөнөөх нум-ыг бүрдүүлэх улс юм. Тус улсын ардчилал, зах зээлийн эдийн засгийн чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг дэмжих хэрэгцээ байна.
Монгол Улс өнгөрсөн онд Чингис хааны эзэнт гүрэн байгуулагдсны 800 жилийн ойг тэмдэглэж 8 дугаар сард Ерөнхий сайд асан Койзүми Жюн Ичиро айлчилсан билээ. Энэ жил Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болж байна. “Монгол дахь Японы жил” зэрэг янз бүрийн ажлыг төлөвлөж байна.
Ерөнхий сайд Абэ Шинзо, Н.Энхбаяр Ерөнхийлөгч нар 2 дугаар сарын 26-ны өдөр “Япон-Монголын хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. Талууд 2 орны төр, засгийн тэргүүн болон Парламентын гишүүдийн өндөр хэмжээний яриа хэлэлцээг бататгах, олон улсын асуудлаарх хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлэх  зэрэгт гол анхаарлаа хандууллаа. 2 улс энэхүү хөтөлбөрт суурилж цаашдаа ч нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс БНХАУ, ОХУ-ын толгойлж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (SCO)-д ажиллагчаар оролцож буй юм. Энэ байгууллагыг НАТО-той өрсөлдөхүйц байгууллага гэж  үзэх нь ч  бий. Монгол Улс энэ байгууллагад цаашдаа яаж оролцож буй талаар ч чих тавьж байх нь чухал байна.
“Нихон кэйзай” сонины 2007 оны 3 дугаар сарын 3-ны дугаарын тэргүүн өгүүлэл

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 34 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax