Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 3

20:44 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос
“УХААН УХАМСАР” ХЭМЭЭХ ОНОЛООР ЗАСГИЙН ГАЗРЫГ ДОВТОЛЖ БУЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН

“5 хохирогчийг Хойт Солонгос руу буцаахгүй” гэсэн Засгийн газрын шийдвэрийг тэр үед хэвлэл мэдээллийнхэн бахь л байдгаараа дэмжээгүй юм. “Засгийн газар гэр бүлийг салгаж байна” гэж буруушаах сонин хүртэл байсан юм. Тэр үед нэг сонин “Ухаан, ухамсар” хэмээх үгийг “Хулгайлагдсан хохирогчид хөөрхийлөлтэй байна, тиймээс туслах нь ухамсрын асуудал юм. Харин Хойт Солонгосын цөмийн зэвсгийн асуудал аюулгүй байдлыг хамгаалах тал дээр  нэн чухал хэрэг явдал, энэ бол ухааны асуудал. Үүнд нэн хянамгай хандаж ухаанаа урдаа бар...



Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 2

20:43 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

БУСДЫН ДЭВЖЭЭНД ТУЛАЛДВАЛ ЯЛДАГГҮЙ

Коизүми Жюн Ичиро Ким Чен Ир нарын Япон  - Хойт Солонгосын дээд хэмжээний уулзалтаас 1-р сарын дараа буюу 2002 оны 10-р сарын 15-ны өдөр хохирогч 5 хүн Зэн Никкюүгийн онгоцоор буулаа. 24 жилийн дараа эх орондоо хөл тавьж буй нь тэр юм. Тэр үед бидний шаардаж байсан зүйл бол тэр 5 хүнийг ямар ч байсан эх оронд нь эргэж ирүүлэх асуудал байлаа. Тэр тухай, Хойт Солонгосын талаас эхэндээ тэд эх орондоо буцах хүсэл байхгүй, тэдний гэр бүлийнхнийг Японоос Хойт Солонгост дуудаж ирүүлье гэсэн санал тавьж байв.

Гэвч 5 хүнийг гэр бүлийнхэнтэй нь уулзууллаа ч гэсэн нө...



Абэ Шинзо-2-р бүлэг - Биеэн даах улс төр 1

20:41 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Миний бие хүн хулгайлсан асуудлыг анх сонсоод...

Хойт Солонгосчууд Японы иргэдийг хулгайлсан асуудалтай анх би тулсан нь 1988 оны намар билээ. Аримото Кэйко гуайн эх эцэг миний эцэг Абэ Шинтарогийн албан өрөөнд түүнийг сураглаж ирснээс анх үүдэлтэй юм. Тэр үед би эцгийн туслахаар ажиллаж байв. Аримото 1983 онд Лондонд суралцаж байгаад алга болжээ. 23  настай байсан байна. 1988 онд тэрээр Пхеньянд амьдарч байсан сураг гарчээ.

Түүнтэй хамт амьдарч байсан бас нэг хохирогч Пхенъянд уулзсан Польш хүнээр захиа дайлгаж тэр нь Хоккайдод суугаа эцэг эхэд нь хүрч тэр захидлын хуулбарыг Аримото гуайн...



Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 4

20:38 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Улс төрчдийн дотно харьцаанаас үүдэх улс хоорондын итгэлцэл

Ерөнхий сайд асан Накасонэ өөрийн бүрэн эрхийн хугацаанд дөрвөнтээ 3 жил 8 сараар эцэг Абэ Шинтарог Гадаад хэргийн сайдаар томилон ажиллуулсан билээ. Гадаад томилолтын тоо 39 удаа байв.Миний бие нарийн бичгийн даргын хувиар үүний дотор 20 удаад нь хамт ажиллалаа.

“Бүтээлч гадаад харилцаа”. Энэ бол аавын маань гол сэдэв байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Рейган, Ерөнхий сайд Накасонэ нарын “Long as” харицлаа нэлээд нэртэй байсан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Шульц миний эцэг Абэ Шинтаро нарын хоорондын харилцаа ч гүн гүнзгий итгэ...



Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 3

20:36 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

“Japan as number wan”

Эцэг маань ч, өвөг эцэг маань ч улс төрч байсан тул миний бие хүүхэд байхын аав шигээ болох юмсан гэж гэнэхнээр боддог байж билээ. Оюутан ахуй цагтаа эцгийн сонгуульд жинхэнэ ёсоор туслалцдаг болж, улс төрийн зам мөрийн хэцүү бэрхийг мэдэх болж билээ.

Дээд сургуулиа төгссөн дараа Америкт суралцаж ирээд Кобэгийн металлургийн үйлдвэрт ажилтнаар оров. Түүний дараа Н ью-Йорк дахь салбарт мэргэжил дээшлүүлэхээр томилогдов. Тэр үед ажил төрлөөрөө дамжуулан туршлагатай хүмүүсээс янз бүрийн зүйл сурлаа. Тухайлбал, “Америк хүнтэй харьцахад биеэ тоож болохгүй хэдий ч ердөө ч доош...



Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар 2

20:22 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Хүлцэнгүй дагалдсан гэрээг хүч тэнцүү болгон өөрчилсөн нь

Сүүлд мэдсэн билээ. 1951 оны Сан Францискогийн Эвлэрлийн гэрээтэй хамт батлагдсан Япон-Америкийн аюулгүй байдлыг хамгаалах гэрээнд Америкийн зүгээс Японыг хамгаалах гэсэн батлан хамгаалах үүргийг тодорхойлсон бүлэг байгаагүй юм. Үүний өмнөх шатны тохиролцооны гэрээнд  ч мөн байхгүй. Ийм атал Америк Японд цэргийн баазаа чөлөөтэйгээр байгуулахаар болсон байв.

Түүгээр зогсохгүй Японд дотоодын үймээн самуун болоход Америкийн цэрэг шууд орж ирэх, Америк хүн гэмт хэрэг хийсэн нөхцөлд Японд байцаан шийтгэх эрх байхгүй зэрэг тусгаар улс гэхэд...



Абэ Шинзо-1-р бүлэг - Миний уугуул чанар

20:12 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

“Либерализм”-ын тухайд

Японд үзэл бодлын байр сууриа илэрхийлэх тохиолдолд “Либерал” (чөлөөт үзэл санаа) хэмээх үгийг нэлээд хэрэглэдэг. Хөнгөхөн асуухад хөнгөхөн хариулчих, дэвшлийн маягийн дүр төрх агуулах ч бодоод үзэхэд үүн лүгээ адил утга санааг нь сайн ойлгохгүйгээр хэрэглэж байгаа үг үгүй байна.

Тухайлбал ЛАН-тай сөргөлдөе хэмээж буй нөхөд ам амандаа “ардчилсан либерал” гэх ба үүнийг англи хэлээр шууд орчуулбал “democratic Liberal” болох юм. ЛАН-ын “либерал ардчилсан”-ыг орчуулбал “Liberal democratic” болно. Үгний байр солигдсон төдийд чухам юу нь өөрчлөгдөж орхив оо.

Ерөөс “либерал”...



Абэ Шинзо-Удиртгал үг

20:03 , 2007-09-19 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос

Тэмцдэг улс төрч хийгээд тийм үгүй улс төрчийн тухайд

             Миний бие улс төрч хэмээгдээд 14 жилийн нүүр үзэв.

            Энэ хооронд гайхамшигтэй нөхөд лүгээ учран гайхалтай хүмүүсийн сургаалийн үгийг сонсов оо.

            Улс төрчдийн дотор улс төрийн бодлогыг төдийлөн сонирхдоггүй хүн байхын зэрэгцээ тодорхой бодлогыг нарийвчлан, жижиг сажиг зүйлд хүртэл ач холбогдол өгч байдаг хүн ч буй. Улс төрийн нөхцөл байдалд ханцуй шамлан ордог нэгэн байхад тиймгүй нэгэн нь ч байх.

            Ингэхэд ЛАН-ын дотор “түншмэдийн фракц”, “намын гишүүдийн фракц” гэж хувааж болох бүлэглэл байс...



Үзэсгэлэнт гүрэн-Японы зүг Абэ Шинзоо айсуй

20:53 , 2007-09-18 .. Бичигдсэн: Япон хүмүүс .. Холбоос
Хэдхэн хоногийн өмнө Японы эрх баригч Либерал ардчилсан намын нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхимын дарга, 52 настай Абэ Шинзоо Либерал ардчилсан намын 21 дэх тэргүүнээр сонгогчдын 66%-ийн саналаар ялалт байгуулж сонгогдсон билээ. Либерал ардчилсан нам тэргүүнээ сонгохдоо тус намаас сонгогдсон Парламентын гишүүдийн болон намын нийт гишүүдийн саналаар сонгодог. Абэ Шинзоо өрсөлдөгч Асао Таро (Японы Гадаад хэргийн сайд) Танигаки Садаказү (Сангийн сайд) нарыг сонгогчдын саналаар илүүрхэн хол давсан билээ.
Эрх баригч намын тэргүүн Ерөнхий сайд болдог хуультай тул 9 дүгээр сарын 26-ны үдээ...


Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд