Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 4

20:38 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Улс төрчдийн дотно харьцаанаас үүдэх улс хоорондын итгэлцэл

Ерөнхий сайд асан Накасонэ өөрийн бүрэн эрхийн хугацаанд дөрвөнтээ 3 жил 8 сараар эцэг Абэ Шинтарог Гадаад хэргийн сайдаар томилон ажиллуулсан билээ. Гадаад томилолтын тоо 39 удаа байв.Миний бие нарийн бичгийн даргын хувиар үүний дотор 20 удаад нь хамт ажиллалаа.

“Бүтээлч гадаад харилцаа”. Энэ бол аавын маань гол сэдэв байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Рейган, Ерөнхий сайд Накасонэ нарын “Long as” харицлаа нэлээд нэртэй байсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Шульц миний эцэг Абэ Шинтаро нарын хоорондын харилцаа ч гүн гүнзгий итгэлцлээр дүүрэн байлаа. Энэ үед Япон-Америкийн хоорондын харилцаа туйлын нөхөрсөг байсан нь ийм дотно итгэлцлийн харилцаа нөлөөлж байсантай холбоотой. 1980 онд эхэлсэн Иран Иракийн дайн хад мөргөөд байлаа. Ерөнхий сайд асан Накасонэ 1985 онд Ираны Парламентийн дарга хийгээд Иракийн Гадаад харилцааны сайдыг Японд урьж дайн зогсоохыг уриалсан билээ. Дайтаж буй 2 орны төрийн удирдлагыг өргөөндөө дуудан дайнаа зогсоохыг уриална гэдэг гадаад харилцааны нэлээд содон жишээ болох юм. Энэ үед Япон хоёр улсад Засгийн газрын эдийн засгийн туслалцаа (ODA) үзүүлж байлаа. Иран, Иракт нэлээд хүчтэй харилцаатай байсан нь барууныхны хувьд зөвхөн Япон байсан гэхэд болох юм. Бас нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ 70 хувийг Ойрхи дорнодын бүс нутгаас хамааралтай болсон Японы хувьд дайн зогсох нь улсынх нь чухал эрх ашиг болоод байв. Үнэндэ этүүнээс 2 жилийн өмнө буюу 1983 онд эцэг маань дайны гал асч буй Иран, Ирак улсуудаар нэг дор айлчилсан билээ. Накасонэ Ерөнхий сайд асаны яриа хэлэлцээр тэр үеийн эцгийн айлчлалын хөрс дээр явагдсан юм.

Тэр үед АНУ Иракийг дэмжиж, хувьсгал хийж байгуулсан Ираны засаг захиргаатай дайсагналцаж байлаа. Тэр үеийн Америк, Японы Гадаад хэргийн сайдын Иранд хийсэн айлчлалыг таашаагаагүй нь мэдээж юм. Гэвч АНУ Иран дахь айлчлалыг сайтар ойлгож байв. Үүнд Төрийн нарийн бичгийн даргын хүчин зүтгэл их байсан. Би ч мөн хамт явсан бөгөөд энэ үед эвслийн улсуудын итгэлцлийн харилцааг бэхжүүлэхэд улс төрч хувь хүн хоорондын харилцан итгэлцлийн харилцаа юу юунаас чухал үүрэгтэй юм байна гэдгийг сайтар ухаарсан билээ.

Михайл Горбачевтай хийсэн уулзалтад бараа болсон минь

Бүтээлч гадаад харилцааны томоохон үр дүнгийн нэг бол хуучин ЗХУКН ба ЛАН хоорондын хамтын аижллагаа орох юм.

Тэр үед ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд Шевардназетэй харилцан тохиролцож өөрчлөн байгуулалтыг эхлүүлээд байгаа ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачевтай уулзаж улмаар Япон-ЗХУ-ын харилцааг урагш хөгжүүлж, эцэст нь Япон-ЗХУ-ын энх тайвны гэрээг байгуулах, Умардын арлуудаа эргүүлж авахыг зорих хэмээх асар том төлөвлөгөө байв. Өөрчлөн байгуулалтад дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа ЗХУ-ын хувьд дараагийн топ лидер Абэ Шинтаоро юм гэж үзэж байлаа. 1990 оны 1 дүгээр сард ЛАН-ын ЗХУ-д хийх айлчлалын төлөөлөгчдийн тэргүүн Абэ Шинтаортой М.Горбачев Москвагийн Кремльд уулзалт хийв. Миний бие ч дагалдаж явлаа.

            -“Японы ард түмэн таныг Япон Улсад айлчлахыг хүлээж байна. Ирэх жил Сакүра цэцэглэхийн үеэр 4 сард хамгийн үзэсгэлэнтэй үед айлчилвал ямар вэ?”,

            -“За тэгвэл ямар нэгэн саад учрахгүй байгаасай гэж хүсч байя”.

Уулзангуутаа шуудхан Япон Улсад айлчлахаар урьсан урилгыг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрлөө. Хэзээд ч тийм байсан, эцэг маань эрс тэс, эргэж хулгах байдал ер үзүүлдэггүй байсан. Цаашлаад бүр шаардлага тавих нь тэр.

“Япон Зөвлөлт хоёр улс хоорондахь хүндрэл бэрхшээлтэй асуудлаа арилгах тийм цаг үед ирээд байна. М.Горбачев Та Ерөнхий нарийн бичгийн дарга байх үедээ ухаалгаар заавал шийдвэрлэхийг би хүсч байна”.       

АБэ Шинтаоргийн энэ уриалгад Ерөнхий нарийн бичгийн даргаас Японы газар нутгийг эргүүлж авах тухай шаардлага нь “өөрийнх нь хувь эрхийн асуудал” хэмээх хариултыг өгөхөд хүргэсэн билээ. Газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ урагш харж эргэцүүлье гэсэн санаа юм. Эвлэрэлийн гэрээ байгуулахдаа буцааж өгөх асуудлыг хатуу эсрэгүүцэж байсантай харьцуулахад том дэвшил байлаа.

Сөрөг хүчин байсан нэг жилд их зүйлийг сурч мэдсэн билээ. Шинээр төрсөн ЛАН-ын гараа миний хувьд ч оюун санааны дахин эхлэлийг илэрхийлэх болсон юм. Хамгийн гол нь ЛАН засгийн эрхийг авах төдийг зорилгоо болгосон улс төрийн нам ерөөс биш гэдгийг дахин ухамсарласан юм.

Миний бие улс төрч болохыг зориглосон нь би ийм л байгаасай гэж хүсдэг улс орныг бий болгохын төлөөх замыг сонгож авснаас үүдэлтэй. Улс төрч хүнд хэрэгжүүлье гэж боддог улс төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх чадвар цөм байдаг. Бат нот итгэл үнэмшилд баталгаа нотолгоо шаардлагатай бол шүүмжлэл гэдэг уг зүйлээсээ илүү бэлтгэл шаардлагатай байх нь.

“Биеэн мэдээд алдасгүй ахул мянган хүний үг зогсоож үл чадмой”

Миний төрсөн нутаг Нагашюүгээс төрөн гарсан ухаантан Ёшида Мацүкакэ багшийн маань ихэд дуртай ярьдаг байсан Күнзийн үг билээ. Өөрөө өөрийн хэмжээндээ болосорсны урд би алдаагүй гэдэг итгэл төрж байхул эрс шийдмэгээр урагшлах ёстой гэсэн үг юм. Бас нэг зүйл бол миний зорилгыг бас дахин ухамсарлуулсан билээ.

 

Эргэж няцалгүй, шүүмжлэлд бэлтгэлтэй байж сөрөх тухай

Эрт эдүгээгийн барууны улс төрчдийн дотор миний хувьд шийдвэр гаргах чадвараар баян гэж бодож явдаг хүн

бол Английн Ерөнхий сайд агсан Черчель билээ. Цэргийн сурвалжлагч байж дайны гал дунд сурвалжлага хийж яваад олзлогдон улмаар оргож, тэрхүү цуугаар хөллөн Парламентын доод танхимын гишүүн болжээ. Түүний дараа улс төрчийн хувь заяа тийм ч дардан шулуун байгаагүй. Улс төрийн бодлогын сөргөлдөөнөөс болж консерватив болон либерал намд орж гаран, дэлхийн 1-р дайны үед стратегийн алдаа гаргасан хариуцлагаа хүлээж тэнгисийн цэргийн сайдаасаа огцорч байв. Гурван ч удаа парламентийн доод танхимын гишүүний сонгуульд ялагдаж байсан удаатай.

Гэвч түүнд хонгилын үзүүрийн гэрэл харагдсан юм. Цэргийн бэлтгэлийг өндөржүүлэх явдал л нацизмыг сөрөхөд зайлшгүй хэмээн тэрээр эртнээс үзэж байлаа. Эхлээд түүний үг үл тоомсорлогдож байсан боловч удалгүй Чемберлейний Засгийн газрын Гитлерийн талаарх “Энхийн бодлого” гэгч үндсэндээ нацист Германы довтолгоог урин залсан явдал гэдгийг Английн ард түмэн ойлгож Черчелийг Ерөнхий сайдаар сонгосон юм.

Удалгүй нэгэн хүний оюун санааны үйлдэл өнөө болтол дэлхийн түүхийн акцитай давхцаж байсан удаагүй хэмээн өөрөө өгүүлсэнчлэн өөрийн шийдвэрийг зөв болгоход эргэлзэхгүй байлаа. Үр дүнд нь ямар ч хохирол үзсэн ч ялахдаа л ялна хэмээн тунхаглаж Холбоотны улсыг ялалтанд хүргэсэн билээ.

Черчель залуу байхаасаа эхлэн гайхалтай уламжлал соёлтой Англи орны хүчийг хадгалахад ард иргэдийн амьдралын тэнцвэртэй байдал нэн чухал хэмээн үзэж нийгмийн хамгааллын төлөвшлийг анхаарч ирсэн юм. Аюулгүй байдал ба нийгмийн хамгаалал энэ бол улс төрч болохынхоо хувьд миний баримталдаг чиг шугам юм.

Бат нот итгэл үнэмшилтэй байж түүнээсээ ухралгүй шүүмжлэлийг бэлтгэлтэйгээр даван туулах явдлын чухлыг дахин ухаарсан билээ би.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 39 -р хуудас Нийт хуудасны тоо: 52 } { Дараагийн хуудас }

Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд




:-)
 
xaax