Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 3

20:44 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
“УХААН УХАМСАР” ХЭМЭЭХ ОНОЛООР ЗАСГИЙН ГАЗРЫГ ДОВТОЛЖ БУЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН

“5 хохирогчийг Хойт Солонгос руу буцаахгүй” гэсэн Засгийн газрын шийдвэрийг тэр үед хэвлэл мэдээллийнхэн бахь л байдгаараа дэмжээгүй юм. “Засгийн газар гэр бүлийг салгаж байна” гэж буруушаах сонин хүртэл байсан юм. Тэр үед нэг сонин “Ухаан, ухамсар” хэмээх үгийг “Хулгайлагдсан хохирогчид хөөрхийлөлтэй байна, тиймээс туслах нь ухамсрын асуудал юм. Харин Хойт Солонгосын цөмийн зэвсгийн асуудал аюулгүй байдлыг хамгаалах тал дээр  нэн чухал хэрэг явдал, энэ бол ухааны асуудал. Үүнд нэн хянамгай хандаж ухаанаа урдаа барих нь зүйтэй ...гэж бичиж байлаа.

Миний бие үүнийг үндсээр нь эсэргүүцэж байсан. “Хүн хулгайлсан хариуцлагыг мөшгөхөд гагц ухамсраас үүдээд байгаа юм байхгүй. БНСУ-ын иргэний нисэх онгоц дэлбэрсэн хэрэгт холбогдсон хүн гэхэд л хохирогч Тагүчи Ясүко гуайгаар японжих сургалт заалгасан байснаас харахад л хүн хулгайлах асуудал Хойт Солонгосын олон улсын терроризмын нэг нөхцөл болж хийгдэж байгаа зүйл, тийм болохоор аюулыг хамгаалахын асуудал болж байна. Үүнийг ухамсрын асуудал болгож байгаа нь цаанаасаа зорилготой, мэдээллийг урвуулж байгаа гэхээс өөрөөр бодогдомгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн хулгайлсан асуудлыг шийдвэрлэхэд нэн идэвхгүй хандаж байв. Тэргүүн өгүүлэл дээрээ “Хүн хулгайлах нь гэмт хэрэг мөн” гэж бичих атлаа тэр нь “ердөө л хүн хулгайлах гэмт хэргийг буруушаасан” маягтай. Үнэхээр ялгаж, салгаж бодож үзэх ёстой. Япончууд Хойт Солонгосын арлыг эзэрхийлж түүхийг сөхөн гаргаж ирж шүүмжлэлээс холдуулахыг санаархан байв. ЛАН-ын дотор ч мөнөөхөн “ухаан ухамсар” –ын тухайд үргэлж ярьж байдаг парламентын гишүүн хүртэл байсан.

Аж үйлдвэрлэгч нараас эхлээд гадаадад ажиллаж буй япончууд олон бий. Гэмт хэрэгтэн, террористуудад “Япон хүнд халдахад Японы төр улс дуугүй байдаггүй” гэсэн байдлыг төр улсийн зүгээс  үзүүлж харуулж байх нь гадаадад ажиллаж амьдарч байгаа Япончуудын эдийн засгийн үйл ажиллагааг хамгаалахтай уялдах билээ.

Америк улс Солонгосын дайнд 50 мянга гаруй хүнээ алдсан бөгөөд хагас зуун жил өнгөрөөд байгаа өнөө үед ч  дайнд үрэгдэгсэдийн ясыг хамгийн сүүлийн хэлтэрхийг нь хүртэл цуглуулан авч байдаг. Мөн гадаадад өөрийн улсын иргэний эрх зөрчигдвөөс цэрэг цуух хөдөлгөхдөө хүртэл тулж байдаг билээ.

1979 оны Ираны хувьсгалаар АНУ-ын Элчин сайдын яам Хомейн урсгалын оюутнуудад эзлэгдэж 52 ажилтнаа барьцаалуулсан юм. АНУ тусгай салаа илгээж барьцаанд байгаа хүмүүсээ суллуулахыг оролдсон. Тусгайгийнханд алдаа гарч аврах ажиллагаа бүтэлгүйтсэн боловч түүний дараа Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авах АНУ-ын дотоодод Ираны бараа бүтээгдэхүүнд шахалт үзүүлэх зэргээр аль болох хориг арга хэмжээ авсаар эцэст нь барьцаалагдсан бүх хүнээ суллаж чадсан билээ.

2006 оны 7-р сарын 5-ны өдөр Хойт Солонгос хэд хэдэн пуужин харвалаа. Үнэдээ манай Засгийн газар нэлээд дээрхнээс иймэрхүү хэрэг явдал гарна гэдгийг багцаалдаж байсан. Тийм тулдаа маш хурдан хугацаанд холбогдох арга хэмжээ авч чадсан гэж боддог. Тухайлбал, АНУ-аас Япон улсад суугаа элчин сайдаас эхлээд АНУ-тай нягт холбоотой байж холбогдох бодлого арга хэмжээгээ авч шийдвэрлэж байв.

Ноён Элчин сайд тэр өдрийн үүрээр Ерөнхий сайдын өргөөнд ирж би болон Батлан хамгаалахын тэргүүн, Гадаад хэргийн сайдтай ярилцаж байсан нь үүнийг илэрхийлж байна.

Япон Америкийн мэдээллийн солилцоо, харилцаа холбоо, Япон Америкийн эвслийн хүчирхэг байдлыг дотоод гадаадад, нэн ялангуяа Хойт Солонгост харуулахыг зорьж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 36 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax