Өөртөө тусалдаг хүнд бурхан тусалдаг

Гэнжийн дуулал. 3-р хэсэг.

23:37 , 2008-04-09 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны Бөлөг. 3-р хэсэг.

Унаган мариатай, цагаахан, цэвэрхэн, ялдамхан, царайлаг эмэгтэй байв. Ингээд аятай амгалан газар байвал төгс сайхан эмэгтэй байна даа гэж Гэнжи бодлогоширохын сацуу эр хүний гэгэлзсэн сэтгэлийн аясаар “ хажуугийн хүн нь тийм ч муугүй” гэж бодож байлаа.

Царайлаг бүсгүй нь зан ааш ч сайтай бололтой, го хожоод дуусч байлаа. Цаад хүн нь аяархнаар “жаахан хүлээ л дээ, тэр  жи“(!) мөн бус уу, энэ “коо”(!)  -г ...         гэх ба түүнийг нь ер тоосонгүй.

            “Үгүй ээ, Та энэ удаа хожигдсон шүү, энэ өнцөгт хэдэн мокү байна даа арав...



Гэнжийн дуулал. 2-р хэсэг.

23:32 , 2008-04-09 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны Бөлөг. 2-р хэсэг. Үргэлжлэл.

Эцэг хаан түүнд горьдлого тээхийг бодоход тэр бүсгүй гоо үзэсгэлэнтэй   байсан биз ээ. Харамсалтай нь сайхан хүүхэн хуримгүйн үлгэр... гэх зэргээр Гэнжи бодож суулаа. Нэгээс нөгөө рүү бодол нь улам бүр бэлчиж байлаа. Үзэсгэлэнт зуны шөнийн харанхуй  түнэрч эхлэв. Бараа бологч хүү хөөрхөн хүү тул түүнийг ажиж суутал Киноками “хойд эхийн төрсөн дүү билээ” гэв. “Нялх багадаа эцэгт маань хүргэгдэж ирсэн тул эгчийгээ дагаж энд байгаа юм. тэнжёоварава / голдуу түшмэдийн хүү байх ба ордны хууль ёсонд суралцахын тулд гэнфүкү ёслол...



Гэнжийн дуулал. 1-р хэсэг.

23:28 , 2008-04-09 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Нойр хулжсан зуны шөнийн Үцүсэми ахайтны Бөлөг. 1-р хэсэг

Гэрэлт Гэнжи, Гэрэлт Гэнжи хэмээн хавь ойрын хүмүүс хэрэг болгон нэр зүүж, сэтгэл дэнслэм дур булаам залуу гэж ам амандаа шагшихыг Гэнжи тоодоггүй, ер юман чинээ ч санадаггүй авай. Тэрээр бодь, төв хичээнгүй залуу бөлгөө.

Хаа сайгүй л байдаг хээнцэр эрчүүдтэй адил энд тэндгүй дэлгэрсэн элдэв хөнгөмсөг явдал сэлт нүүр улайм зүйлийг үл хийх ажгуу.

Эзэн хааны хүү хунтайж хэмээх угсаа язгуур хийгээд чюүжёо  хэмээх хэргэм, дээр нь Садай сайдынхны хайр, итгэл хүртэл байх тул хөнгөн сэлбүүр явдлаас ихэд биеэ барьдаг байлаа.

Садай сайд Гэ...



Үүргийн тухай

21:43 , 2007-09-19 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Шиба Рёотаро

Эдүгээ миний бие Англи улсад байгаа тул энэ улстай хамаатай яриа яръя.

Миний саяхан уншсан номуудын дотор Дональд Кинн гуайн ,,Шашдираар баясахуй-миний Япон утга зохиол,, хэмээх ном байна.

Тэнд Англи улсын тухай цухас дурьдагддаг юм.Уул шугамандаа Кинн гуай японы утга зохиол судлаач хүн бөгөөд эрдэмтэн хүн төдийгүй гайхалтай уран илтгэгч билээ.

Кинн гуайн тухай жаахан лавхан өгүүлвээс тэрээр Нью-Йоркт төржээ.Хавь ойрхныхоо Колумбийн Их сургуульд японы утга зохиол судлаж, дайны цагийн америкийн тэнгисийн цэргийн сургуульд япон хэлийг жинхэнэ ёсоор сурч, офицерүүдийн сургуульд...



Хуучны хүний сэтгэл

20:44 , 2007-09-18 .. Бичигдсэн: Миний хийсэн орчуулга .. Холбоос
Сэтгэл санаа үймрээд ирэхээр би глобус эргүүлдэг юм. Доор өгүүлэх зүйл иймэрхүү маягийн яриа юм л даа.
Азийн Их сургуулийн профессор (монгол судлалын) –ынд саяхан монгол өвгөн иржээ. Эсгий малгай духдуулж, монгол дээл өмсөж, хөлөг онгоц мэт ээтэн хоншоортой монгол гутал угласан, тал нутгаасаа шуудхан гараад ирсэн үү гэмээр их л цовоо цолгин хүн байлаа. Гэнэтийн үл таних гийчин бөлгөө. Өвгөн Төмөр гэе.
Залуудаа тал нутгийн нэгэн бага сургуулийн захирал байсан агаад ажлаа өгснөөсөө хойш далайн төвшнөөс 3000 метрийн өндөрт буй Монголынхоо өндөрлөг тал нутагт хонь хариулж буй аж. Үдэш нь гэртээ ...


Миний тухай:

Нүүр хуудас
Товч танилцуулга
Бичлэгийн сан
Зургийн цомог

Миний сонирхол

Япон орны тухай
Япон хүмүүс
Миний хийсэн орчуулга
Сонирхолтой ном
Гадаад харилцаа
Дээд боловсрол
Өөрийгөө хөгжүүлье
Эрүүл мэнд

Сүүлийн бичлэгүүд

Мянганы суутын нутгаар
Гэнжийн дуулал. 3-р хэсэг.
Гэнжийн дуулал. 2-р хэсэг.
Гэнжийн дуулал. 1-р хэсэг.
Мэргэшсэн мэргэжлийн боловсролтой Швейцарь орон
Орос-японы дайны үеийн тагнуулч бас нэгэн “Зорге”-гийн тухайд
Бушийн Олон нийттэй харилцах стратегийн далдын хар малгай
Улс төрийн онигоонууд
Япон-монгол улсад дипломат харилцаа тогтоосон үеийн тухай дурсамж
Үүргийн тухай


Найзууд